Нэг.Гэрээ хийсэн нөхцөл байдал
…Монгол Улсын цаашдын хөгжил, ард иргэдийн амьдралын түвшинг эрс сайжруулахад
дорвитой нөлөө үзүүлэх, дэлхийн хамгийн том уурхайн үйлдвэрийн нэг болох Оюутолгойн ордыг ашиглах тухай
гэрээний төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуулиудыг зөрчсөн,
Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Үүний шалтгаан нь:
1.Хүчин төгөлдөр бус “Ашигт малтмалын тухай“ хуульд тулгуурлан хийсэн,
2.Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсгийг ажлын туршлага багатай, онол, практикийн
мэдлэгээр дулимаг хүнээр ахлуулж, ийм өндөр ач холбогдолтой, маш чухал гэрээ
байгуулах ажлын хэсэгт геологи, уурхайн мэргэжлийн бус голдуу хүмүүсийг зориуд
томилсон нь эх орны ашгаас илүү, зөвхөн эрх баригчид ба “Айвенхоу майнз”
компанийн явцуу эрх ашгийг дээдлэх зорилгоор зохион байгуулсан хуйвалдаан
байсан,
3.Энэ гэрээг хаалттай, маш чанд нууц байдалд хийсэн
4.Оюутолгойн ордыг ашиглах Монгол төрийн бодлого тодорхой бус, Монгол Улсад
одоо мөрдөж байгаа заавар журмын дагуу боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлгүй,
мөн ордын нөөцийг улсын бүртгэлд аваагүй байхад, зөвхөн нэг талын хүсэл
эрмэлзлэл, тулган шаардалтаар хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн,
5.Ашигт малтмалын хуулийг шинэчлэх, Оюутолгойн ордыг оновчтой бодлогоор
ашиглах талаар мэргэжлийн байгууллага, компани, эрдэмтэд мэргэжилтнүүд,
иргэдийн хөдөлгөөнөөс гаргасан санал зөвлөмжийг үл тоомсорлосон зэргээр
тайлбарлагдана.
Стратегийн онцгой ач холбогдолтой Оюутолгойн асар их нөөц баялгийг энэхүү гэрээ
ёсоор харийнхны бүрэн эрх мэдэлд шилжүүлбэл үндэсний хөгжилд нөхөж баршгүй
хохирол учирч, манай төрийн бодлого, эдийн засаг гадаадын нэг компаниас үлэмж
хараат болох аюул нүүрлэж байна.
Луйврын шинжтэй ийм гэрээг зөвшилцөж тохирох үүрэг, даалгавар өгсөн Засгийн
газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн хуралдаанаар хэлэлцэж
зөвшөөрөн дэмжсэн нь манай эрх баригчид хэр ихээр чадваргүйтэж, эх орныхоо эрх
ашгийг умартаж, ялзран доройтсоноо нотолж байна.
Бороогийн алтны, Төмөртийн-Овоогийн цайрын орд, говийн нүүрсний ордуудыг
ашиглах ийм гэрээнүүд нэгэнт байгуулагдаж, Монголын ард түмний нөхөгдөшгүй
баялгийг өмчийн эзэнд юу ч хүртээхгүйгээр буюу хүртээсэн нэр төдий болж,
асар их баялгийг богино хугацаанд цөлмөн хамж, онгойсон нүх, овоолсон шорооноос
өөр юм огт үлдээхгүй байгаа нь өнөөдөр бодит үнэн болсон бөгөөд энэ бусармаг,
доромжилсон үйл ажиллагаа Оюутолгойг ашиглах гэрээ гэгчээр улам дархлагдан
баталгаажиж, цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд жишиг загвар болж
байгаа нь туйлын харамсалтай.
ХОЁР. Гэрээний хууль эрх зҮйн асуудлууд
Хөрөнгө оруулагч нь “Татварын ерөнхий хууль”-ийн дагуу (2.1) бууны татвар,
нохойны татвар, мод түлээ ашигласны төлбөр, байгалийн ургамал ашигласны төлбөр,
ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж зэргийг оролцуулан 23 төрлийн татвар,
төлбөр хураамжийг төлнө хэмээн сүржигнэн тоочжээ. Тэгсэн атлаа Монгол Улсын төсөвт
хамгийн их өгөөж өгөх олон чухал татвараас хууль зөрчин чөлөөлөх, хөнгөлүүлэх
эрх олж авсан ба ихэнх тохиолдолд тэр нь хийсвэр, хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Үүний баримт нь:
Нийт алтыг Үнийн өсөлтийн албан татвараас (2.3.1)
Зэсийн хүдэр ба зэсийн бүтээгдэхүүнийг
эхний таван жилд Үнийн өсөлтийн албан татвараас (2.3.2)·
Жилд 500 мянган тонноос багагүй баяжмал
боловсруулах хүч чадалтай· хайлуулах үйлдвэрийг ил уурхай ашиглаж эхэлснээс
таван жилийн дотор, эсвэл давагдашгүй хүчин зүйл гарвал үүнээс хойших
хугацаанд баривал Үнийн өсөлтийн татвараас бүрмөсөн (2.3.2)
“Хөрөнгө оруулагчийн хувьцааг шууд, эсхүл
Монгол Улсад байрладаггүй· салбар компаниараа дамжуулан Айвенхоу майнз лимитэд
болон, эсхүл Рио Тинто эзэмшиж байгаа бол тухайн хувьцаанд хөрөнгө оруулагчийн
төлөх ногдол” ашгийг (2.6.1) тус тус чөлөөлөхөөр тусгажээ.
