Монголын хүүхдийн ордны 2023-2024 оны хичээлийн жилийн дугуйлангийн бүртгэл, шалгаруулалт энэ сарын 11-15ны өдрүүдэд 9-16 цагийн хооронд өөрийн төв байранд явагдана.
Энэ хичээлийн жилд урлаг, уран бүтээлийн хоёр чиглэлээр нийтдээ 24 төрлийн дугуйлан хичээллэнэ. Урлагийн төрөлд дуу бүжиг драм, сонгодог хөгжим хийл, үндэсний хөгжим зэрэг дугуйлангууд байдаг бол уран бүтээлийн төрөлд шатар, математик, англи, хятад, япон хэл, загвар зохион бүтээх зэрэг дугуйлангууд байдаг. Дугуйлангуудад ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой.
Дуу, драм, бүжиг гэх мэт групп дугуйлангийн нэг ангид 20-25 хүүхэдтэй байна. Долоо хоногт хоёр удаа 1 цаг 30 минутын хугацаатай хичээллэнэ. Харин хөгжим зэрэг ганцаарчилсан ангиуд долоо хоногт хоёр удаа 45 минутаар орно.
Энэ жил зарим дугуйлангууд танхимаар болон цахимаар бүртгэнэ. Хүүхэд бүртгүүлсний дараа шалгалт авч тэнцсэн тохиолдолд ордог байна. Харин өмнө жил явсан хүүхдүүд багшдаа бүртгүүлэн, ангиа баталгаажуулж, анги ахиж явах ба дахин шалгалт авахгүй.
Дугуйлангийн цахим бүртгэл: www.mxo-burtgel.mn хаягаар явагдана. Энэ сарын 11-ний 11 цагт бүртгэлийн сайт нээгдэнэ.
Төлбөрийн хувьд ирэх тавдугаар сарыг дуустал бүтэн жилийн төлбөр нь дугуйлангийн төрлөөсөө хамаараад 360 мянган төгрөгөөс 1 сая 200 мянган төгрөг хүртэл байна. Элсэх ангийнхаа төлбөрийн талаарх мэдээллийг 318275, 318274 гэсэн утсаар авч болно.
Хүүхдүүд дугуйланд явснаар өөрийн сонирхлоо олдог. Мөн цагаа зөв боловсон өнгөрөөх давуу талтай. Мөн дугуйланд явснаар мэргэжлээ сонгох ч тохиолдол олон. Зургаан настайгаас эхлэн хүүхдүүд авах тул өөрсдөө хувцсаа солих зэргээр тодорхой хэмжээний биеэ даасан байвал зүйтэйг Хүүхдийн ордны сургалтын албаны дарга Ц.Мөнхнаран зөвлөлөө.
Энэ хичээлийн жилд танхимаар бүртгэх дугуйлангууд:
- Бүжиг
- Дуулаач
- Хийл
- Төгөлдөр хуур
- Шанз, төгөлдөр хуур
- Зураг
- Загвар, гоозүй
- Эвэр бүрээ ардын бишгүүр хөгжим
- Хятад хэл
- Япон хэл
- Лимбэ, төгөлдөр хуур
- Морин хуур
- Англи хэл
- Шатар
- Математик
- Зураг, гар урлал
- Драм
- Загвар дизайн
- Монгол бичиг
- Шинжлэх ухааны лаборатори
- Хөөмий
Цахимаар бүртгэх дугуйлангууд:
- Загвар, гоозүй /12 наснаас дээш/
- Монгол бичиг
- Шинжлэх ухааны лаборатори /3-6 анги/
- Хөөмий
- Эвэр бүрээ ардын бишгүүр хөгжим
- Хятад хэл /3-р ангиас дээш/
- Япон хэл /4-р ангиас дээш/
Монголын хүүхдийн ордон нь 2015 оноос эхлэн хүүхдийн ордонд ирэх боломжгүй алслагдсан дүүрэг хороодод салбар дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Салбарууд долоон дүүрэгт 20 гаруй дугуйлан хичээллэж байна.
Салбар дугуйлангийн талаар мэдээллийг доорх зургаас авна уу.