Samsung компани энэ онд төмөр гадаргуутай ухаалаг утасны гэр бүлийнхээ гурван гишүүнийг танилцуулсан. Тэгвэл компани өнгөрсөн долоо хоногт Нэгдсэн улсын харилцаа холбооны хороонд хүргүүлсэн шинэ Samsung утасны маягт магадгүй Galaxy A7 утасных байж болох юм.
Компанийн бөглөсөн маягт тийм ч тоймтой зүйл хэлэхгүй байгаа ч “A загварын” дараагийн хувилбар байх магадлал тун өндөртэй байна. Учир нь тэд өнгөрсөн аравдугаар сард танилцуулсан Galaxy A3, A5 загваруудынхаа маягтийг яг үүнтэй адил бөглөж байсан юм.
Ямартай ч энэ утас том хэмжээтэй гарах нь ойлгомжтой бөгөөд Нэгдсэн улсын харилцаа холбооны хорооны сайтад бичсэнчлэн 150мм*75мм хэмжээтэй гэжээ. Энэ нь утасны дэлгэц 5-6 инчийн өргөнтэй байна гэсэн үг. Хэрвээ Samsung үнэхээр Galaxy A загварын шинэ утас танилцуулвал энэ нь компанийн төмөр гадаргуутай, дөрөв дэх утас болох юм.
Түүнчлэн компани дараагийн зах зээлийн томоохон өрсөлдөгч болох Galaxy S6 загварын утсыг бүтээх ажил дуусах шатандаа орсон тухай мэдээлэл гарах болсон. Тэгэхээр хэрэглэгчдийн гар дээр төмөр гадаргуутай олон загвар ирэх магадлал тун өндөр.
Нэг зүйл сануулахад өнгөрсөн аравдугаар сард Samsung компани Galaxy A7 утсыг 64 бит процессор, 1080p дэлгэцтэй бүтээх тухай албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн энэ утас A загварынх ч гэсэн тийм ч хямдхан байхгүй аж. Шинжээчдийн үзэж байгаагаар утасны анхны үнэ 450-500 ам.доллар байх юм.
Эх сурвалж: phonearena.com