- "Бүс ба Зам" санаачилгын гурав дахь чуулга уулзалт болж байна
- Путиныг баривчлах үүрэг хүлээгээгүй орнуудын нэг нь БНХАУ юм
- Энэ жилийн уулзалтад 130 орны тэргүүнүүд оролцож байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын дээд хэмжээний чуулга уулзалтыг энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж байна. Уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож байгаа юм.
Түүнийг Украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан гэх хэргээр баривчлах шийдвэрийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) энэ оны гуравдугаар сард гаргасан.
Улмаар ОУЭШ-ийн гишүүн орнууд эх оронд нь ОХУ-ын Ерөнхийлөгч хөл тавивал баривчлах үүрэг хүлээгээд байв. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн олон улсын уулзалтад биечлэн оролцохоос татгалзаад байсан Путин энэ удаад БНХАУ-ыг зорьжээ.
Тодруулбал Олон улсын эрүүгийн шүүхэд 123 улс гишүүнээр элссэн байдаг бол БНХАУ тэдний нэг биш юм. Иймд Путиныг баривчлах үүрэг хүлээгээгүй.
“Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд гурав дахь чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ жилийн уулзалтад 130 орны тэргүүнүүд оролцож байна.
Гэхдээ уулзалтын гол агуулга Израил-Хамас, Орос-Украины дайны сэдэвт дарагдах хандлагатай байгааг “Aljazeera” онцолжээ. Путин хамгийн сүүлд 2022 оны өвлийн олимпоор Бээжинд очиж байв.
Эх сурвалж: Aljazeera