Л.ГалбаатарД Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг
- Монголын анхны Хуульчдын нэгдсэн сүлжээг байгууллаа.
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих нь хүний эрх хэрэгжих үндэс.
- Хуульчдыг илүү мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлагатай.
Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилготой Хуульчдын нэгдсэн сүлжээний нээлт өчигдөр боллоо.
Монголын Хуульчдын холбоо, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэн НҮТББ, Монголын Эмнэсти Интернэшл төв, Глоб интернэйшнл ТББ, Хууль зүйн нийгэмлэгийн төлөөлөл, удирдлагууд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурав.
Хуульч Л.Галбаатар, “Үзэл бодлоо илэрхийлэх ажлын тайланг жил бүр гаргадаг. Манай улс үүний асуудалтай ангилалд багтдаг юм. Асуудлыг шийдэхэд иргэний нийгмийн байгууллага дангаар ажиллах боломжгүй. Хуулийн байгууллагуудын түвшинд олон асуудлыг шийдэх шаардлагатай. Хуульчид нэгдэн ажиллаж лүр дүнд хүрнэ. Тиймээс бид энэ сүлжээг байгуулав.
Эхлээд хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрхийн чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай. Хуульчид сэтгүүлч, олон нийтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой юм. Сэтгүүлчдийн хувьд шүүх, цагдаад дуудагдлаа гэхэд энэ чиглэлээр мэргэшээгүй хуульчтай таардаг. Тэр сэтгүүлч буруудах эрсдэлтэй тул хуульчдыг мэргэшүүлэх шаардлагатай. Сэтгүүлчид чиглэсэн сургалтыг хийнэ. Асуудалд орсныхоо дараа ажиллах биш, хэрхэн хуулийн асуудалд холбогдохгүй байх, үүнээс сэргийлэх талаас сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулна” гэв.
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих нь хүний эрх хэрэгжих үндэс. Үг хэлэх, мэдээлэл авах, хэвлэлийн эрх чөлөөг хангахгүйгээр хүний эрхийг хангах боломжгүй.
Бусад улсад хуульчид мэргэшиж, хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран хуульчдын сүлжээгээр дамжуулан ажилладаг. Тэд хүний эрхийн хэрэгжилтэд хууль эрхзүйн талаас хяналт тавьж, дэмжлэг үзүүлдэг. Манай улсад ч хууль эрхзүй, хүний эрх, хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр хуульчдын сүлжээг байгууллаа. Төрийн, төрийн бус байгууллагууд хамтран энэ сүлжээг байгуулав. Хүний эрхийн комиссоос энэ санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Хуульчдын нэгдсэн сүлжээ нь хэвлэл, мэдээллийн байгууллага, хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх хэм хэмжээнд мэргэшүүлэх, сургах, энэ чиглэлээр судалгаа хийх, практик үйл ажиллагааг дэмжих, олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, ном товхимол хамтран гаргах зэргээр өргөн хүрээнд ажиллана” гэсэн юм.
Монголд энэ сүлжээг анх удаа байгуулаа. Хуульчдын сүлжээ нь олон нийт үгээ хэлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.
Б.Саранчимэг