gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт

Улс төр
2007-07-24
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-07-24

Нэг.Гэрээ хийсэн нөхцөл байдал
…Монгол Улсын цаашдын хөгжил, ард иргэдийн амьд­ралын түвшинг эрс сайжруу­лахад дорвитой нөлөө үзүү­лэх, дэлхийн хамгийн том уурхайн үйлдвэрийн нэг болох Оюутолгойн ордыг ашиглах тухай гэрээний тө­сөл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуу­лиудыг зөрчсөн, Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруу­лах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний шалтгаан нь:

1.Хүчин төгөлдөр бус “Ашигт малтмалын тухай“ хуульд тулгуурлан хийсэн,

2.Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсгийг ажлын туршлага багатай, онол, прак­тикийн мэдлэгээр дулимаг хүнээр ахлуулж, ийм өндөр ач холбогдолтой, маш чухал гэрээ байгуулах ажлын хэсэгт геологи, уурхайн мэргэжлийн бус голдуу хүмүүсийг зориуд томилсон нь эх орны ашгаас илүү, зөвхөн эрх баригчид ба “Айвенхоу майнз” компанийн явцуу эрх ашгийг дээдлэх зорилгоор зохион байгуулсан хуйвалдаан байсан,

3.Энэ гэрээг хаалттай, маш чанд нууц байдалд хийсэн

4.Оюутолгойн ордыг ашиг­лах Монгол төрийн бодлого тодорхой бус, Монгол Улсад одоо мөрдөж байгаа заавар журмын дагуу боловс­руулсан техник эдийн засгийн үндэслэлгүй, мөн ордын нөө­цийг улсын бүртгэлд аваагүй байхад, зөвхөн нэг талын хүсэл эрмэлзлэл, тулган шаар­далтаар хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн,

5.Ашигт малтмалын хуу­лийг шинэчлэх, Оюутолгойн ордыг оновчтой бодлогоор ашиглах талаар мэргэжлийн байгууллага, компани, эрдэм­тэд мэргэжилтнүүд, иргэдийн хөдөлгөөнөөс гаргасан санал зөвлөмжийг үл тоомсорлосон зэргээр тайлбарлагдана.

Стратегийн онцгой ач холбогдолтой Оюутолгойн асар их нөөц баялгийг энэхүү гэрээ ёсоор харийнхны бүрэн эрх мэдэлд шилжүүлбэл үн­дэсний хөгжилд нөхөж барш­гүй хохирол учирч, манай төрийн бодлого, эдийн засаг гадаадын нэг компаниас үлэмж хараат болох аюул нүүрлэж байна.

Луйврын шинжтэй ийм гэрээг зөвшилцөж тохирох үүрэг, даалгавар өгсөн Зас­гийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн хуралдаанаар хэ­лэл­цэж зөвшөөрөн дэмжсэн нь манай эрх баригчид хэр ихээр чадваргүйтэж, эх ор­ныхоо эрх ашгийг умартаж, ялзран доройтсоноо нотолж байна.

Бороогийн алтны, Төмөр­тийн-Овоогийн цайрын орд, говийн нүүрсний ордуудыг ашиглах ийм гэрээнүүд нэ­гэнт байгуулагдаж, Монголын ард түмний нөхөгдөшгүй баял­­гийг өмчийн эзэнд юу ч хүртээхгүйгээр буюу хүр­тээсэн нэр төдий болж, асар их баялгийг богино хугацаанд цөлмөн хамж, онгойсон нүх, овоолсон шорооноос өөр юм огт үлдээхгүй байгаа нь өнөөдөр бодит үнэн болсон бөгөөд энэ бусармаг, дором­жилсон үйл ажиллагаа Оюу­толгойг ашиглах гэрээ гэг­чээр улам дархлагдан батал­гаажиж, цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд жишиг загвар болж байгаа нь туйлын харамсалтай.

