Таны хүүхдийн цэцэрлэгт ариун цэврийн өрөө нь ямар байдгийг та мэдэх үү.
Хангалттай цэвэрхэн, хүүхдийн өндөрт таарсан алчуур, савангийн тавиур, боловсон суултуур байдаг болов уу. Хүүхэд багшийнхаа туслалцаагүйгээр өөрөө бие засаад, гараа угааж чаддаг болов уу. Багш нар хүүхдийн ариун цэврийн өрөөг хэрэглэх дадал хэвшлийг холоос ажиглаж, бие даасан байдлыг нь хөгжүүлж чадаж байна уу. Энэ бүх асуултад та бүхэн хэрхэн хариулах вэ.
Мэдээж янз бүр байх. Хүүхдүүдийн хэрэглэдэг ариун цэврийн өрөө бол тэдний хөгжлийн үндсийг тавьж өгдөг чухал газрын нэг. Хүүхдүүд өдөр тутмын зөв дадал хэвшлийг эндээс л суралцдаг. Японы Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийнхөн ариун цэврийн өрөөг ингэж тодорхойлсон байна.
Ариун цэврийн өрөө хүүхэд болон багшид ээлтэй байх ёстой. Ээлтэй гэдэг нь чухамдаа ямар гэсэн үг вэ. Бид үүний учрыг олохоор Чингэлтэй дүүргийн тэргүүний 70 дугаар цэцэрлэгийг зорилоо.
Учир нь “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийнхөн нийслэлийн гурван цэцэрлэгийн нийт есөн бүлгийн ариун цэврийн өрөөг засварлан сайжруулж, хүүхэд болон багшид ээлтэй болгожээ.
70 дугаар цэцэрлэг бол 24 цагийн буюу өдөр өнжүүлэх бүлгүүдтэй. Тус цэцэрлэгийн хоёр, гурван настнуудын ариун цэврийн өрөөг төслийнхөн тохижуулжээ.
Эхлээд хоёр настнуудын ариун цэврийн өрөөг сонирхлоо. Өнгө өнгийн бөмбөлгөн ханатай тэр өрөөнд жижигхэн гурван суултуур байрлуулжээ. Хоёрхон настай хүүхдэд зориулсан болохоор өхөөрдмөөр жижигхэн (20 см-ийн өндөртэй). Суултуур хооронд тусгаарласан хана хийж, хажуунаас нь барьдаг бариул хийж өгчээ. Ингэснээр бяцхан жаалууд уначихгүйн тулд суултуур дээрээсээ барих шаардлагагүй болж. Ингээд хоёр настнууд хөтөвчнөөсөө салж, ганцхан суултуурт дараалан биенийгээ хүлээх шаардлагагүй болжээ.
Багш нарынх нь хувьд ч хүүхдийг өргөж суулгахгүй, бие засахад нь бүгдийг нь харгалзаж, цаг заваа барах хэрэггүй болсон гэлээ. Хоёр настнууд ариун цэврийн өрөөндөө жигтэйхэн дуртай гэнэ. Өөрсдийнх нь нурууны өндөрт яг тааруулсан угаалтуурыг байрлуулж, оо, сойз, гар нүүрийн алчуураа багшийгаа гуйхгүйгээр авч чадахаар тааруулсан болохоор тэр биз.
Өмнө нь бие засчихаад гараа угаахын тулд нэгнийгээ хүлээж, жижигхэн зайнд тааруулан өндөрт тогтоосон алчуураа авах гэж багшийгаа гуйдаг байв. Одоо тэгэх шаардлагагүй болсон учир өөрсдөө бие засаад, дараа нь гараа угаагаад, боловсон хатаагуураар хатаагаад ангидаа орж байна.
Ариун цэврийн өрөөнийх нь шалыг зориулалтын плитагаар хийсэн нь хүүхэд халтирахаас сэргийлсэн зөв шийдэл болжээ.
Ариун цэврийн өрөө хүүхдэд ээлтэй байхаас гадна багш нарт ээлтэй болсон байна. Учир нь багш 30- 40 хүүхдийг бие засуулж, угааж арчлахын тулд нэлээдгүй цаг зарцуулдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Дээрээс нь багш цэвэрлэгээний тусгай хэсэгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хэсгээс тусдаа, хүүхэд хүрэхгүй өндөр, цэвэрлэгээний материал хадгалах шүүгээтэй болсноор нэг нэгэндээ саад болохгүйгээр тус тусын ажлаа хийх боломжоор хангасан аж.
