gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -15
  • Зурхай
     1.12
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -15
Зурхай
 1.12
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -15
Зурхай
 1.12
Валютын ханш
$ 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Ганбаатар: Манай улс хэрэглэдэг евро-2 бензин хоригт хамаарахгүй байх магадлалтай

Э.Оргил
Эдийн засаг
2023-09-22
185
Twitter logo

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно хэмээн мэдэгдлээ. Мэдэгдэлтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж буй юм. 

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар түвшинд байгааг УУХҮЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх гэж байна. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улс өнөөдрийн байдлаар АИ-92 болон дизель түлшний Засгийн газраас тогтоосон 30 хоногоос давсан нөөцтэй байна. 

ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарч, арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглосон. Уг тогтоол нь ГХЯ-аар албажаад УУХҮЯ-нд ирсэн. Энэ тогтоолоор тодорхой нэр төрлийн дизель түлш болон авто бензиний экспортод хориг тавилаа. 

Энэ тогтоол Монгол Улсад хамааралгүй гэж шууд хэлж чадахгүй байна. Эцсийн хариуг хоёр хоногт багтаан өгөх болно. 

Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой. Тэгэхээр энд Монгол Улс руу Роснефть компанийн экспортолдог дизель түлш багтах боломжтой гэж харж байна. Эцсийн шийдвэр ихдээ хоёр хоногийн дараа гарах байх.

Бид Роснефть болон ГХЯ-аар дамжуулан авах юм. Бид үүнийг тодруулж байна. АИ-92, 95 автобензин хоригт орсон байна.

Энэ тогтоол гарах улс төрийн шалтгаан байхгүй. Гурван сарын өмнөөм ОХУ-ын дотоодод хэрэглэдэг автобензин, дизель түлшний үнэ ялангуяа зах хязгаар нутгуудад нэлээд их нэмэгдсэн. Үнэ буулгах асуудлыг хойд хөрш шат шатандаа шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өчигдрийн тогтоол гарсан.

ОХУ дотооддоо ихэвчлэн евро-5 стандартын автобензин хэрэглэдэг. Манай улс евро-2 хэрэглэдэг. Тэгэхээр энэ тогтоолд манай улсад нийлүүлдэг бензин хамаарахгүй байх магадлалтай. Тогтоолд мөн Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол тогтоолд хамаарахгүй байх гэсэн үг, өгүүлбэр бий. Монгол ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 2023 онд байгуулсан тогтоолын 24-р зүйлд “Газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээнд нийлүүлэх арга хэмжээ авах” гэсэн заалт бий. Бид энэ агуулгуудаа ОХУ-ын талд тавьж ярилцана. Тогтоол Монгол Улсад хамааралгүй гэж шууд хэлж чадахгүй байна. Эцсийн хариуг хоёр хоногт багтаан хэлэх болно. 

ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарснаас хойш бид Роснефт компанитай олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны 9-р сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүх түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан