“Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурхны шашны модон эдлэл, соёлын дээжис” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний музейд нээлтээ хийлээ. Монголын үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Мандала” ТББ, хувь цуглуулагчидтай хамтран шинэ оны анхны үзэсгэлэнг нээж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Мандала” ТББ-ын тэргүүн С.Батбаяр, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу бол одоогийн Завхан аймгийн Их-Уул сум юм. Зуу зуун жилийн өмнө, бараг мянган жилийн тэртээ буянтай буурлууд маань шүтэж ирсэн баялаг өвийг олон түмэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Мэргэн дүү нар хойч үед энэ их өвийг NFT-гээр дэлхий нийтэд таниулна гэдэгт итгэлтэй байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Г.Мэнд-Ооёо, С.Батбаярын цуглуулгад үндэслэсэн бурхны шашны модон эдлэлийн маш сонирхолтой үзэсгэлэнг бид үзэж байна. Монголчууд түүхийнхээ даваа нугачаанд хэлмэгдүүлэлт, гал усны гашуун зовлон, аян дайн гэх мэт маш олон бэрхшээлийг даван туулсан. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед Монголын 1000 орчим сүм хийд, тэнд байсан гайхамшигт дурсгалуудыг шатаасан, нураасан, нэг хэсгийг нь хил давуулан авч одсон. Хэдийгээр ийм зовлон үзсэн ч монголчууд бор авдартаа, ачаатай чингэлэгтээ зарим нандин өвөө нууж үлдээсэн байдаг.
Сүүлийн үед сайхан цуглуулагч нар бий болсны нэг нь С.Батбаяр юм. Өвөг дээдэс маань ямар их өвийг үлдээснийг цогцоор нь үзэж харах боломж олгож байгаа Батбаярт талархаж байна. Ган төмөр хайлах гал усны гашуун зовлонгийн үед монголчууд модон эдлэлээ хамгаалж, тээж иржээ. Он удаан жил хадгалагдсан өв соёлд нандин сэтгэл шингэсэн байдаг учир дээдсийн эд зүйл асар их энерги хүчтэй байдаг. Тэр нь үзэсгэлэн үзэгчдэд мэдрэгдэх байх аа.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж, Манай хүрээлэн төрийн түүх судлахаас гадна орон нутгийн түүх судлах үүрэг хүлээдэг. Угсаатны зүйн судалгааны нэгж бий. Шинэ оны эхний энэ билэгт сайн өдөр Халхын хамгийн том хошууны нэг болох Далай Чойнхор вангийн үүх түүх, тэр нутгийн уран дархчуудын бүтээсэн модон эдлэлийн ховор сонин үзмэрийн дээжээс хүргэж байгаадаа баяртай байна гэлээ.
Далай Чойнхор вангийн хошуу уран дархчуудаараа алдартай. Уран дархчууд нь олон төрлийн өв, соёлын дурсгалыг хойч үедээ үлдээснийг энэ үзэсгэлэнгээс харж болно. Үзэсгэлэнд 180 орчим үзмэр тавигдсан бөгөөд ихэвчлэн бурхны шашны зан үйлийн холбогдолтой ховор сонин үзмэрүүд юм. Нэгдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үзмэр бүрийн ур хийц, деталиудыг тогтож үзвэл Монголын нууц тодорно хэмээн онцолж байв.
Гэрэл зургийг Г.Өнөболд