Мобинет ХХК “Microsoft” компанийн “Azure Stack Hub” хэмээх үүлэн технологийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд тавдугаар сарын 20-д нээлтээ хийлээ.
Монголд анх удаа, амжилттай нэвтрүүлж буй энэхүү үйлчилгээ нь байгууллага, хувь хүмүүсийн технологийн зардлыг багасгаж, үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой.
Нээлтийн үеэр монголын төрийн болон боловсролын байгууллагууд, уул уурхай, банк санхүү болон бусад бизнесийн төлөөллүүд ирж шинэхэн үйлчилгээтэй танилцсан юм.
Microsoft нь 2010 оноос үүлэн технологийн “Azure” үйлчилгээгээ нэвтрүүлсэн бөгөөд тасралтгүй хөгжүүлсээр байна.
Монголын хэрэглэгчид Microsoft-той шууд холбогдож өөрийн мэдээллээ Microsoft-н буюу гадаадын сервер, дата төвүүдэд байршуулж ашиглаж болдог бөгөөд үүнийг "Public Azure" үйлчилгээ гэдэг.
Харин 2017 оноос эхэлсэн “Azure Stack Hub” үйлчилгээ нь таны мэдээллийг хадгалах дата төв, серверүүд тухайн улс оронд нь байрладаг онцлогтой. Улмаар монголын нутаг дэвсгэрт байрлах, олон улсын стандартын дата төвтэй Мобинет энэхүү үйлчилгээг Монголд амжилттай нэвтрүүлж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.