gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийн талаарх үндсэн ойлголтууд

Бизнес
2023-05-25
33
Twitter logo

Кент Л. Брэдли, M.D., MBA, MPH – Herbalife Nutrition компанийн Эрүүл мэнд, шим тэжээлийн асуудал хариуцсан захирал

Сайн шим тэжээл нь бидний эрүүл мэндэд амин чухал юм. Бид хоолноосоо шаардлагатай бүх шим тэжээлээ авах нь хамгийн боломжит хувилбар ч эрүүл хоол хүнс хэрэглэх боломжгүйгээс олон хүн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээгээ хангахад биологийн идэвхт бүтээгдэхүүнээс хэрэглэдэг. Нуугдмал өлсгөлөн гэгддэг микро шим тэжээлийн дутагдал дэлхийн хэмжээнд 2 тэрбум гаруй хүн буюу гурван хүн тутмын нэгийг хамарч байна. Микро шим тэжээл нь амин дэм, эрдэс бодисын хамгийн баялаг эх үүсвэр бөгөөд олон хүн эдгээр чухал микро шим тэжээлийн хэрэглээний зохист хэмжээг хангаж чадахгүй байгаад гайхах зүйлгүй. Ийм шим тэжээлийн дутагдлыг арилгахын тулд эрүүл мэндийн мэргэжилтнүүд биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээг дэмждэг. Тухайлбал, зарим нутагт бага насны хүүхдүүдэд А амин дэмийг нэмэлтээр өгдөг бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд фолийн хүчлийг нэмэлтээр хэрэглүүлдэг.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ҮҮРЭГ

Бид саяхан биологийн идэвхт бүтээгдэхүүний дэлхийн чиг хандлага, хэрэглэгчид биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладаг талаар илүү сайн ойлголттой болохын тулд Хариуцлагатай шим тэжээлийн зөвлөлтэй хамтран ажилласан. 24 орны 13,000 хүний дунд судалгаа явуулахад бид дараахыг олж мэдлээ. Үүнд:

  • Судалгаанд хамрагдагсдын 64 хувь нь долоо хоног бүр амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэдэг.
  • 61 хувь нь долоо хоногт нэг эсвэл хоёр төрлийн амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэдэг.
  • Одоогоор амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа оролцогчид жил бүр ойролцоогоор 286 ам. долларыг биологийн идэвхт бүтээгдэхүүнд зарцуулдаг.
  • 30 хувь нь интернэт хайлт болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан биологийн идэвхт бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан бол 27 хувь нь эмчтэйгээ зөвлөлдсөний дараа биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн байна.

Сонирхолтой нь, мэдээллээ хэрхэн олж авч байгаагаас үл хамааран оролцогчдын 77 хувь нь эрүүл мэндээ дэмжихийн тулд төрөл бүрийн амин дэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Мэдээж шим тэжээлийн тухай мэдлэг, боловсрол нь урт хугацааны үр дүнд хүрэх гол түлхүүр юм. Хариуцлагатай шим тэжээлийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Брайан Воммакын хэлснээр, "Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийн зөв хэрэглээ, ашиг тусын талаар сайн мэдээлэлтэй байх нь маш чухал. Биологийн идэвхт бүтээгдэхүүн нь шим тэжээлийн дутагдлаас сэргийлээд зогсохгүй эрүүл мэнд, биеийн ерөнхий байдлыг дэмждэг". Тэгвэл хүмүүст өөрсдийн хэрэгцээг хангахын тулд ямар биологийн идэвхт бүтээгдэхүүн авахыг ойлгоход хэрхэн туслах вэ? Энэхүү зааварчилгаанд бид биологийн идэвхт бүтээгдэхүүний үндсэн ойлголтууд болон бидний биед хэрхэн нөлөөлдөг талаар авч үзэх болно.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЖ ЮУ ВЭ?

