2018 онд хөл бөмбөгийн талбай дээр хөл бөмбөгийн хаалганд даруулж эндсэн 11 настай хүү
Мөн онд цахилгааны ил гарсан утаснаас тогонд цохиулж нас барсан 9 настай хүү. Цахилгааны утас тэнд хэдэн сараар байсан гэсэн.
2019 онд 1–5 насны гурван хүүхэд гэртээ цахилгаанд цохиулж нас барсан. Ус алдах үед гар утасны цэнэглэгч залгаатай байсан гэсэн. Мөн онд 10 настай хүүхэд 10 давхрын гэрээсээ унасан. Эцэг эх нь гэртээ байсан гэх.
11–15 насны дөрвөн хүү хашаагүй, харуулгүй, аюулгүйн санамж байрлуулаагүй байсан тогтоол усанд живж нас барсан.
3, 4 настай хүүхдүүд ухсан худаг, жорлон руу унаж нас барсан. Том хүн ч унаж л байдаг. Саяхан 3 настай хүү лифтнээс унаж эндсэн харамсалтай осол боллоо.
Энэ мэтээр урт үргэлжлэх харамсалтай ослуудыг уншигч та санаж байгаа. Эдгээр нь зөвхөн мэдээгээр гарч та бидний чихэнд хүрсэн “мөсөн оргил”-ын орой нь.
Статистик нэг юм хэлээд байх шиг
Гэмтэл согогийн клиникийн тайлангаас харахад Улаанбаатар хотод 2020 онд нийт 115 мянга орчим осол гэмтэл бүртгэжээ. Үүний 90-ээс илүү хувь нь санамсаргүй, хайхрамжгүй байдлаас үүдсэн тухай тайланд онцолжээ.
Насны бүлгээр харахад 0-оос 5 нас хүртэлх хүүхдүүдийн осол, гэмтэл бусад насныхнаас хамгийн өндөр. Энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд зонхилох хандлагатай байгаа талаар тайланд дурдсан байна. Мэдээж осол гэмтэл санамсаргүй, хайхрамжгүй байдлаас үүсэлтэй. Гэхдээ үүнд өртөх бодит эрсдэл байгааг хайхрахгүй орхих нь эрсдэлтэй. Бидний хайхрамжгүй байдлын хамгийн том хохирогчид нь хүүхдүүд байсаар.
Эх сурвалж: www.gemtel.mn
Сүүлийн таван жилийн статистик харахад, осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан нь 1) өндрөөс унах, 2) амьгүй механик хүчинд өртөх (даруулах гэх мэт), 3) зам тээврийн осол, 4) хүчирхийлэл (санаатай осол гэмтэл), 5) амьтай механик хүчинд өртөх (нохой г.м).
Хайхрамжгүй байдлаас үүдсэн осол гэмтлийн нийтэд эзлэх хувь 90 хувиас буурахгүй, хэвийн үзэгдэл болсон нь бидний аюулгүй байдлын эрсдэлийн талаарх боловсролд, ялангуяа дээрх таван төрлийн осол гэмтлийн, ахиц гарахгүй байгааг илтгэж байгаа болов уу.
эх сурвалж: www.gemtel.mn
Миний бяцхан туршилт
Таны өдөр бүр алхдаг зам дагуу, гудамжинд осол гэмтэл учруулж болзошгүй аюулгүйн эрсдэл хэр их байдгийг ажиглаарай. Бүр зургийг нь авч баримтжуулж болно. Тэгээд тэр эрсдэл арилтал хэр удахыг нь хараарай.
Жишээ нь миний өдөр бүр алхдаг зам дагуу дараах аюулгүйн эрсдлүүд:

Эдгээр аюулгүй байдлын эрсдлүүдийг хэн нэгэнд мэдэгдье гээд ойролцоох хороонд нь хандав. Өргөдөл бичээд ир гэж байна. Ойр хорооллын СӨХ-д хандаж үзлээ. Хороолол дотор биш учир хамааралгүй гэнэ. Ойрхон үйлчилгээний, бизнесийн байгууллагуудаас ямар нэг арга хэмжээ авч чадах талаар асуулаа. Дэмжсэн, доромжилсон янз бүрийн хариулт авсан.