ХОЁР. Гэрээний хууль эрх зҮйн асуудлууд

Хөрөнгө оруулагч нь “Тат­варын ерөнхий хууль”-ийн дагуу (2.1) бууны татвар, нохойны татвар, мод түлээ ашигласны төлбөр, байгалийн ургамал ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөв­шөөрлийн хураамж зэргийг оролцуулан 23 төрлийн тат­вар, төлбөр хураамжийг төлнө хэмээн сүржигнэн тоочжээ. Тэгсэн атлаа Монгол Улсын төсөвт хамгийн их өгөөж өгөх олон чухал татвараас хууль зөрчин чөлөөлөх, хөнгө­лүү­лэх эрх олж авсан ба ихэнх тохиолдолд тэр нь хийсвэр, хууль зөрчсөн үйлдэл бол­жээ. Үүний баримт нь:

Нийт алтыг Үнийн өсөл­тийн албан татвараас (2.3.1)

 Зэсийн хүдэр ба зэсийн бүтээгдэхүүнийг эхний таван жилд Үнийн өсөлтийн албан татвараас (2.3.2)·

 Жилд 500 мянган тон­ноос багагүй баяжмал боловс­руу­лах хүч чадалтай· хай­луулах үйлдвэрийг ил уурхай ашиг­лаж эхэлснээс таван жилийн дотор, эсвэл даваг­дашгүй хүчин зүйл гарвал үүнээс хойших хугацаанд баривал Үнийн өсөлтийн тат­вараас бүрмөсөн (2.3.2)

 “Хөрөнгө оруулагчийн хувьцааг шууд, эсхүл Монгол Улсад байрладаггүй· салбар компаниараа дамжуулан Айвен­хоу майнз лимитэд болон, эсхүл Рио Тинто эзэм­шиж байгаа бол тухайн хувьцаанд хөрөнгө оруулаг­чийн төлөх ногдол” ашгийг (2.6.1) тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

 Засгийн газар олон улсын гэрээтэй адил хүчин­тэй байх гэрээг Монгол· Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй байгуулах гэж байгаа нь “Олон улсын гэрээний тухай” хуулийн заалт (3.1)-д хар­шилж байна.

 Өмчийн эзэн болох Монголын талын оролцоо “Оюутолгой төслийн хувь· нийлүүлэгчийн гэрээ“ нэртэй тохиролцоогоор эрх зүйн хувьд баталгаажуулах гэж буй нь Монгол Улсын ашиг сонир­холд үл нийцнэ. Зүй нь “Оюу­толгой” хэмээх хамтарсан үйлдвэрийг байгуулж, талуу­дын оролцооны хувь хэмжээг тусгайлан тохиролцож хамт­ран ажиллах ёстой.

ГУРАВ.Үйлдвэрийн Үндсэн Үйл ажиллагааны талаар

 Гэрээний 3.2.2.заалтад: “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон· байгуу­лагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмал олборлох болон боловс­руу­лах үйл ажиллагааг… явуул­на” мөн гэрээний 3.2.3 ба 3.2.4-т: “далд уурхайн ба бусад нөөцийг тогтоож, улсын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн асуудал эрхэл­сэн төрийн захиргааны бай­гууллагад хүргүүлсний дараа энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд далд аргаар олборлох хэсэгт ашигт малт­­мал олборлох болон боловсруулах үйл ажилла­гааг явуулах бүрэн эрх­тэй” гэсэн нь дуусаагүй буюу огт хийгдээгүй ажлыг бодит зүйл болсон мэт хууран мэхлэх гэсэн бүдүүлэг оролд­лого гэхээс өөрөөр тайл­барлах аргагүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 30.1.1 ба 30.1.2. заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Тодруулж тайлбарлавал, бүх нөөц баялгийн бараг 90-ээд хувь нь төвлөрсөн Хюго Дам­митийн ордын хайгуул одоо дуусаагүй бөгөөд Монгол Улсад мөрдөж буй заавар, журмын шаардлага хангасан, энэ нөөц баялгийг ашиглах техник эдийн засгийн үн­дэслэл хийх нөхцөл бүр­дээгүй байхад ордыг ашиглах тухай шаардлага тавьж бай­гаа тулган шаардалт мөн. Гэтэл далд аргаар ашиглах болон бусад талбайд тодор­хойлох нөөц нь 2014 оны үед тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн байдлаар ордыг ашиглах нөхцөл бүр­дээгүй, нөөц нь ашиглалтад бэлтгэгдээгүй гэсэн дүг­нэл­тэд хүргэж байна. Зөвхөн Оюутолгойн ордоор хязгаар­лагдахгүй, энэ орд орчны бусад орд ашигт малтмалыг энэ гэрээнд хамруулж, хуу хамах гэсэн гадныхны хяз­гааргүй шунал, гэрээний 15 Энэхүү дугаар зүйлд бий. Энэ нь: “Гэрээний нөхцөлөөр Хө­рөн­гө оруулагч нь 6708А, 6710А,болон 6711А тоот ашиглалтын тусгай зөв­шөөрлийн талбай болон 6709А ашиглалтын тус­гай зөвшөөрлийн тал­байн зэргэлдээ эсхүл хү­рээлэн оршиж буй Хөрөн­гө оруулагчийн мэдэл дэх бусад талбайд ашигт малт­малын хайгуул хийж тогтоосон аливаа ордын нөөцийг … олборлох бо­лон боловсруулах үйл ажил­лагаа явуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь Оюу Толгой төслийн нэг хэсэгт тоо­цогдоно.

