- “The Lost Bass Project” нэртэй гитар хайх ажлыг эхлүүллээ
- Тус гитар нь Пол Мккартнигийн анхны гитар байсан
- 1969 онд, “Get Back” дууны зураг авалтаа хийж дууссаны дараа алга болгожээ
“The Beatles” хамтлагийн гишүүн Пол Мккартни 1961 онд, Германаас 38 ам.долларын үнэтэй анхны басс гитараа худалдан авч байв. Харамсалтай нь найман жилийн дараа алга болгосон аж.
Тус хамтлагийн “Love Me Do”, “She Loves You” зэрэг хит дуунуудыг зохиоход ашигласан гитарыг хайх том хэмжээний төслийг Германы хөгжмийн үйлдвэрээс эхлүүлээд байна. “The Lost Bass Project” нэртэй уг хайх ажлын хүрээнд хүмүүсийг гитарын талаар мэдэж буй зүйлсээ хуваалцахыг уриалж байгаа гэнэ.
Мккартни гитар худалдан авсан дэлгүүрээсээ алга болгосон хөгжмийн зэмсгийг нь олоход туслахыг хүссэнээр том хэмжээний хайх ажил эхэлжээ.
1969 онд “The Beatles” хамтлаг “Get Back” дууны зураг авалтаа хийж дууссаны дараа гитар алга болсон бөгөөд хэн нэгэн хулгайлсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Мөн 1963 онд "I Want to Hold Your Hand" хэмээх дууг зохиоход ашигласан Жон Ленноны гитар Финсбери Паркт болсон зул сарын баярын цэнгээний үеэр алга болжээ. Гитар 51 жилийн дараа олдож, 2.4 сая ам.доллароор зарагдаж байв.
Эх сурвалж: The Guardian