Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг нөхцөл байдалтай холбоотойгоор нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасныг дөнгөж сая албан ёсоор зарлалаа.
Уг шийдвэртэй холбоотойгоор өчигдөр 15:00 цагаас эхэлсэн NoNaadam цуглаан тарж байна. Иргэд зөрчигдсөн эрхээ хамтдаа хамгаалах боломжтой гэдгийг жагсаалд оролцогчид хэлж байна.
Иргэдийн төлөөлөл "Иргэд эв санаагаа нэгтгэвэл ямар хүчтэй вэ гэдгээ харууллаа. Цаашид ийм бусармаг шийдвэр гаргавал иргэд маш хүчтэй хяналт тавих ёстой юм байна. Залуус ч ингэж дуу хоолойгоо өргөх хэрэгтэй юм байна гэдгийг ухааруулсан үлгэр жишээ болсон явдал боллоо.
13 жилийн өмнөх шиг үймээн гарах вий гэдэг айдас өчигдөр байсан. Гэхдээ залуус ямар сайн, тайван замаар жагсаж чадах вэ гэдгээ харуулсан. Одоо тийм зүйл болохгүй" гэв.