Таван Богд Финанс ББСБ нь Тогтвортой хөгжлийн “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилтын хүрээнд “Оёдлын салбарын кластер 20,000” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 2025 он гэхэд оёдлын салбарт 20,000 ажлын байр бий болгож, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Үйлдвэрлэл хөгжих хэрэг байна уу?
1990 оноос өмнө Монгол улсын нийт хөдөлмөрийн насны хүн амын 94 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бол үүнээс хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт 70 гаруй хувь нь ажилладаг байжээ. Ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбар улсынхаа нийт хэрэгцээний 80 гаруй хувийг дангаараа хангах төдийгүй, тухайн үеийн социалист орнууд руу гутал, хувцас экспортолдог байжээ.
![]()
Харин өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбар олон талт дэмжлэг дутсанаас ихэнх үйлдвэрүүд хаагдаж, оёдолчид улирлын шинж чанартай ажил эрхэлдэг болж, тогтвортой ажлын байргүй, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжгүй, бараа материалын нийлүүлэлт хомс зэргээс шалтгаалж дорвитой хөгжихгүй байна. Иймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, дундаж давхаргын хүрээг тэлэх, орлоготой ам бүлийн тоог өсгөх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи инновац шингэсэн үйлдвэрлэл ажлын байр бий болгохыг зорин ажиллаж байна.
Оёдлын кластер хөгжүүлэх шаардлага
Цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн бараа бүтээгдэхүүний хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэгцсэн энэ үед олон газрууд “үүдээ барилаа”. Эдийн засгийн хараат байдлын хор хохирол бүх салбарт нөлөө үзүүлж, өөрсдөө үйлдвэрлэгч болох ёстойг олон талаар ойлгууллаа.
![]()
Гэвч дан ганцаараа үйлдвэрлэгч байх нь олон эрсдэлийг дагуулсаар байна. Хамтын ажиллагааг өргөжүүлэхгүй байснаас жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээлдээ хүрч ажиллаж чадахгүй, хөгжих боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл технологийн хоцрогдолтой тоног төхөөрөмж сонгох, дотоодын түүхий эдийн нөөцгүй үйлдвэрлэл эрхлэх зэргээс үүдээд үйлдвэрүүд амжилтгүй болж дампуурч байна.
2025 онд 20,000 ажлын байр бий болгоно
Уг төслийг Таван Богд Финанс ББСБ ХХК, Грийн Монгол Аппарел ХХК, Таван Богд Билдинг Саплай ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монголын Ногоон Хөгжил, Оёдлын Үйлдвэр Худалдааны Хамтын Зөвлөл” ТББ-г 2023 оны 2 сараас байгуулж “Оёдлын салбарын кластер 20,000” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
![]()
Уг төслийн хүрээнд 2022 онд 350 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 28 харилцагчид олгож 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд, 2023 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, 3 жилийн хугацаанд 20 мянган ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна.
Жилийн 6 хувийн хүүтэй зээл, цогц дэмжлэг хамтдаа
“Оёдлын салбарын кластер 20,000” төслийн хүрээнд 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, 80 хүртэл сая төгрөгийн зээлээр Европын стандартад нийцсэн Японы Japsew брэндийн оёдлын машины багцыг худалдаж авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглон нэмэлтээр оёдлын салбарын бизнес эрхлэгчтэй хамтран кластерийн бүтцээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх, зах зээлд борлуулалт хийх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
![]()
Мөн үлгэр гаргах, эсгүүр, хатгамал, хэвлэх үйлчилгээнд хамрагдах, оёдлын сургалтанд хамрагдах, тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээг тус тус авах боломжийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл нь дан ганц зээл олгох төдий асуудал биш бөгөөд хамтдаа хөгжих, нэгнээсээ суралцах, нэгнийхээ дутууг нөхөх, тус бүрдээ тоног төхөөрөмж худалдаж авч, үргүй зардал шаардлагагүй болох зэрэг давуу талуудыг харж байна.
Оёдлын салбарын кластер 20,000 төслийн зорьж буй үр дүн
- Нэг жилд дотоодын зах зээлээс 20 сая Ам доллар гадагш алдахаас сэргийлэх
- 500 сая Ам долларын бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд экспортлох
- 2023-2025 онд 20000 байнгын болон түр ажлын байрыг бий болгох
- 800 жижиг оёдлын цех, биеийн тамир спортын хувцасны 40 үйлдвэр, Дүрэмт хувцасны 35 үйлдвэр, Хатгамлын сервис үйлчилгээ үзүүлэх 10 үйлдвэр бий болгох
Холбоо барих: 9401-4419, 9401-0076