БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг бүрдүүлж буй 17 муж, бүс нутаг эрчим хүчний хомсдолд орж, хэрэглээгээ хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлээд байна.
Тухайлбал: өмнөд бүсийн аж үйлдвэрийн төв болох Гуандун хотод үйлдвэрүүдийг хаах, цахилгааны хязгаарлалт хийх шат дараатай арга хэмжээ авчээ. Үүний улмаас иргэдийнх нь өдөр тутмын амьдралд ихээхэн бэрхшээл тулгарч байгааг хэвлэлүүд мэдээлсэн байна.
БНХАУ-д эрчим хүчний хямралаас болж тээвэр, аж үйлдвэрлэлийн салбар ихээхэн хохирол амсах тооцоо гарсан байна. Нөхцөл байдлын улмаас олон улсын санхүүгийн байгууллагууд тус улсын эдийн засгийн төлөвийг “Сөрөг”-өөр үнэлж эхэллээ. “Goldman Sachs” БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 8.2 хувиар өснө гэж таамаглаж байсан бол төлөвөө 7.8 хувь болгож бууруулаад байна.
Түүнчлэн “Apple” компанийн гол ханган нийлүүлэгч “Pegatron” үйлдвэрлэлээ бууруулсан байна. Энэ нь зах зээлд “iPhone”-ийн нийлүүлэлт буурахад хүргэнэ гэж шинжээчид онцоллоо.