Англи хэлэнд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илтгэх "Supplement" гэдэг үг нь дүүргэх, гүйцээх гэсэн утгатай латин хэлний "supplere" үгээс язгууртай. Шим тэжээлийн салбарт биологийн идэвхт бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутагдлыг нөхөх эсвэл нэмэгдүүлэхэд ашигладаг.

ЯМАР ТӨРЛИЙН БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БАЙДАГ ВЭ?
Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь ямарваа шим тэжээлийн дутагдлыг арилгах эсвэл ихэнх тохиолдолд тодорхой багц шим тэжээлийн тогтмол хэрэглээг хангах зориулалттай байдаг. Олон хэрэглэгчид эрүүл мэндийн тодорхой ашиг тус хүртэхийн тулд биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Инноваци, технологийн тусламжтайгаар эдгээр бүтээгдэхүүнүүдийг капсул, нунтаг, бохь, зажлуур, ундаа болон хэрэглэгчийн сонирхол, сонголтод нийцүүлэн өөр өөр хэлбэрээр үйлдвэрлэгдэж байна. Хамгийн түгээмэл биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийн товч тоймыг энд орууллаа.

Амин дэм, эрдэс бодисууд

  • Амин дэм, эрдэс бодисууд нь бидний биеийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай микро шим тэжээлүүд юм. Эдгээр нь бидний нүд, зүрх, арьс, яс, булчингийн эрүүл мэнд зэрэг биеийн бүтэц, бүхий л үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
  • Тэнцвэртэй хооллон, ихэнх микро шим тэжээлийг авч болох хэдий ч олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь эдгээр шим тэжээлийн хэрэгцээг өдөр бүр хангахад тань туслах тохиромжтой хувилбар болдог.
  • Олон төрлийн амин дэм агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг эрүүл хүнсний сонголттой хослуулан өдөр тутмынхаа микро шим тэжээлийн хэрэгцээг хангаж байхдаа "шим тэжээлийн даатгал" хийлгэж байна гэж бодоорой. Жишээлбэл, би хоолоо аль болох сайн сонгохыг хичээдэг ч өдөр бүр төгс хооллодоггүй. Тиймээс би бие махбоддоо шаардлагатай шим тэжээлээр хангахын тулд өдөр бүр олон төрлийн амин дэмийн бэлдмэл хэрэглэдэг.

Тусгай буюу зорилтот биологийн идэвхт бүтээгдэхүүн

  • Шим тэжээл нь нарийн ойлголт бөгөөд хүн бүрийн хэрэгцээ харилцан адилгүй. Хэрэглэгчид амьдралын үе шат эсвэл хувийн эрүүл мэндийн зорилгоос хамааран эрүүл мэндийнхээ тодорхой асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүсэж болно. Иймээс зүрхний эрүүл мэнд, тархины эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд, дархлаа, нойр гэх мэт төрөл бүрийн ангилалд зориулагдсан биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд байдаг.
  • Эдгээр биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь нэг бол өдөр тутмын хэрэгцээг хангахад, нэг бол амьдралын ямарваа үе шатанд биеийн тодорхой үйл ажиллагааг дэмжих, хэрэгцээг хангах зэрэг тодорхой зорилгоор хоолны дэглэмд өөрчлөлт оруулах зориулалттай. Жишээлбэл, гүйж байхдаа би цусны урсгалаа дэмжих, эрч хүчээ сэлбэх, азотын ислийн ялгарлыг нэмэх зорилгоор биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ зорилгоор тусгай амин хүчлүүдийг хүнсний нитратуудтай хамт хэрэглэж болно.
  • Би өдөр бүр хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа хэлбэрээр хангалттай хэмжээний эслэг авч чаддаггүй тул өдөр тутмын хэрэглээндээ зориулж эслэг агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэдэг.
  • Мөн макро шим тэжээлүүд агуулсан тусгай биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээлбэл, омега-3 ашигтай тос нь далайн гаралтай хүнсэнд агуулагддаг. Гэхдээ би тогтмол далайн гаралтай хүнс идэж чадахгүй тул загасны тосонд агуулагддаг хамгийн ашигтай омега-3 тосны хүчлүүдийн нэг болох ЭПХ болон ДГХ агуулсан омега-3 биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэдэг. 