Олон тийш гүйж, утас цохисны эцэст дээрх шиг гудамж, нийтийн талбай дахь аюулгүй байдлын эрсдлийг холбогдох, хариуцах этгээдэд (наад зах нь) мэдэгдэх нь ямар их ажил болохыг олж мэдлээ. Мэдэгдлээ гэхэд миний гомдлыг хэрхэн шийвэрлэж байгааг, ямар явцтай байгааг яаж мэдэх вэ гэдэг асуулттай үлдсэн дээ.
Иргэдийн орчин тойрноо сайжруулах гэсэн сайн дурын үйлдэл шууд хана мөргөөд, ямар ч үр дүнгүй байх тохиолдол элбэг учир шантарч, эцэстээ хайхрахгүй өнгөрөх нь олон болов уу.
Бичил туршилтаас олж мэдсэн зүйлс:
1) Нийтийн гудамж талбай дахь аюулгүй байдлын эрсдлийг хэн хариуцах нь тодорхойгүй
2) Хэн хариуцах нь тодорхой байсан ч хэл хүргэх нь маш хүндрэлтэй, цаг шаарддаг. Эцэст нь хэл хүргэсэн хүн ад үзэгдэх нь олон.
3) Асуудал хэрхэн шийдэгдсэнийг эргэн мэдээлэх систем бүрэлдээгүй.
4) Мэдээж, нийтийн аюулгүйн байдлын эрсдлийн тухай ойлголт маш доор байгаа нь бас л асуудал.
5) Цахилгааны утас ил гараад (жишээ нь) хэн нэгний амь насанд аюул учруулахад бэлэн болсон байхад өргөдөл бичих бус шуурхай арга хэмжээ авдаг, бичил систем бүрдүүлэх шаардлага үүсчээ.
6) Эрсдлийг мэдсэн ч тоохгүй байх явдал хаа хаанаа хэвийн үзэгдэл болсон.
Мэргэжлийн байгууллагын туршлагаас суралцвал
Уул уурхай, барилга угсралтын чиглэлээр ажиллаж буй компаниуд (би өөрөө энэ чиглэлийн компанид ажилладаг) аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдгийг та мэднэ. Яагаад гэвэл ажлын бүтээмжтэй шууд хамааралтай учир тэр. Осол гэмтэл их байх тусам ажлын явц удааширна, бүтээмж унана, зардал өснө, ашиг буурна.
Тиймээс аливаа аюулгүй байдлын эрсдлийг дуугүй өнгөрөөх, хайхрахгүй орхих нь хамгийн том эрсдэл учир эдгээр төрлийн байгууллагуудад аюулгүй байдлын мэргэжилнүүд ажиллаж, ажилчдадаа эрсдлийн боловсрол олгох сургалтууд тогтмол явуулж, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлж байдаг.
Аюулгүй байдлын эрсдлийн боловсрол гэдэг нь:
• Эрсдлийг таньж сурах, олж тогтоох
• Эрсдэл байгааг олж тогтоосон бол өөрөө шийдвэрлэх гэж оролдох бус мэргэжлийн хүнд хандах, мэдээлэх
• Эрсдлийг мэдээлэхдээ хаана, ямар төрлийн эрсдэл үүссэн, хохирогч бий эсэх зэрэг мэдээллийг өгөх
• Мэргэжлийн баг ирэх хүртэл тухайн эрсдэлд шууд хүрэлгүй эрсдлийг тусгаарлах, тойруулан тэмдэг тавих зэргээр бусдад мэдэгдэж, дахин осол гарахаас сэргийлэх арга хэмжээ авахыг хэлнэ.
Эрсдлийг нэн тэргүүнд чухалчилдаг гэдгээр ажилчид эрсдлийг таних, мэдээлэх, түүнийг нь урамшуулах, эргэн холбогдох системтэй. Аюулгүй ажиллагааг ажилчин бүрийн дадал болгох зорилготой систем юм.
Энэ систем гар утасны аппликэшнд суурилсан (манай байгууллагын хувьд) маш энгийн эд. Жижиг том гэлтгүй хүн гэмтэж, осолдож, бэртэж, өвдөж болох ямар ч төрлийн эрсдлийг олж харсан бол
1) зургийг нь авч баталгаажуулах,
2) менежер эсвэл хөдөлмөр хамгааллын мэргэжилтэнд мэдэгдэх.
Гар утсанд суурилсан учир цаг алдахгүй. Эргээд эрсдэл хэрхэн шийдэгдсэнийг мэдэгдэнэ, мэдээлэгчийг урамшуулна.
Ямар шийдэл байж болох вэ?