Засгийн газар олон улсын гэрээтэй адил хүчинтэй
байх гэрээг Монгол·
Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй байгуулах гэж байгаа нь “Олон улсын гэрээний
тухай” хуулийн заалт (3.1)-д харшилж байна.
Өмчийн эзэн болох Монголын талын оролцоо
“Оюутолгой төслийн хувь· нийлүүлэгчийн гэрээ“ нэртэй тохиролцоогоор эрх зүйн
хувьд баталгаажуулах гэж буй нь Монгол Улсын ашиг сонирхолд үл нийцнэ. Зүй нь
“Оюутолгой” хэмээх хамтарсан үйлдвэрийг байгуулж, талуудын оролцооны хувь
хэмжээг тусгайлан тохиролцож хамтран ажиллах ёстой.
ГУРАВ.Үйлдвэрийн Үндсэн Үйл ажиллагааны талаар
Гэрээний 3.2.2.заалтад: “Энэхүү гэрээ хүчин
төгөлдөр болох өдөр болон· байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь Ашигт
малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг… явуулна” мөн гэрээний
3.2.3 ба 3.2.4-т: “далд уурхайн ба бусад нөөцийг тогтоож, улсын нөөцийг нэгдсэн
бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа энэхүү
Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд далд аргаар олборлох хэсэгт ашигт малтмал
олборлох болон боловсруулах үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй” гэсэн нь
дуусаагүй буюу огт хийгдээгүй ажлыг бодит зүйл болсон мэт хууран мэхлэх гэсэн бүдүүлэг
оролдлого гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Энэ нь Ашигт малтмалын тухай
хуулийн 30.1.1 ба 30.1.2. заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Тодруулж
тайлбарлавал, бүх нөөц баялгийн бараг 90-ээд хувь нь төвлөрсөн Хюго Даммитийн
ордын хайгуул одоо дуусаагүй бөгөөд Монгол Улсад мөрдөж буй заавар, журмын
шаардлага хангасан, энэ нөөц баялгийг ашиглах техник эдийн засгийн үндэслэл
хийх нөхцөл бүрдээгүй байхад ордыг ашиглах тухай шаардлага тавьж байгаа
тулган шаардалт мөн. Гэтэл далд аргаар ашиглах болон бусад талбайд тодорхойлох
нөөц нь 2014 оны үед тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн байдлаар ордыг
ашиглах нөхцөл бүрдээгүй, нөөц нь ашиглалтад бэлтгэгдээгүй гэсэн дүгнэлтэд хүргэж
байна. Зөвхөн Оюутолгойн ордоор хязгаарлагдахгүй, энэ орд орчны бусад орд
ашигт малтмалыг энэ гэрээнд хамруулж, хуу хамах гэсэн гадныхны хязгааргүй
шунал, гэрээний 15 Энэхүү дугаар зүйлд бий. Энэ нь: “Гэрээний нөхцөлөөр Хөрөнгө
оруулагч нь 6708А, 6710А,болон 6711А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай
болон 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зэргэлдээ эсхүл хүрээлэн
оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэл дэх бусад талбайд ашигт малтмалын хайгуул
хийж тогтоосон аливаа ордын нөөцийг … олборлох болон боловсруулах үйл ажиллагаа
явуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь Оюу Толгой төслийн нэг хэсэгт
тооцогдоно.
Энэ нь Франц, Италийн нутгаас хэд дахин том талбай эзэмшдэг гэж сурталчилдаг
энэ компани Өмнийн говьд орших бүх лицензийн талбайгаа энэ гэрээнд хамруулах
гэсэн санаархал гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Дээрх талбайд зөвхөн зэс биш
бусад ашигт малтмал, тухайлбал нүүрс зэрэг ашигт малтмалыг ч хуу хамна цөлмөнө
гэсэн бодлого цухалзаж байна.
Гэрээний 3.3.1-д бүтээгдэхүүний тооцоо бий.