Фито шим тэжээл, ургамлын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд

  • Ургамлын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг тухайн ургамлын аль нэг хэсэг эсвэл хандаар хийдэг. Эдгээрийг олон зууны туршид эрүүл мэнд, биеийн үйл ажиллагааг дэмжих зэрэг төрөл бүрийн ашиг тус хүртэх зорилгоор ашиглаж ирсэн.
  • Эдгээр ургамлын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийн зарим нь жимс, хүнсний ногоо, шош, цай, халуун ногоо зэрэг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах фито шим тэжээлүүдээр баялаг (мөн фитохимийн бодисууд гэгддэг) байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь эдгээр хүнсэнд өвөрмөц өнгө, үнэрийг нь өгдөг.
  • Бусад ашиглагддаг ургамалд хүн орхоодой, турмерик, саримс, намуу цэцгийн үр, гинкго билоба, цангис жимс, цагаан гаа, одой дал мод зэрэг өвс ногоо, амтлагч багтана.
  • Зуун настын ургамлын цэвэршүүлсэн шүүс нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд, шим тэжээлийн шимэгдэлтийг дэмжих зорилгоор байнга хэрэглэдэг ургамлын орцын нэгэн тод жишээ юм.

Спортын шим тэжээл

  • Мэргэжлийн тамирчдаас эхлээд амралтын өдрүүдийн спортоор хичээллэдэг хүмүүс хүртэл дасгалын өмнө, дундуур болон дараа нь спорт гүйцэтгэлээ сайжруулахын тулд спортод зориулсан биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг.
  • Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шингэнээ нөхөх, дасгал хөдөлгөөний үр дүнг сайжруулах, дасгалын дараах нөхөн сэргэх үйл явцыг дэмжих зэрэг олон төрлийн ашиг тусыг өгдөг.
  • Бүх түвшний тамирчдад булчингаа сэргээж, бэхжүүлэхэд уураг шаардлагатай байдаг тул уургийн коктейль болон биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд эрэлттэй байдаг.

Жинг зохицуулах биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд

  • Эрүүл жинтэй байх нь бидний эрүүл мэнд, биеийн ерөнхий байдалд чухал үүрэгтэй. Таргалалт нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэгтэй холбоотой байдаг. Гэхдээ эдгээр нөхцөл байдал нь бусад шалтгааны улмаас үүсэж болох бөгөөд таргалалттай тэмцэх нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж, арилгана гэсэн 100 хувийн баталгаа биш юм.
  • Жингээ барихад зориулсан бүтээгдэхүүнүүд маш түгээмэл болсон шалтгаануудын нэг нь энэ юм. Бидний хамтарсан судалгаагаар хэрэглэгчдийн 24 хувь нь жингээ барих зорилгоор биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭН ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Ихэнх хүмүүс өдөр бүр шим тэжээл төгс хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэдэггүй тул өдөр тутамд нөхөх шаардлагатай олон төрлийн амин дэмийг агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн бүрд ашиг тустай гэдэгт бид итгэдэг. Хэрэглэгчид аль нэг хүнсийг хориглосон, илчлэг багатай хоолны дэглэм барьж байгаа эсвэл эрүүл мэндийн зорилгодоо хүрэхийн тулд зорилтот шим тэжээл хэрэгтэй бол биологийн идэвхт бүтээгдэхүүн шаардлагатай байж болно.

Доорх хэсгүүдэд би өөрийн хамтран зүтгэгч, мэргэжлийн хоол зүйч, Дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал Сьюзан Бауэрмантай хамтран биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар шим тэжээлийн хэрэглээгээ хэрхэн оновчтой хангах талаар хэдэн ашигтай зөвлөгөөг орууллаа.

