Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай өндөрлөлөө. 190 гаруй орны төлөөлөгч, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төвлөрч буй хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэдээлэл холбооны сүлжээ нэн чухал.
Нэг секундийн тасалдал ч олон улсын хэвлэлийн шууд дамжуулалт, дипломат уулзалт, цахим бүртгэл, орчуулгын систем, аюулгүй байдлын ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй.
Уг өндөр хариуцлагатай ажлыг мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын тэргүүлэх компани Мобинет ХХК гүйцэтгэн хурлын талбайн утастай, утасгүй сүлжээ, интернетийн үндсэн болон нөөц дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын системийг цогцоор нь байгуулжээ.
Тэд цэнхэр бүсэд 10Gbps өндөр хурдны интернет сүлжээг 270 орчим төхөөрөмжийн хамт суурилуулжээ.
COP17 зохион байгуулагдсан цогцолбор нэгэн зэрэг 10,000-15,000 хүн хүлээн авах хүчин чадалтай. Оргил ачааллын үед 25,000 гаруй төхөөрөмж сүлжээнд зэрэг холбогдох тооцоололтой. Нийт төслийн хугацаанд цэнхэр бүсэд 20,000 хүн, ногоон бүсэд 85,000 хүн сүлжээнд нэвтэрчээ.

Уг төсөлт ажлын талаар Мобинетийн шийдлийн инженер А.Золбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Төсөл зургаадугаар сарын 21-нээс эхэлсэн. Бид COP17 бага хурлыг интернетийн сүлжээнд холбох ажлыг сар хүрэхгүй хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.
Манай инженерүүдийн байгуулсан сүлжээ нэг агшинд 60 мянга хүртэлх хэрэглэгчийг хүлээн авах хүчин чадалтай.
Бага хурлын үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд дамжуулалт, олон улсын хуралдаан, цахим бүртгэл, видео конференц, орчуулгын системүүд тасралтгүй ажиллах шаардлагатай.
Иймд бид, 10Gbps үндсэн интернет урсгалыг нөөц 10Gbps интернет урсгалын хамтаар зохион байгуулсан.
Мобиком Корпорац мөн хурлын үеэр зочид төлөөлөгчид болон тухайн орчны үүрэн холбооны сүлжээний хэвийн ажиллагааг хэвийн хангах зорилгоор хурлын талбайд 5G сүлжээний гурван шинэ дэд станцыг байгуулсан. Ингэснээр Монгол улсад ашиглагдаж буй хамгийн өндөр хурдны цахим холболтыг хүргэх боломжтой болсон.
Олон улсын томоохон хурал учир үйл ажиллагаа найдвартай байх чухал.
Энэхүү сүлжээ нь шууд дамжуулалт, өндөр нягтаршилтай видео контент үйлдвэрлэл, олон улсын хэвлэл мэдээллийн ажиллагаа, үүлэн технологид суурилсан үйлчилгээ, цахим оффисын орчин, видео хурлын системүүдийг бүрэн дэмжсэн.
Цэнхэр бүс дэх байгууламжууд интернетийн хоёр урсгалтай. Нэг сүлжээ унахад нөгөө сүлжээ рүү шилжих боломжтой. Ингэснээр аливаа тасалдал, гэнэтийн гэмтэл саатлаас урьдчилан сэргийлж 100 хувийн тасалдалгүй ажиллагааг хангасан.
Интернет сүлжээ тасалдаж болохгүй, цахилгаан тасрахад төхөөрөмж унтрахгүй байх, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой гэх мэт стандартыг ханган ажиллав.