МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаад, Ерөнхийлөгч Л.Төр-Одод итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзэж, огцрууллаа.
Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр өмнө нь танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагважавыг томилжээ.
МҮХАҮТ-ын УЗ нийт 75 гишүүнтэй. Тэдний 55 нь итгэл үзүүлэхгүй гэжээ. Учир нь Л.Төр-Од өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаа томилж чадаагүй байна. Мөн МҮХАҮТ-ын ажилчид Үйлдвэрчний эвлэл байгуулан, Л.Төр-Одтой хамтран ажиллахгүй гэжээ.
УЗ-өөс Л.Төр-Одод өргөдлөө өгч, өөрийн хүсэлтээр ажлаа өгөх санал тавьсан ч тэрээр хүлээж аваагүй байна. МҮХАҮТ-ын түүхэд Ерөнхийлөгчөө огцруулсан анхны тохиолдол нь энэ юм.
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII Их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгууль 2024.11.28-нд болж, Л.Төр-Одыг сонгосон юм.