Бидний хувьд, нэн тэргүүнд, аливаа аюулгүй байдлын эрсдлийг (гэр, хороолол хотхон дотроо, нийтийн гудамж талбайд ч) тоолгүй орхихгүй байх дадалд суралцах шаардлагатай. Ухаалаг утас, аппликэшнээр дамжуулан энэ дадалд суралцах шийдэл бий.
Энэ нь e-mongolia апп-р дамжуулан нийтийн гудамж талбай дахь эрсдлийг холбогдох этгээдэд мэдээлэх шинэ функц нэмэх юм. Эрсдлийн байршил, төрлийг зургаар баталгаажуулан явуулахад e-mongolia апп хариуцах байгууллагад нь дамжуулж, шийдвэрлэлтийн явцыг иргэдэд эргээд мэдээлэх боломжтой. Яваандаа, хотын аль дүүрэг хороонд аюулгүйн эрсдэл их байдаг, хэрхэн шийдвэрлэдэг гээд өгөгдөл хуримтлагдаад ирнэ. Хэн хариуцах нь тодорхой болно. Хүн нас барсны дараа буруутанг хайж хуруу чичлэхгүй.
Яваандаа, хотын аль дүүрэг хороонд аюулгүйн эрсдэл их байдаг, хэрхэн шийдвэрлэдэг гээд өгөгдөл хуримтлагдаад ирнэ. Хэн хариуцах нь тодорхой болно.
(Ижил төрлийн мэдээлэл функц e-police апп дээр байдаг юм билээ.) Олон хүн гэмтэж, осолдож болзошгүй эрсдлийг мэдээлж, урьдчилан сэргийлж чадсан хүнийг урамшуулах газар мундахгүй биз. Усанд живж байгаа хүнийг аварсан хүнийг урамшуулдаг шиг л.
Өөр нэгэн дижитал шийдэл нь Smart mongolia гэх нэртэй СӨХ-ийн аппликэшн. Та хороолол, хотхон, орц хонгил доторх аюулгүй байдлын эрсдэлийг цаг алдалгүй анхааруулж, яаравчлан шийдэх шаардлагыг СӨХ-дөө тавьж, явцыг нь хянаж болох оршин суугчийн оролцоог дэмжсэн апп байна.
Эрсдлийн боловсрол олгох тал дээр “Мандал эрсдлийн сургууль” гэх эцэг эх хүүхдүүдэд аюулгүй байдлын эрсдлийн анхан шатны боловсрол олгох вэбсайт байна. Ерөнхий боловсролын хичээлд ч нэмэлтээр оруулж өгч болох. (Уг нь “Осол гэмтлээс хамгаалах үндэсний хөтөлбөр” гэгчийг 2000-аад оны эхнээс хэрэгжүүлж ирсэн юм билээ. Энэ хөтөлбөрөө нэг амь оруулахсан даа.)
Хувийн даатгалын компаниудад бизнесийн шинэ боломж байж мэдэх юм. Хүн эрсдлийг илүү таньж мэдэх тусам даатгуулах магадлал өндөр. Даатгалын аппаараа дамжуулан даатгуулагчдаа эрсдлийн боловсрол олгох, эрсдлийг мэдээлэх нөхцөлийг бүрдүүлбэл 1) эрсдлийн их өгөгдөл үүснэ, 2) үнэнч хэрэглэгчийн баазаа нэмэгдүүлнэ. Жишээ нь, Япондүүхэд гэртээ байхдаа гэмтэх үеийн гэнэтийн ослын даатгалын шинэ бүтээгдэхүүн гарсан байна лээ.
Мэдээж гар утасны апп ашиглалаа гээд асуудлыг тэр дор шийдэхгүй ч эрсдлийг таних, хайхралгүй орхилгүй мэдээлж сурах, бусадтай хуваалцах, сэрэмжлүүлэх, эргэн хөөх дадалд суух энгийн бөгөөд хүн бүрийн гарт ойр шийдэл мэт санагдана.
Мэдэгдэлгүй, хуваалцаагүй, сэрэмжлүүлээгүй орхисон аюулгүйн эрсдэл эдийн засгийн, эрүүл мэндийн хувьд ч маш их хохиролтой. Энэ чигээр нь хайхрахгүй орхивол бидний томоохон дайсан болж хувирах нь ээ.
Аюулгүй байдал нь бүх дадлын тулгын чулуу байдаг тухай Чарлес Дахигын “The Power of habit” номд гардаг даа.