Аливаа байгууллага болон хэрэглэгчийн үнэ цэнтэй мэдээлэл, серверийн тоног төхөөрөмжийг найдвартай байршуулах газруудын нэг бол дата төв билээ. Монголд хамгийн анхны олон улсын TIER III стандартын шаардлагыг хангасан дата төвийн үйл ажиллагааг эрхэлж буй “Мобиком” Корпорацийг бид энэ удаад онцоллоо.
Мобиком Корпорацийн дата төвүүд дээр манай улсын топ банк санхүү, уул уурхайн байгууллагууд мөн Төрийн болон олон улсын салбар байгууллагууд, хэвлэл мэдээлэл, телевизүүд, бусад аж ахуй нэгжүүд өөрсдийн дата мэдээллийг байршуулан хамтран ажилладаг гэдгээрээ бусдаас ялгардаг. Өөрөөр хэлбэл Мобиком Корпорацийн дата төвүүд нь хэрэглэгчийнхээ итгэл даасан, хариуцлагатай түнш байж чаддаг. “Мобиком” Корпорацийн инженер Т.Бат-Эрдэнэтэй дата төвүүдийн онцлог, стандарт, хэрэглэгчдэд санал болгож буй үйлчилгээнүүдийн талаар ярилцлаа.
- Дата төв гэж чухам юу болох Мобиком корпорацийн анхны дата төв хэзээ байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье.
- Дата төв гэдэг нь мэдээллийн технологийн төхөөрөмжүүд, мэдээллүүдийг биет болон виртуал байдлаар байршуулах зориулттай тусгай байгууламжийг хэлнэ. Мобиком 1996 онд байгуулагдсан бөгөөд 1998 онд анхны техникийн төв байрыг /TТБ-1/ ашиглалтанд оруулсан. Түүний дараа 2015 онд газарзүйн нөөц байршилд буюу Дархан хотод удаах дата төвөө байгуулсан. 2018 онд Улаанбаатар хотод TТБ-2 дата төвийг байгуулснаар ийнхүү одоо гурван дата төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэрэглэгч мэдээллээ манай дата төвд байршуулснаар бид түүнийг нь гал, ус, цахилгаан, гэнэтийн осол гэх мэт гаднын ямар нэгэн нөлөөнөөс үүсэх эвдрэл гэмтлээс хамгаалдаг гэсэн үг.
- Газарзүйн хувьд нөөц дата төв гэдгийг дэлгэрүүлж тайлбарлавал?
- Байгалийн гамшиг, осол, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хотод байрлалтай дата төвүүдэд гэмтэл гарахад ашиглах, үйл ажиллагаагаа шилжүүлж ажиллах боломжтой нөөц дата төв гэж ойлгож болно. Энэ нь Монгол Улсад анх удаа олон улсын TIER-II стандартын дагуу баригдсан газарзүйн хувьд нөөц дата төв болсон юм.
- Сүүлд байгуулсан дата төвийн хүчин чадал, онцлогийн талаар дэлгэрүүлбэл?
- Ер нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата төвүүд тодорхой стандарт, шаардлагуудыг хангасан байдаг ба манай компаний хувьд олон улсын Uptime Institute-с баталсан TIER стандартыг дагаж мөрддөг. Сүүлд баригдсан ТТБ-2 дата төв маань Монголд хамгийн анхны TIER III зэрэглэл болон KDDI корпорацийн дата төвийн үйл ажиллагаа явуулдаг TELEHOUSE брэндийн стандарт шаардлагыг хангасан төв юм.
Uptime Institute нь 30 дахь жилдээ дата төвийн стандартыг баталгаажуулж байгаа ба дэлхий дээрх хамгийн олон дата төвүүдэд TIER стандартыг баталгаажуулсан олон улсын байгууллага юм. Энэхүү стандарт нь зураг төсөл, байгууламж, үйл ажиллагаа гэсэн үндсэн 3 төрөлд TIER-I, TIER-II, TIER-III, TIER-IV гэсэн 4 түвшинд баталгаажуулалт хийж certificate олгодог стандарт юм.