Энэ нь Франц, Италийн нутгаас хэд дахин том талбай эзэмшдэг гэж сурталчилдаг энэ компани Өмнийн говьд орших бүх лицензийн тал­байгаа энэ гэрээнд хам­руулах гэсэн санаархал гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Дээрх талбайд зөвхөн зэс биш бусад ашигт малтмал, ту­хайлбал нүүрс зэрэг ашигт малтмалыг ч хуу хамна цөл­мө­нө гэсэн бодлого цухалзаж байна.

Гэрээний 3.3.1-д бүтээг­дэхүүний тооцоо бий.

Эхний ба 10 дахь жилд 113 мянган тонн зэс гаргах аж. 2 дахь жил 306 мянган тонн, найм дахь жил 924.6 мянган тонн зэс гаргах юм байна. Минимум нь максимумаасаа 8-9 дахин ялгаатай байна. Арваад жилийн хугацаанд хүдэр олборлолтын хэмжээ мөн л гурав дахин ялгаа гарч байна. Баяжуулах болон ме­талл гаргах үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх тухай гэрээнд ямар ч тайлбар алга. Ямар ч байсан эхний 5-10 жил 24-25 хувийн зэсийн баяжмалыг БНХАУ руу автомашинаар зөөнө гэсэн тайлбар бий. Энд баяжмалын тооцоо алга бай­на. Ашигт малтмалын хуу­лийн 30.1.1-д ”…бүтээгдэ­хүүний нэр төрөл, орд ашиг­лах арга, технологийн та­лаарх мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл “ зэргийг хавсаргах тухай заас­ныг гэрээнд тусгаагүй байна. Жишээлбэл 2016 онд 4-5 сая тонн зэсийн баяжмал гаргах юм байна. Гэтэл зэс хай­луулах үйлдвэрийн хүч чадал 500-600 мянган тонноос хэт­рэх­гүй болов уу. Ийм мэтийн зөрчлийг энэ хүснэгтээс ол­ныг ажиглаж болно. Гэрээний 2.3.1-д: “Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв банкинд худал­дахаар санал болгосон то­хиол­долд Оюу Толгой төс­лийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татва­раас чөлөөлнө.” Монгол Ул­сын нутаг дэвсгэрт үйлд­вэрийн үйл ажиллагааны эхний жилүүдэд цэвэр алт гарахгүй, харин түүхий эд буюу зэсийн баяжмал л гарна. Энэ баяжмалд агуулагдах алт болоод бусад дагалдах эле­ментийг Хятад улсын хай­луулах үйлдвэр л задлан салгаж, бүтээгдэхүүн болгон өмчлөхөөр байна.

…Өнгөрсөн жилүүдэд 400 сая доллар нь хөрөнгө оруулалт биш, харин геологи хайгуулын ажлын зардал, бөгөөд энэ нь жилийн үйл ажиллагааны зардалд шимт­гэл хэлбэрээр тооцогдох ёс­той. Хэрэв үүнийг хөрөнгө оруулалтын зардал гэвэл, олборлох боловсруулах үйлд­вэрийн зардал 3.124 тэрбум доллар болж үлэмж өсөх юм. Хөрөнгө оруулалтын зардал хэт өндөр байна. Хэрэв дэд бүтцийн болоод зэс хай­луулах үйлдвэрийн зардал энд тооцогдсон бол иймэрхүү зардлыг ойлгож болох юм.

Хайгуулын ажил дуу­саа­гүй, нөөц нь олборлоход бэлт­гэгдээгүй байхад Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байгаа нь Торонто, Нью-Йоркийн бирж дээр Айвенхоу майнз ком­панийн хувьцааг өсгөж, энэ компанид найр тавих гэсэн эрх баригчдын бодлого бо­лохоос бус, харин Монгол Улс, Мон­голын ард түмний эрх ашгийг дээдэлсэн үйлдэл биш.

