Анод банк анхан шатны үйл ажиллагаагаа энэ сарын 10-наас явуулах боломжгүй болсонтой холбогдуулж тус банкны захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ын гишүүн Н.Даваа нарт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.
Улсын Мөрдөн Байцаах Газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн албаны ажилтнуудын хамтарсан ажлын хэсэг Э.Гүр-Аранз, Н.Даваа нарыг энэ оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж найдваргүй зээл хэлбэрээр гаргасан гэдгийг тогтоон мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Саатуулагдаад буй иргэдийн өмгөөлөгчид банкны удирдлагуудыг батлан даалтад гаргаж өгөх хүсэлт гаргасан ч тэдний хүсэлтийг холбогдох газрууд хүлээж аваагүй байна. Учир нь тэднийг эд мөрийн баримтыг устгаж магадгүй гэж үзэж байгаа гэнэ.
Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа нарыг одоогоор Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан холбогдох заалтыг үндэслэн шалгаж байгаа юм байна. Тэдний гэм буруутай нь нотлогдвол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Б.Солонго