Багшийн бүс, хүүхдийн бүсийг ялгаж өгснөөр хүүхдэд аюултай цэвэрлэгээний бодисыг ялгаж хадгалах боломжтой болжээ.
Дараа нь бид гурван настнуудын ариун цэврийн өрөөг сонирхсон юм. Энэ өрөө нь нөгөөхөөсөө арай том. Мөн л насанд нь тохирсон гурван суултуурыг өмнөхтэй ижил байрлуулжээ. Гурван настнуудын өрөөний хана ягаан өнгөтэй. Гурван угаалтуурт хүүхдүүд гараа угаагаад өөрсдийн алчуурыг төвөггүй аван арчина. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хүүхдүүд ариун цэврийн өрөөгөөр ороод суултуурт суучихаад, дараа нь гараа угаан алчуур, хатаагч руу явах урсгалыг нэг чиглэлд болгож өгсөн байв. Өөрөөр хэлбэл, нэг нэгээрээ дарааллан хурдан шуурхай угаах боломжтой гэсэн үг. Хүүхдүүд бие засчихаад гараа угаахдаа өөр хоорондоо шүргэлцэж шахалдахааргүй болж.
70 дугаар цэцэрлэг нь өдөр өнжүүлдэг онцлогтой тул лхагва гариг бүр хүүхдүүдээ усанд оруулдаг. Өмнө нь багшийн нуруунд таарсан шүршүүр байдаггүй байсан учраас цаг алдах, ус цацрах, удаан зогсоход нуруу өвдөх зэрэг бэрхшээл ихтэй байжээ. Харин одоо ээлтэй ариун цэврийн өрөөнд багш хүүхдийг угаахад яг таарсан шүршүүрийг байрлуулсан байна. Хажууд нь шүүгээ бий. Тэнд хүүхэд бүрийн биеийн саван, тос, банны алчуурыг нямбайлан өрсөн харагдав.
Өмнө нь энэ цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний цонх нь дор байрлалтай байсан аж. Энэ нь хүүхэд авирах эрсдэлтэй тул засаж, дээд талд нь байрлуулж, ил задгай байсан шугам хоолойг засаж тохижуулжээ. Ингээд төслийнхний тодорхойлсон эрсдэлгүй, эрүүл ахуйг хангасан, тохилог цэвэр ариун цэврийн өрөө бий болжээ.
Таны хүүхэд ийм ариун цэврийн өрөөнд зөв амьдрах дадал хэвшилтэй болсноор цаашдын амьдралдаа нэг мөр баримтлах зөв дадал хэвшилтэй боллоо гэсэн үг. Багш, ажилтнууд нь ч үүнийг онцолж байв.
“Хүүхдүүд маань бие дааж сурч байна. Хөтөвч хэрэглэхээ больсон. Бага наснаас нь зөв бие засуулж, гар нүүрийг нь угаалгаж сурч байна. 30 40 хүүхдийг бие засуулна гэдэг багшийн хувьд хүнд асуудал. Одоо энэ асуудлыг шийдсэнээр багшийн хүүхэдтэй ажиллах цагийг илүү гаргаж өгөх боломжтой боллоо. Бид ариун цэврийн өрөөгөө Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн удирдлагуудад үзэж сонирхуулсан. Санаа аваад хийж болох юм гэж хоорондоо ярилцлаа. Гол нь хүүхдийг бага наснаас нь төлөвшүүлэх, зөв хүүхэд болгох нь эндээс л эхэлж байна. Гараа хэрхэн угаах, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгоход ариун цэврийн өрөө нь их хувь нэмэр оруулж байна” гэж 70 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Цэрэнпагма ярьсан юм.
“Ахуйн ариун цэврийн байдал эрс сайжирч байна. Хүүхдийн эрүүл мэндэд ч тустай үйл ажиллагаа боллоо. Төслийнхөнд баярлалаа. Ариун цэврийн өрөөний энэ загварыг бүх цэцэрлэгүүдэд түгээхсэн” гэж тус цэцэрлэгийн эмч Д.Рагчаа хэллээ.
Б.Солонго