Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллажээ. Тэрээр зудын нөхцөл байдлыг үнэлж байна.
Аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос байнга хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж байгааг орон нутгийн удирдлагууд хэлжээ.
Энэ жил гойд их цастай, хөр цасанд мал бэлчээрт гарах ямар ч боломжгүйн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарчээ. Зам даваа хаагдсан нь ихээхэн бэрхшээлтэй байгааг говийн малчид учирлаж байв. Улсын онцгой комиссоос зам даваа гаргахад шаардлагатай авто грейдер шийдсэний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн нь энэ цаг үед малчдад томоохон дэмжлэг болно.
Хөдөө аж ахуйн бирж мал, махны арилжааны системийг хөгжүүлж, худалдагч, худалдан авагч хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон. Мөн их хэмжээний махыг аж, ахуйн нэгжүүдэд зээлээр өгөөд, дараа нь 1-2 сарын хугацаанд төлбөрөө авах ч боломжтой. Хамгийн гол нь хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” хэмээн үүрэг болголоо.