Хүний хөл үл хүрэм алс хязгаарт хүй олноос шигшигдэн үлдэж албан үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Монгол улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. ТХГН-ийн тухай хуулинд зааснаар тавин мянган га талбайд нэг байгаль хамгаалагч оногддог бөгөөд тэд хээрийн түймэр, хулгайн ан, хүйтэн зэвсэг, хүний хүслээс байгаль орчин, ан амьтан, ургамал бүхнийг цогцоор нь хамгаалан сахиж байдаг.
Дээрх хүмүүсийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол чанартай сайн унаа юм. Байгаль хамгаалагчдын нэн тэргүүний хэрэгцээг сайн дурын үндсэн дээр хангадаг Rally for Rangers хөтөлбөр долоо дахь жилдээ хэрэгжиж, өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус аян нь эх орныхоо уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеэ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд туслах зорилготой.
“Rally for Rangers” хөтөлбөр 2014 онд олон улсын мото спорт сонирхогчид Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын 15 байгаль хамгаалагчдад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэх аян өрнүүлснээр эхэлсэн түүхтэй. Мото спорт сонирхогчид хандив цуглуулж авсан мотоциклоо өөрсдөө унаад байгаль хамгаалагчдад хүргэн өгч, түлхүүр гардуулах нь энэ хөтөлбөрийн хамгийн сэтгэл хөдөлгөм агшин юм. Мото спорт сонирхогчдын хувьд энэ нь нэг хэлбэрийн урамшуулал болдог. Тэдэнд олон сарын турш хөрөнгө мөнгө босгож, зөвхөн утас, мэйлээр л холбогдож байсан байгаль хамгаалагчтайгаа нүүр тулан уулзаж, түлхүүрээ солилцох нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг төдийгүй өгсөн авсан хэн хэнийх нь нүдэнд баярын нулимс цэлэлзүүлдэг.
Энэ удаагийн аян 9-р сарын 11-нээс 23-ны хооронд үргэлжилсэн ба Монгол Улсын зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Нөмрөг, Дарьганга мөн Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлажээ.
Энэ гайхамшигт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч нь тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, өсвөр үе залуучуудад байгаль орчин тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Экологи Төв ТББ юм. Мөн энэ оны арван нэгдүгээр сард Бутан улсын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хүргэж өгөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна.
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон шат дараалал бүхий ажлуудыг хийдэг. Нэгдүгээрт раллид явах мотоциклчид байгаль хамгаалагчдад хандивлах мотоцикл болон аяллын зардал болох 10 мянган ам.долларын хөрөнгийг хувиараа босгох ёстой. Үүний тулд тухайн тусгай хамгаалалттай газар, байгаль хамгаалагчийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээж, сурталчлах хэрэгтэй болдог.
Хоёрдугаарт DIRT буюу бартаат замын кросс мотоцикл сайн унадаг туршлагатай байх нь чухал. Учир нь мөнгө босгосон оролцогчид Улаанбаатар хотоос тухайн тусгай хамгаалалттай газар луу өөрсдөө мотоциклоо унаад явдаг. Жишээ нь энэ жилийн оролцогчид Улаанбаатараас мотоциклоо унаад, гаргасан маршрутын дагуу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаар явж байгаль хамгаалагчдад мотоциклоо гардуулан өгчээ.
Монгол Экологи төв ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал “Бид өнөөдрийн нөөц бололцоогоороо нэг дор олон эсвэл бүх тусгай хамгаалалттай газруудад хүрч ажиллах боломжгүй. Гэхдээ бидний жишээг хараад бусад байгууллагууд өөрийн хийж чадах хэрээр хамтарч мөн тусалдаг бол ямар ч асуудлыг шийдэж болно гэж хардаг. Бид заавал том, далайцтай байхаас илүү чанартай бөгөөд эзэндээ хүрсэн, тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг зохион байгуулахыг эрхэмлэдэг” хэмээжээ.
Дашрамд дурдахад Петровис компани 2018 оноос хойш Rally for Rangers хөтөлбөрийг дэмжиж, ивээн тэтгэж буй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд шаардагдах шатахууны зардлыг 100 хувь даадаг. Энэ жил тус компанийн хамт олон шатахуунаас гадна өөрсдийн биеэр оролцож, нэг мотоцикл хандивласнаараа онцлог болжээ. Байгаль хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ оруулдаг Петровисийн хамт олонд баярлалаа.
Өнөөг хүртэл тус аяны хүрээнд Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан аймагт байрлах Монгол Улсын зургаан тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад 80 гаруй мотоцикл хандивлажээ. Улмаар олон улсын сонорт хүрснээр Аргентин, Непал улсын тусгай хамгаалалттай газруудад 30 мотоцикл бэлэглэсэн байна. Орос, Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Сингапур, Герман, Дани, Ливан гэх мэт олон улсын сайхан сэтгэлт мотоциклын хорхойтнуудын ачаар дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагч гэх чимээгүй баатрууд маань унах унаатай залгаж байна.
Эх орны маань онгон дагшин байгаль үеийн үед өвлөгдөн үлдэх болтугай.