Гэхдээ хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах эсвэл биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхээсээ өмнө эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөхийг зөвлөж байна. Таны эрүүл мэндийн нөхцөл байдал, аль нэг шим тэжээлийн дутагдал байгаа эсэхэд үндэслэн ямарваа биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай бол эмч тань танд зөвлөөд өгнө. Тиймээс өөрийн хэрэглэж буй бүх биологийн идэвхт бүтээгдэхүүний талаар эмчдээ мэдэгдээрэй. Учир нь зарим бүтээгдэхүүн таны эмчилгээтэй нийцэхгүй байж болох юм.

БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ЦАГ ХЭД ВЭ?

Ерөнхийдөө унтаж байх үед хоол боловсруулах үйл явц удааширдаг тул биологийн идэвхт бүтээгдэхүүнийг өглөө уух нь дээр. Бүтээгдэхүүний шошготой танилцаж, зааврын дагуу хэрэглээрэй. Хамгийн гол нь тууштай байх явдал юм. Биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээг өглөөний кофегоо чанаж байхдаа, шүдээ угаасны дараа эсвэл дасгал хийсний дараа гэх мэт өдөр тутмын аль нэг үйлдэлтэй холбохыг бид танд зөвлөж байна.

ТА БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХООЛНЫ ХАМТ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ЮУ?

Ихэнх тохиолдолд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хоолтой хамт хэрэглэх нь дээр. Ходоодны хүчил нь биологийн идэвхт бүтээгдэхүүнийг шингээхэд тусалдаг ба хоолны өөх тос нь тосонд уусдаг амин дэм болон зарим фито шим тэжээлүүдийг шингээхэд тусалдаг.

Шингэн хүнс нь шахмал, капсулыг уусгахад тусалдгаас гадна усанд уусдаг амин дэмүүдийг шингээхэд тусалдаг. Зарим шим тэжээлийг хамтад нь хэрэглэх нь дээр. Энд зарим жишээг дурдвал:

  • A, D, E, K амин дэмүүд нь бидний биед шингэхэд өөхний эх үүсвэр шаарддаг.
  • D амин дэм нь кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг.
  • С амин дэм нь гемийн бус төмрийн шимэгдэлтийг сайжруулдаг тул хэрэв та цагаан эсвэл ногоон хоолтон бол төмрийн шимэгдэлтийг дэмжих цитрусын төрлийн жимс, гүзээлзгэнэ зэрэг С амин дэмийн эх үүсвэрийг хоолондоо ашиглаж байгаарай.
  • Эрдэс бодисууд нь цитрусын төрлийн жимс эсвэл хүчиллэг хоол хүнстэй хослуулан хэрэглэхэд хамгийн их хэмжээгээр шингэдэг.
  • Өөх тос нь улаан лооль, лууван зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс ликопен болон бусад каротиноидуудыг биед шингээхэд тусалдаг.

ЦАГААН БОЛОН НОГООН ХООЛТОН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ:

Цагаан болон ногоон хоолтнууд амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарладаг тул хангалттай хэмжээний уураг авахын тулд нарийн төлөвлөлт хэрэгтэй. Уураг нь шош, вандуй, сэвэг зарам, самар, үр тариа зэрэг олон төрлийн ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд байх ба цагаан болон ногоон хоолтон хүмүүс шар буурцаг, киноа, вандуй, будаа зэрэг ургамлын гаралтай, хэрэглэхэд хялбар уургийн нунтаг хэлбэрээр үйлдвэрлэсэн биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Амьтны гаралтай хоол хүнс нь В12 амин дэм, цайр, төмөр, кальцийн маш сайн эх үүсвэр тул та амьтны гаралтай хоол хүнс бага хэрэглэдэг эсвэл огт хэрэглэдэггүй бол эдгээр биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг анхаарч үзээрэй.

ХЭРЭВ ТА ЖИНГЭЭ ХАСАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА БОЛ

Авч буй илчлэгийг хязгаарласан хоолны дэглэмд та бага иддэг бөгөөд энэ нь эргээд таны бүх шим тэжээлийн хэрэгцээг хангахад хүндрэл учруулдаг. Илчлэгийн хэмжээг багасгах үед олон төрлийн амин дэмийг нэмэлтээр хэрэглэх нь аливаа дутагдлыг нөхөхөд тустай. Хоолныхоо хамт, өдөр бүр тогтмол цагт уугаарай.

ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭМЭГТЭЙЧҮҮД

Жирэмсэн үед өдөр тутмын илчлэгийн хэрэглээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Ердийнхөөсөө 300 ккал-иор илүү илчлэг авах шаардлагатай. Жирэмсэн эмэгтэйн шим тэжээлийн өвөрмөц хэрэгцээг хангах зорилгоор тусгайлан боловсруулсан төрөхийн өмнөх амин дэмийн бэлдмэлийг уухыг ихэвчлэн зөвлөдөг.

Фолийн хүчил нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг тул төрөхийн өмнө хэрэглэх нь маш чухал юм. Хэрэв та хүүхдээ хөхүүлж байгаа бол хүүхдийнхээ өсөн нэмэгдэж буй шим тэжээлийн хэрэгцээг хангахын тулд жирэмсэн байх үедээ нэмэлтээр авч байсан 300 ккал илчлэг дээр нэмж 200 ккал илчлэг авах шаардлагатай болно. Энэ үед ихэнх эрүүл мэндийн мэргэжилтнүүд жирэмсний үеийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөдөг.

ЦЭВЭРШИЛТИЙН ӨМНӨХ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД

Цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийн үеэр сар бүр төмөр алдаж байдаг. Олон эмэгтэйчүүд өдөр тутмын хэрэгцээгээ хангахуйц хэмжээний төмрийг хоол хүнсээр авдаггүй. Үүнтэй адилаар энэ насны олон эмэгтэйчүүд кальци хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй тул биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эдгээр шим тэжээлийг шаардлагатай хамгийн доод хэмжээгээр хангахад тусалдаг. Эмэгтэйчүүдийн шим тэжээлийн хэрэгцээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү зааварчилгаатай танилцана уу.

ЗӨВ БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Бүх биологийн идэвхт бүтээгдэхүүнийг адилхан үйлдвэрлэдэггүй. Нэр хүнд бүхий брэндүүдийн бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Миний хамтран зүтгэгч, Дэлхий дахины хэрэглэгчийн аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Кристи Аппельханс биологийн идэвхт бүтээгдэхүүнийг сонгоход анхаарах дараах зөвлөмжийг санал болгож байна.

  • Компанийн вэбсайтаар зочилж, шинжлэх ухааны судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаарх тэдний амлалтыг судлаарай.
  • Бүтээгдэхүүний найрлагатай танилцаарай. Давуу болон сул талуудыг мэдэж шийдвэр гаргахын тулд бага зэрэг судалгаа хийх хэрэгтэй, мэргэжилтнүүдийн хэлж буй зүйлийг мөн унших хэрэгтэй
  • Тэдний орц найрлагаа хаанаас нийлүүлдэг, бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг, бүтээгдэхүүн нь таны нөхцөл байдал, хооллох шаардлага болон бусад сонголтод нийцэж байгаа эсэхийг олж мэдээрэй.
  • Компани бүтээгдэхүүний орц найрлагад ямар шинжилгээ хийж байгааг судлахад цаг зарцуулаарай

Тодорхой биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэгцээний талаар зөвлөмж авахын тулд эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү. Мөн тодорхой, үнэн зөв мэдээлэл өгдөг, эрүүл амьдрахад тань туслах найдвартай, нэр хүндтэй компанийн бүтээгдэхүүнийг үргэлж сонгоорой.

Санамж: Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь бидний амьдралд туслах үүрэг гүйцэтгэдэг
Биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь тэжээллэг хоол хүнс, эрүүл амьдралын хэв маягийг орлуулах бус дэмжих зорилготой юм. Тэднийг нэг удаагийн хэрэглээ бус харин эрүүл мэндийг дэмжих насан туршийн хэрэглээ, өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг гэж бодоорой.

Хэрэв та Herbalife Nutrition компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан