Гэр хорооллынхонд ээлтэй хүнээр хэдийнэ тодроод байгаа хотын дарга Э.Бат-Үүлд хэлэх үг байна.
Таны хайр зарлаж найр тавиад байсан “тэнд”-хийнхэнд асуудал мундахгүй юм. Орон сууцжуулна гэсэн таны ярьсан үлгэрт итгээд гэр хорооллынхон тэрүүхэндээ л баяртай байгаа нь сайхан ч хотын дарга энэ олон иргэнээ битгий л хуурчихаасай хэмээх бодол өөрийн эрхгүй толгойд буулаа. За энэ ч яахав, таван ханатай гэрээсээ салахын эцэс болж яндангүй Улаанбаатар болно гэсэн хэтийн зорилготой Үүл баатарын ээлжит ажлыг зааж өгмөөр болоод болдоггүй ээ.
Хотын дарга аа, хотын захын гэр хорооллынхны гэртээ харих зам бэрх юм. Үүнд анхаарлаа хандуулаач. Угтаа бол дүүрэг хороодын хариуцсан ажил ч гэлээ хотын даргын нүд, сонорын хажуугаас нэг их гажихгүй асуудал тэнд байна. Тодруулбал, БЗД-ийн IV хороо буюу Маахуур, Монелийн дэнж орчим арай л биш ээ. Машин бүү хэл явган хүн тэр орчмын замаар алхана гэдэг амаргүй байна. Дов сондуул, гуу жалга дундуур давхиулаад байна уу гэмээр бургисан цагаан шороон дунд ёстой л техникийн хүчээр тэр дэнжийн замыг барах нь гол зурна. Итгэхгүй бол очоод хараарай.
Бартаад замын уралдааны талбай юм уу гэмээр оргил өөд хүн машингүй л халтирч, мацсаар гэртээ дөхөж байгаа нь эмгэнэлтэй байна. Тэндхийнхний хэлж буйгаар зуун айлаас шар хад чиглэлийн хойд хэсгийн төв замыг засварлаж байгаатай холбоотой маахуур, монелийн дэнж орчмын гэр хороолол дундуур сүлжилдэх авто машин эрс ихэссэн. Энэ нь гудамж хоорондын замыг эвдэх, хөрсийг зөөлрүүлэх, шороо чулууг нь буталснаас үүдэлтэй тоосонцорын хэмжээ хэрээс хэтэрсэн гэдгийг онцолсон.
Хэдийгээр энэ бол их хотын гэр хорооллын нэгээхэн хэсэгт үүсэж байгаа асуудал ч гэлээ хотын зах дахь уулын энгэр, дэнж орчмын айлуудад бүгдэд нь ижил тулгардаг бэрхшээл байна. Учир нь уулын энгэрт ханаа дугуйлж тооноо өргөсөн тэднийг ямархан замаар шороо, чулуу туучин байж ажил сургуульдаа хүрдгийг хэн ч асуудаггүйгээр үл барам учиргүй үерийн аман дээр л буучихаагүй бол уулын энгэр бэл байна уу, дэнж нуруу байна уу хороо дүүргийнхэнд нь нэг их хамаардаггүй бололтой.
Үүл дарга аа, Маахуур, Монелийн дэнж дээр амьдардаг иргэд хэлж байна. Юу гэхээр тэр хэсгээс анх Сайханбилэг, Алтай, Ганбаяр гэх мэт хүмүүс улс төрийн карьераа эхлүүлж иргэдийн сонголтыг хүлээж байжээ. Тэд уулыг газрын хөрстэй нь тэгшилж хүн машин хоёр зассан замаар гэртээ төвөггүй харьдаг болно гэж итгүүлж байжээ. Гэтэл юун уулыг нурааж дэнжийг нь түрэх усанд хаясан чулуу шиг алга болцгоосон байна. Ёстой л дэнж дээрх иргэдийн зовлонгоор жаргалдаа хүрэх замаа засаад арилцгаасан аж. Ийм байж болно гэж үү.
Хорооныхоо Засаг даргад асуудлаа хэлж айл өрхөөрөө нийлээд ч болтугай өндөр дэнжээ техникээр түрүүлээд ядаж өвлийн цагт аятайхан замаар нүүрсээ хүртэл хашаандаа дөхүүлчихдэг баймаар байгаагаа уламжилдаг ч хороонд уулыг түрж газар тэгшлэх хэмжээний төсөв мөнгө байхгүй гэдэг үгээр амыг нь таглаж асуудлыг цэглэдэг байх юм.
Дүүрэг нь ч хайхардаггүй хороо нь тоодоггүй энэ мэт уулан дээр амьдардаг гэр хорооллынхноо анхаарах цаг болсон юм биш үү. Зундаа ч яахав аахилж уухилсаар нэг юм гэрийн бараа хардаг бол өвөлдөө тэшиж гулгаад унаж бэртээд хашаанаасаа хол гарах халширмаар гэдгийг БЗД-ийн IV хороо шүхэртийн 1-9 тоотод оршин суугч учирлана билээ. Өвөлдөө айл бүхэн өндөр дэнж рүү портер маркийн машинаар нүүрс тээвэрлэдэг учраас зам нь там болдог гэнэ.
Халтиргааны эсрэг түр арга хэмжээ авч байгаа нь энэ гээд үнсээ гудамжнаа машины зам дагуу асгадаг нь явган хүн явахын эцэсгүй болгодог гэлээ. Сургууль, цэцэрлэгийн багачуудаа өвлийн хүйтнээр гэрээсээ авч гарахын зовлонг халуун паартай байшинд амьдарч машин хөлөглөгчид төсөөлж ч чадахгүй гэсэн. Нээрээ ч тийм л байх. Гэртээ харих замаасаа эхлээд ус авах худаг хол, хашаанууд нь давхацсанаас үүдэж хаалга орц гарцгүй болж хөршийнхөөсөө хамааралтай амьдардаг гэх мэт түмэн зовлон гэр хороололд байна.
Үүл дарга аа, манай сониноор дамжуулан танд асуудлаа хаягласан уншигчийн минь хүсэлтийг хүлээж авна уу. Маахуур, Монелийн дэнжийг өвлөөс урьтаж хүн, машин хоёр зовлонгүй явчихдаг болгож өгнө үү. Хот байх нэгээхэн чөлөө учрал гэр хорооллоос эхэлнэ биш үү.
М.Мөнхтунгалаг