- Дата төвийг зөвхөн том байгууллага, компаниуд ашиглаж болох юм шиг олон нийт боддог. Гэхдээ нэгж хэрэглэгч, хувь хүн хэрэглэж болдог уу?
- Бид анх дата төвүүдээ өөрсдийн хэрэглээнд ашиглаж байсан бол гаднын буюу бусад хэрэглэгчдэд төхөөрөмж түрээслэх боломж бүхий үйлчилгээг 2013 оноос эхлэн нэвтрүүлсэн. Нэгж хэрэглэгч болон хувь хүмүүс заавал төхөөрөмж байршуулахгүйгээр МОБИНЕТ компанийн зүгээс санал болгодог “Azure Stack Hub” буюу үүлэн технологийн үйлчилгээг ашиглаж болно. Хувь хэрэглэгчүүдээс гадна өөрсдийн датанд сайтар анхаарал хандуулдаг байгууллагууд болох банк, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд дата мэдээллээ аюулгүй найдвартай газар байлгах үүднээс бидэнтэй хамтран ажилладаг.
Байгууллага, компаниуд мэдээллээ найдвартай дата төвд байршуулах нь аюулгүй, эрсдэлгүй байдгийг цар тахлын үед илүү ойлгосон. Учир нь тэд хөл хорионы үед оффистоо очиж чадахгүй байсны улмаас хүндрэлүүд гарч байв.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч дата мэдээлэл, програм хангамжийн асуудлаа өөрөө шийдээд төхөөрөмжөө манай дата төвд байршуулснаар бид түүнийг нь гал, ус, цахилгаан, гэнэтийн осол гэх мэт гаднын ямар нэгэн нөлөөнөөс үүсэх эвдрэл гэмтлээс хамгаалдаг гэсэн үг. Байгууллага, компаниуд өөрийн оффистоо сервер төхөөрөмжөө байршуулахаас илүүтэй зориулалтын, найдвартай дата төвд байршуулах нь илүү аюулгүй, найдвартай, эрсдэлгүй байдгийг өнгөрсөн хугацаан дахь цар тахлын үед илүүтэй сайн ойлгосон. Учир нь тэд хөл хорионы үед оффистоо очиж чадахгүй байсны улмаас хүндрэлүүд гарч байв. Тиймээс төхөөрөмж хадгалах, хамгаалах зориулалтын, байнгын хяналттай газар болох дата төв хамгийн шалгарсан сонголт болдог.
- Олон улсын стандартын дагуу дата төв ажиллуулахын тулд мэдээж хүний нөөцийн чадвар чухал. Та бүхэн мэргэжилтнүүд, хүний нөөцөө хэрхэн сургаж, чадавхжуулдаг вэ?
-Техник технологийн шинэчлэлт хийхээс өмнө, системийн тогтвортой хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор уг технологуудыг аль хэдийнэ нэвтрүүлсэн гаднын улсаас туршлага судлах, сургалтад хамрагдах гэх мэтээр инженер техникийн ажилтнууд маань тогтмол мэдлэг чадавхиа дээшлүүлж байдаг.
- Хэрэглэгчид танай дата төвийг ашигласнаар тэдэнд ямар давуу талыг бий болгох вэ?
Нэгдүгээрт, дээр дурдсанчлан ямар нэгэн гэнэтийн осол, байгалийн гамшиг тохиолдоход үйлчилгээнд доголдол, саатал гаргахгүйгээр дата мэдээлэл хадгалах үйл ажиллагааг газарзүйн нөөц дата төв рүүгээ шилжүүлэн ажиллах боломжтой. Энэ бол маш том давуу тал.
