Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг тав дахь жилдээ Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн нутаг “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулна.
“Сарлаг наадам 2023”-ын хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран өчигдөр /2023.07.19/ “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд зохион байгуулав.
Хуралд Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг, сумын удирдлагууд, эрдэмтэн судлаач, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүмүүс оролцжээ. Тэд сарлагийн ашиг шимийг нэмэх, малчдын орлогыг өсгөх боломж нөхцөлийн талаар хэлэлцсэн юм.
Эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул “Дотор махны хэрэглээ боловсруулах технологи”, Ц.Ганболд эрхлэгчтэй Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн ноос ноолуур судлалын салбарын судлаачид “Сарлагийн хөөврийн үйлдвэрлэл инновац”, ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг, түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал”, Сарлагийн хөөврийг дагнан судалж байгаа эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн шинж чанарын онцлог хэрэглээ, “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.
Төв Азийн арав хүрэхгүй оронд нийт 14 сая толгой сарлаг бий. Үүний 90 хүртэл хувь нь Хятад, Монгол улсад байдаг байна. 2022 онд Монгол улс нэг сая 330 мянган толгой сарлаг тоолуулжээ. Гэвч сарлагийн хөөвөр, сүү саалийг нь бүрэн ашиглаж чаддаггүй тухай судлаач Г.Батчимэг онцоллоо.
Мөн сарлагийн хөөврийг сайн судалбал нарны хэт ягаан туяа, цацраг идэвхт долгион зэргээс хамгаалдаг, хорт хавдрыг саармагжуулдаг меламин гэдэг бодис байдгийг онцлоод нарийвчлан судалж үр дүнд хүрч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс ч сарлагийн хөөвөр алтнаас илүү үнэтэй болох цаг ойрхон гэв.
ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул малын дотор махыг сүүлийн үед хот сууриныхан, хүүхэд залуус бага хэрэглэж, зарим нь татгалзахад хүрлээ. Дотор маханд хүний биед нэн чухал ихэнх эрдсүүд байдаг, зөв зохистой хэрэглэвэл үнэтэй амин дэм худалдан авах хэрэглээ багасна.
Малын дотор гэдэс уураг агуулдаг. Амталж хатаасан гэдсэнд 60-70 хувийн уураг агуулагддаг. Дотор мах, малын өөхийг ач тусгүй гэж ярьж сурталчилж байгаа бол гаднын бүтээгдэхүүнийг борлуулах гэсэн бизнес ч байж мэднэ. Дотор гэдэснээс хаях нэг ч эд байхгүй. Бүгдийг хатаагаад чипс, гоймон шиг болгож хэрэглэвэл амин дэм өндөртэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүн болно” гэсэн юм.
Малын тоо толгойгоор аймагтаа тавд багтдаг Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувь нь үхэр сүрэг. Үхэр сүргийн ихэнх нь сарлаг. Үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэх, ингэхдээ шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилт тавьж, “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ тухай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир “Бид малчдын орлогын эх үүсвэрийг нэмэхэд анхаарч байна. 2013 онд Хөвсгөл аймгийн таван суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжсэн.
2013 оноос малчдын дунд малчдын дундын сан, малчдын байртай болох, сарлаг үхрийн хөөврөн бүтээгдэхүүнийг үнэд оруулах ажил зохион байгууллаа.
Ноолуурын дараа ордог хамгийн үнэтэй түүхий эд хөөвөр боллоо.
Малчид арав гаруй жилийн өмнө хуучин аргаараа хөөврөө бэлтгэж хямд борлуулдаг байв. Зарим нь хөөврөө бэлтгэх сонирхол ч багатай байлаа. Харин өнөөдөр ноолуурын дараа ордог хамгийн үнэтэй түүхий эд хөөвөр болж байна.
Манай сум “Жинст Мөрөн” компани, “Ногоон алт” төслийн хүрээнд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргасан. Европын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн дээл, цамц, бээлий авах сонирхол маш их байна. Тэднээс тавьдаг гол шаардлага нь өнгө будгийн өөрчлөлтөд ороогүй түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг авах. Энэ хүрээнд “Хөх сарлаг ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна” гэв.
“Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.
“Жинст Мөрөн” компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2007 оноос эхлэн сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани сарлагийн хөөвөр, ямааны ноолуурыг малчид, малчдын хоршоодоос худалдан авч боловсруулж, ШУТИС-ийн ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний багаар шинжлэн судлуулсан байгалийн гаралтай, чанартай, химийн хольцгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэж байна.
Г.Амарболд “Хэдхэн хоногийн Японы алдартай загвар зохион бүтээгч хүрэлцэн ирээд “Монголд ирэхдээ ноолуур сонирхож ирж байснаас сарлагийн хөөвөр үзэж байгаагүй. Гэхдээ сарлагийн хөөвөр дотроос Хөх зүсмийн сарлагийн хөөврийг яагаад би олон улсын загварын шоунд оролцохдоо ашиглаж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхээр дэлхийн загвар зохион бүтээгчид манай малчдын орлогын эх үүсвэр болж байгаа сарлагийн хөөврийг асууж сураглаж, бүтээгдэхүүн болгож гадаадын зах зээлд гаргана гэдэг бол бидэнд маш том болж байна гэсэн үг.
Эрэлт нэмэгдэхээр бидний сарлагийн хөөвөр ноолуурын дараах орлого болж ирнэ. Энэхүү ажил “Жинст Мөрөн” компани, үндэсний үйлдвэрүүд, орон нутгийн сумдад ажиллаж байгаа захиргааны ажилчид, малчид, шинжлэх ухааны байгууллага зэрэг олон хүмүүсийн хамтын хөдөлмөр юм шүү.” гэлээ.
“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан оролцож, “Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна.
Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцоллоо. Мөн “Сарлаг үхрийн ашиг шим үр өгөөж малчдад шууд очих ёстой. Малын түүхий эдийг аж ахуй эрхлэгчид авч боловсруулж, эрдэмтдийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж хамтын ажиллагаанд тулгуурлан үр өгөөж хүртэх нь зөв. Мөн сарлаг үхрээ өсгөн үржүүлж байгаа малчдаа урамшуулж байх ёстой” гэсэн юм.
Хуралд оролцсон малчид, аймаг, сумын удирдлага, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдэд хандан ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал” илтгэлийнхээ төгсгөлд “Соёлын өв уствал хэзээ ч нөхөн сэргээдэггүй. Соёлын өвийг мэргэжлийн хүмүүс судлаад музей болгон соёлын аялал жуулчлалд ашиглаад шинжлэх ухааны үнэ цэнийг нь гаргах юм бол соёлын үнэ цэнэ оршино. Түүх соёлоо хайрлана гэдэг бол залуу үеэ хүмүүжүүлж төлөвшүүлэхээс эхэлнэ. Тиймээс хүүхэд багачууддаа түүх соёл, өв уламжлалын танин мэдэхүйн ач холбогдлын талаар байнга ярьж, сануулж байхыг уриалав гэж Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клубээс мэдээлэв.