Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач, XX зууны манлай хүлэгч хэмээн хүндлэгдсэн Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Данзаннямын Даваахүүгийн хүү Монгол Улсын Манлай уяач Д.Баянбат МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан унаганы эзэн" болжээ. Түүний шагналыг Сангийн сайд Б.Жавхлан хаваржаанд нь очиж, хүлээлгэн өгсөн байна.
Д.Баянбат нь эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нүүдэлчин ахуй соёл, малч удмаа залгамжлан хурдан морины уяа сойлгыг тааруулж, эцэг өвгөдийн эрдмийг өвлөсөн энэ цагийн манлай уяачдын нэг. Түүний хөгшин аав Мөнхийн Данзаннямын Ажнай хүрэн, Данзаннямын Даваахүүгийн Цолмон халтар, Даваахүүгийн Баянбатын Наран хонгор азарга төрийн наадмын түрүү магнай болж байв.
Мөн олон хурдан хүлгээ улс, аймгийн наадамд айраг түрүү авхуулж байгаа уяачид юм.
Гурван үеэрээ хурдан азаргаа төрийн наадмын түрүү магнайд хурдлуулсан Данзаннямын удмынхан моринд хайртай монгол түмний хүндлэл хүлээн, өв соёлоо түгээн дэлгэрүүлж явна.
Манлай уяач Д.Баянбат нь өнгөрсөн жил 1000 гаруй адуу тоолуулж, 200 гаруй төл бүрэн хүлээн авснаар "Алтан унага"-ны эзэн болжээ.
Манлай уяач Д.Баянбат, Миний өндөр өвөө Мөнх гэж хүн 1950 онд Монгол Улсын Сайн малчин болж байсан. Монгол хүний дархлаа гэж бий. Нүүдэлчин ахуй соёл, адууны үнэр гэж бий. Хүүхэд наснаасаа малын захад өсөж, аргалын үнэр адууны үнэрийн мэдэрч, морь унаж сурах нь зөв гэж үздэг. Би зургаан наснаасаа хурдны морь унасан гэж ярив.