Хоёрдугаарт, бусад дата төвүүдтэй холбогдсон дамжуулах урсгал нь нэмэлт нөөц урсгалтай байдаг. Өөрөөр хэлбэл газар шорооны ажлын улмаас эсвэл цаг агаарын байдлаас үүдэн үйлчилгээ явж буй үндсэн шилэн кабельд саатал гарч доголдоход нөөц шилэн кабелиар үйлчилгээгээ дамжуулах бүрэн боломжтой юм.
Гэнэтийн зүйл тохиолдоход манай дата төвүүд 24 цагийн хүчин чадал бүхий нөөц генераторуудын тусламжтайгаар цахилгаанаар хангах бүрэн боломжтой юм.
Гуравдугаарт, дата төвд байх шаардлагатай, сүүлийн үеийн стандарт хангасан бүх техник технологиос гадна нөөц төхөөрөмжүүд бий. Цахилгаан тэжээлийн холболтыг онцолбол бүх дата төвүүд маань цахилгааны хоёр оролттой, нөөц цахилгаан үүсгүүр/генератор/ хоёр ба түүнээс дээш холбогдсон, сүүлийн үеийн цахилгаан цэнэг хураагуур буюу Lithium-ion battery ашигладаг ба цахилгаан тасарсан тохиолдолд эдгээр нөөц цахилгаанаас эрчим хүчний эх үүсгэврээ авах боломжтой. Хэдэн жилийн өмнө ДЦС-д гэмтэл гарч хот даяараа цахилгаангүй болж байсныг санаж байгаа байх.
Хэрэв түүн шиг гэнэтийн зүйл тохиолдоход манай дата төвүүд 24 цагийн хүчин чадал бүхий нөөц генераторуудын тусламжтайгаар цахилгаанаар хангах бүрэн боломжтой юм. Нөөц генераторууддаа нөөц түлшний сав байршуулсан байдаг тул ийнхүү олон цагаар хангах боломжтойгоороо бас нэг давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл эрчим хүчний нөөц нь дэргэдээ дахин нэг нөөцтэй гэсэн үг ба түлшний хангамжаа таслахгүй л байвал дата төвийн цахилгаан хэзээ ч хязгаарлагдахгүй гэж ойлгож болно.
- Цахилгаан эрчим хүч ашиглалт их ч байгальд ээлтэй байх үүднээс ногоон эрчим хүч ашигладаг уу?
- Зөвхөн манай дата төв ч биш манай Мобиком корпораци нь эрчим хүчний хэмнэлтийн үүрэг хүлээсэн байгууллага юм. Учир нь Монгол орон даяар сүлжээ цацдаг олон тооны станцууд байдаг ба үүний дагуу эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг жишгээр бид дата төвүүддээ нарны сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулсан байдаг ба уг сэргээгдэх эрчим хүчээр оффисын орчны цахилгаан хэрэглээг хангадаг давуу талтай. Тодруулбал, TТБ-1 буюу техникийн төв байр дахь дата төвдөө 10 кв, TТБ-2 дата төвдөө 18 кв нарны эрчим хүч нөөцөлж, хөрвүүлэн ашиглах хүчин чадалтай.
- Олон улсын сүүлийн үеийн стандартад нийцсэн дата төвийн үйл ажиллагааг бодитоор харахыг хүссэн, туршлага судлах гэсэн байгууллагуудад нээлттэй байдаг уу?
- Манай дата төвийг үзэж, үйл ажиллагаатай танилцахыг хүссэн байгууллагуудаас уг хүсэлтийг авч хамтарч ажиллахад бэлэн байдаг. Дата төвүүдтэй танилцаж буй байгууллагууд манай олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй том бүтээн байгуулалтыг хараад тэд ихэнхдээ маш их гайхширч хүлээн авах нь сайхан санагддаг.
- Дата төвүүдийнхээ давуу талуудыг дурдвал?
- Манай дата төвүүд маш олон тооны тоног төхөөрөмж, дэд бүтцээс бүрддэг. Өмнө нь дурдсанчлан гадна талдаа цахилгааны нэмэлт оруулга бүхий дэд станц, нөөц генераторуудтай . Бид цахилгааны тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг гамнаж 70-80 хувиас дээш хүргэж ачаалдаггүй. Ингэснээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж байдаг.
Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газарт сервер хадгалах таатай орчин 16-23 градусыг дотоод орчинд тогтмол хадгалах нь нэлээн ярвигтай ч бид өөрсдийн цогц хөргөлтийн системээр шийдэж чадсан.
Мөн манай дата төвүүд байрлал газарзүйн хувьд сонголттой байдаг нь манай давуу талуудыг нэг юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хүсэж буй хотын төвд, хотын захад, газарзүйн нөөц байршил буюу орон нутаг дахь байршлуудаас сонголтоо хийх боломжтой.
Дата төвийн хувьд тэр дундаа TIER стандартад нөөц тоног төхөөрөмжийн хангамж хангалттай сайн байх хэрэгтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл аливаа тоног төхөөрөмжид ямар нэгэн саатал, эвдрэл гэмтэл гарахад түүнийг орлох төхөөрөмж зайлшгүй байх шаардлагатай юм. Манай дата төвүүдийн хувьд ажиллаж буй бүх сервер, тоног төхөөрөмж болгон өөрсдийн гэсэн давхар бэлэн ажиллаж байдаг нөөц төхөөрөмжтэй байдаг бөгөөд үүний тусламжтайгаар үндсэн системүүдэд ямар нэгэн гэмтэл саатал гарахад сүлжээ болон үйлчилгээнд нөлөө үзүүлэлгүйгээр орлож ажиллаж чаддаг нь өөрөө хамгийн том давуу тал юм.
- Серверийн тоног төхөөрөмжийн хувьд температур, тоосжилт бага үүсэх гэх мэт орчин их чухал байдаг шүү дээ.
- Тийм ээ. Аливаа сервер хадгалах таатай орчин 16-23 градус байдаг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай орны хувьд температурын огцом өөрчлөлттэй тул дээрх хэмийг тогтмол хадгалах нь нэлээн ярвигтай ч бид өөрсдийн цогц хөргөлтийн системээр шийдэж чадсан.
Манайх оффис болон технологийн гэсэн хоёр төрлийн агаар хөргөлтийн системийг нэвтрүүлсэн. Оффис нь тасалгааны өрөөний агааржуулалтыг шийдэж өгсөн бол технологийн агаар хөргөлтийн систем нь дата төвүүдэд байрлаж буй вакуумжуулсан орчин дахь рак буюу зогсуур, серверийн тоног төхөөрөмжийг хөргөх зориулалттай гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь битүүмжлэгдсэн хөргөлтийн систем буюу тухайн өрөөний шаардлагагүй хэсгийг хөргөлгүй зөвхөн хөргөх шаардлагатай зорилтот хэсэг, төхөөрөмжүүдээ л хөргөдөг гэсэн үг.
Хөргөлтийн систем эрчим хүчний хэрэглээг их шаарддаг. Тиймээс бид Free-cooling систем буюу эрчим хүчний хэрэглээг хэмнэсэн технологийг мөн ашигладаг. Тодруулбал, зундаа дотор байгаа халуун агаарыг хөргөлтийн систем маань гадна хөргөх сэнснүүдийн тусламжтай хөргөж ажилладаг бол өвлийн цагт гадна хөргөх сэнснүүдийг ашиглалгүй гадаах хүйтэн агаарыг шүүн дотогш нэвтрүүлж серверийн тоног төхөөрөмж хадгалах таатай температурыг бүрдүүлдэг. Дээрх хөргөлтийн шийдлүүдийг ашигласнаар эрчим хүчний хэмнэлтээс гадна ашиглалтын хугацааг уртасгах мөн давуу талтай.
Монгол орны хувьд тоосжилт ихтэй байдаг ч манай дата төвүүдийн агааржуулалтын системийн шүүлтүүр нь тоос, тоосонцорыг сайтар шүүж, бид ч стандартын дагуу тогтмол сольж ажилладаг.