ДӨРӨВ. Оюутолгойн Үйлдвэрийг байгуулахад гарах эдийн засгийн Үр ашгийн талаар

4.1. Монгол Улсын Засгийн газрын ба Айвенхоу майнз компанийн зүгээс хийж буй сурталчилгаа, түүнд өгөх тайлбар.

Оюутолгойн ордын ашиг­лах эхний 45 жилийн хуга­цаанд Монголын тал нийт орлогын (ашгийн) 55 хувь, хамгийн багаар бодоход 15.5 тэрбум долларыг татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг байдлаар хүртэнэ гэж Засгийн газар сайрхан сур­талчилж байгаа. Үүнийг энэ ордын үнэмлэхүй нөөц баялаг хийгээд төслийн үр ашгийн өндөр түвшинтэй харьцуул­бал тун чамлалттай төдийгүй эргэлзээтэй юм. Төр 34 хувийг үнэ төлбөргүй эзэм­ших боллоо хэмээх илт худ­лаа агаад ичгүүр сонжуургүй сурталчлах мэдээлэл бодит байдалд огт нийцэхгүй бөгөөд уг 34 хувийг хүртэхийн тулд гадаадынханд тавьсан өр зээлээ Монголын тал ирээ­дүйн ногдол ашгаасаа төлж барагдуулах нь олон зүйл заалтаар хөдөлшгүй нотлог­дож байна.

Гадаадын хувьцаат ком­панийн эрх мэдэл, өмчлөлд байх энэ үйлдвэрийн ногдол ашгаас Монголын тал тодор­хой, тогтвортой хугацаанд 34 хүртэл хувийг хүртэнэ гэдэг нь туйлын эргэлзээтэй байна.

Дээр дурдсан татварын чөлөөлт хөнгөлөлт олгосноор эхлээд 30 жил дараа нь 20, 20 жилээр гэрээний хугацаа шууд сунгагдах ба Монголын төр, ард түмэн олон арван тэрбум долларын орлогоо алдах нь гарцаагүй байна.

Зөвхөн үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлснөөр бид эхний 30 жилд нэг унц алтны үнийг 650 доллар гэвэл, алтнаас 1.3 тэрбум доллар, нэг тонн зэсийн үнийг 7000 доллар гэвэл зэснээс 39 тэрбум доллараар хохирох тооцоо гарч байна.

Ил уурхайгаар ашиглах эхний таван жилд л зэс, алт­наас 5.4 тэрбум доллартай тэнцэх буюу Монгол Улсын одоогийн дотоодын нийт бү­тээг­дэхүүнээс бараг 1.8 да­хин их, Оюутолгойн төсөлд гадаадынхны оруулна гэж буй 2.7 тэрбум доллараас хоёр дахин их, зэс хайлуулах үйлд­вэрийн хөрөнгө оруулал­таас 5-6 дахин их орлогоо алдах нөхцөлийг бүр­дүүлжээ…

4.2. Оюутолгойн ордыг ашиглах талаар шинжээчдийн хэсгийн санал-дүгнэлт

Үйлдвэр байгуулахад тө­рөөс баримтлах бодлого:

1.Оюутолгойн хүдрээс металл зэс, алт бусад дагал­дах металл ялгах металлаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэр­лэх металлургийн завод байгуулах.

2.Зүүнбаян болон БНХАУ-ыг хил хүртэл ойролцоогоор 450 км төмөр зам тавих.

3.Тавантолгойн үйлдвэ­рийг түшиглүүлэн 300-400 мегаваттын дулааны цахил­гаан станц байгуулах.

4.Хоёр том ордыг түшиг­лүүлэн орчин үеийн хотхон байгуулна.

5. Жилд дунджаар 30-40 сая тонн хүдэр олборлож, боловсруулан 300 мянган тонн зэс 15 тонн орчим алт, бусад металл, химийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх.

6. Одоогийн тодорхойлог­дож байгаа нөөц баялгийг 80-100 жил ашиглахаар үйлд­вэрийн хүч чадлыг оновчтой тогтоох.

7. Ордыг Монгол талын өмч давамгайлсан хамтар­сан үйлдвэрээр ашиглах зэ­рэг болно.

Энэ тооцоог хийхэд Эрдэ­нэт үйлдвэрийн зарим зард­лыг 1.3-1.5 дахин өсгөсөн ба нэг грамм алтны үнийг 14 ам.доллар, мөн дэлхийн ижил төстэй зэсийн үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, өөрийн өртгийн түвшинг харгалзан үзлээ. Улсын төсөвт жил бүр татвар төлбөр хэлбэрээр бага хувилбарт 260-270 сая, их хувилбарт 700-гаад сая дол­лар орох боломжтой бөгөөд түүнээс гадна хүн амын орло­гын албан татвар, ус, газар ашигласны төлбөр, гаалийн татвар, 68 хувийн татвар зэргийн нэмбэл үлэмж өсөх нь тодорхой байна…

5.Оюутолгойн ордыг ашиг­­лах үйлдвэр байгуулах гэрээ хэлэлцээр хийх үед анхаарах асуудлууд, санал, зөвлөмж

1.... Ордыг ашиглах тө­рийн бодлого тодорхой байх ёстой.

2. ... Дээр тодорхойлсон зарчмын асуудлуудыг УИХ, Засгийн газар сайшааж, Оюу­толгойн ордыг ашиглах тө­рийн бодлого болгон үүний үндсэн дээр энэ ордын ашиг­лах болон говийн бүсийн ашигт малтмалыг эзэмших техник эдийн засгийн үндэс­лэлийг боловсруулах,

3.Энэ техник эдийн зас­гийн үндэслэлийг холбогдох байгууллагууд хэлэлцэж зо­хих шийдвэр гаргасны да­раагаар ордыг ашиглах али­ваа гэрээ хэлэлцээрийг хийж болох юм.

4.Энэ хөрөнгө оруу­лалтын гэрээг байгуулахаас өмнө, урд жилүүдэд байгуулсан бүх тогтвортой байдлын гэрээнд төр, засгийн зүгээс дүн шин­жилгээ хийж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

Өнөөгийн байдлаар, хө­рөн­гө оруулалтын гэрээний төсөл хийсэн тулгуур мате­риал нь үйлдвэрийн хүч чад­лыг үндэслэлгүй өндрөөр авч түүхий эд зөөх, цөлмөх бод­ло­гыг баримталсан, тэгэхдээ бүтээгдэхүүний үнийг доод хэмжээгээр авч, нэг талын өрөөсгөл ашгийг эрх ашгийг харгалзсан техник эдийн засгийн баримжаа төдий тоо­цон дээр хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хийжээ. Ийм гэрээг байгуулбал Мон­гол Улсын эрх ашигт нөхөж баршгүй ноцтой хохирол учир­­на гэдэг нь ч ойлгомжтой байна.

Эцсийн эцэст энэ гэрээг хийснээр Монгол Улсад юу үлдэх, бид юу хүртэх вэ гэдэг гол асуудал билээ. Хуулийн дагуу өмчлөх эрхийг “Айвен­хоу майнз” компанид шил­жүүлж, тэд 66 хувийг эзэмшиж бид 34 хувьтай үлдэх юм. Энэ нь хэдий хэмжээний баялаг вэ гэдэг маш тодорхой бус. Бид ашгийн 55 хувийг авна гэж Сангийн яамныхны хийж буй ухуулга гэрээнд тусгаг­даагүй, үндэслэгдээгүй бай­на. Энэ зөвхөн ганц хувил­бараар хийсэн баримжаа төдий тооцооны нотолгоогүй үзүүлэлт юм.

Төр засгаас Оюутолгойг стратегийн ордод оруулсан боловч, төрд ногдох хувь хэмжээ нь дөнгөж 34 хувь байгаа нь Монгол Улсын стратегийн орд гэж үзэх утга учиргүй болгож байна.

…УИХ-ын дарга асан Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчиж энэ хуульд маш их засвар хийсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Мөн хууль бат­лагдсаны дараагаар энэ хуу­лийг хэлэлцүүлэх батлуулах ажлыг гардан хариуцаж бай­сан эдийн засгийн байнгын хороо, тухайлбал, Ц.Дамиран, Д.Одхүү болон УИХ-ын там­гын газрын хариуцлагатай ажилтнууд батлагдсан хуульд хуйвалдааны замаар ноцтой өөрчлөлт оруулсан нь хожим тодорхой болсон. Энэ гэрээ­ний үндэс болсон хуулийн засвар хийсэн заалтууд ч Үндсэн хууль зөрчсөн тухай бидний хэсэг нөхдийн бичсэн өргөдөл Үндсэн хуулийн Цэ­цэд хянагдаж маргаан үүс­гээд долоон сар болж байна. Ц.Нямдоржийн засварыг хэр­хэн шийдэх талаар УИХ дүг­нэлт гаргаагүй тул Цэцийн хуралдаан гацаанд ороод байна.

Хэсэг эрдэмтэд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан