Леванте клубын дэд ерөнхийлөгч Томас Перез өөрийн багийн хаалгач Кэйлор Навасыг Байернд тоглох болсон хэмээн мэдэгдэж шуугиан дэгдээгээд байна.
Навас энэ жилийн ДАШТ-д Коста Рикагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглолт үзүүлж, ердөө хоёрхон гоол алдан, Нидерланд, Итали, Английн хүчирхэг довтолгоотой багт гоол алдаагүй юм.
“Тэр Европын хамгийн шилдэг багуудын нэг рүү явах гэж байгаа. Би түүнийг өөрийн багийн шинэ анд Нойертой хүчтэй өрсөлдөн, сайн амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрээр хэлсэн байна.
“Би үүнд их баяртай байна. Тэр үүнээс илүү амжилт хүртэх эрхтэй. Тэр бол маш сайн тоглогчоос гадна гайхалтай хүн. Бид түүнд ийм хэмжээнд хүрэхэд нь тодорхой хувь нэмэр оруулж, тус болсондоо баярлаж байна” хэмээжээ.
Өдгөө 27 настай Навас 2011 онд Леванте клубт ирсэн бөгөөд түүнээс хойш клубынхээ хамгийн гол тоглогчдын нэг болж чадсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Байерн Левантед түүний төлөө 10 сая еврог төлж байгаа бололтой.