Эхний ба 10 дахь жилд 113 мянган тонн зэс гаргах аж. 2 дахь жил 306 мянган
тонн, найм дахь жил 924.6 мянган тонн зэс гаргах юм байна. Минимум нь
максимумаасаа 8-9 дахин ялгаатай байна. Арваад жилийн хугацаанд хүдэр
олборлолтын хэмжээ мөн л гурав дахин ялгаа гарч байна. Баяжуулах болон металл
гаргах үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх тухай гэрээнд ямар ч тайлбар алга. Ямар ч байсан
эхний 5-10 жил 24-25 хувийн зэсийн баяжмалыг БНХАУ руу автомашинаар зөөнө гэсэн
тайлбар бий. Энд баяжмалын тооцоо алга байна. Ашигт малтмалын хуулийн
30.1.1-д ”…бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаарх
мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл “ зэргийг хавсаргах тухай заасныг
гэрээнд тусгаагүй байна. Жишээлбэл 2016 онд 4-5 сая тонн зэсийн баяжмал гаргах
юм байна. Гэтэл зэс хайлуулах үйлдвэрийн хүч чадал 500-600 мянган тонноос хэтрэхгүй
болов уу. Ийм мэтийн зөрчлийг энэ хүснэгтээс олныг ажиглаж болно. Гэрээний
2.3.1-д: “Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц
үнээр Монгол Улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу
Толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө.”
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн үйл ажиллагааны эхний жилүүдэд цэвэр
алт гарахгүй, харин түүхий эд буюу зэсийн баяжмал л гарна. Энэ баяжмалд
агуулагдах алт болоод бусад дагалдах элементийг Хятад улсын хайлуулах үйлдвэр
л задлан салгаж, бүтээгдэхүүн болгон өмчлөхөөр байна.
…Өнгөрсөн жилүүдэд 400 сая доллар нь хөрөнгө оруулалт биш, харин геологи
хайгуулын ажлын зардал, бөгөөд энэ нь жилийн үйл ажиллагааны зардалд шимтгэл
хэлбэрээр тооцогдох ёстой. Хэрэв үүнийг хөрөнгө оруулалтын зардал гэвэл,
олборлох боловсруулах үйлдвэрийн зардал 3.124 тэрбум доллар болж үлэмж өсөх
юм. Хөрөнгө оруулалтын зардал хэт өндөр байна. Хэрэв дэд бүтцийн болоод зэс хайлуулах
үйлдвэрийн зардал энд тооцогдсон бол иймэрхүү зардлыг ойлгож болох юм.
Хайгуулын ажил дуусаагүй, нөөц нь олборлоход бэлтгэгдээгүй байхад Засгийн
газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байгаа нь Торонто, Нью-Йоркийн
бирж дээр Айвенхоу майнз компанийн хувьцааг өсгөж, энэ компанид найр тавих
гэсэн эрх баригчдын бодлого болохоос бус, харин Монгол Улс, Монголын ард түмний
эрх ашгийг дээдэлсэн үйлдэл биш.
ДӨРӨВ. Оюутолгойн Үйлдвэрийг байгуулахад гарах эдийн засгийн Үр ашгийн талаар
4.1. Монгол Улсын Засгийн газрын ба Айвенхоу майнз компанийн зүгээс хийж буй сурталчилгаа,
түүнд өгөх тайлбар.
Оюутолгойн ордын ашиглах эхний 45 жилийн хугацаанд Монголын тал нийт орлогын
(ашгийн) 55 хувь, хамгийн багаар бодоход 15.5 тэрбум долларыг татвар, төлбөр,
хураамж, ногдол ашиг байдлаар хүртэнэ гэж Засгийн газар сайрхан сурталчилж
байгаа. Үүнийг энэ ордын үнэмлэхүй нөөц баялаг хийгээд төслийн үр ашгийн өндөр
түвшинтэй харьцуулбал тун чамлалттай төдийгүй эргэлзээтэй юм. Төр 34 хувийг үнэ
төлбөргүй эзэмших боллоо хэмээх илт худлаа агаад ичгүүр сонжуургүй сурталчлах
мэдээлэл бодит байдалд огт нийцэхгүй бөгөөд уг 34 хувийг хүртэхийн тулд
гадаадынханд тавьсан өр зээлээ Монголын тал ирээдүйн ногдол ашгаасаа төлж
барагдуулах нь олон зүйл заалтаар хөдөлшгүй нотлогдож байна.
Гадаадын хувьцаат компанийн эрх мэдэл, өмчлөлд байх энэ үйлдвэрийн ногдол
ашгаас Монголын тал тодорхой, тогтвортой хугацаанд 34 хүртэл хувийг хүртэнэ
гэдэг нь туйлын эргэлзээтэй байна.
Дээр дурдсан татварын чөлөөлт хөнгөлөлт олгосноор эхлээд 30 жил дараа нь 20, 20
жилээр гэрээний хугацаа шууд сунгагдах ба Монголын төр, ард түмэн олон арван
тэрбум долларын орлогоо алдах нь гарцаагүй байна.
Зөвхөн үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлснөөр бид эхний 30 жилд нэг унц
алтны үнийг 650 доллар гэвэл, алтнаас 1.3 тэрбум доллар, нэг тонн зэсийн үнийг
7000 доллар гэвэл зэснээс 39 тэрбум доллараар хохирох тооцоо гарч байна.
Ил уурхайгаар ашиглах эхний таван жилд л зэс, алтнаас 5.4 тэрбум доллартай
тэнцэх буюу Монгол Улсын одоогийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг 1.8 дахин
их, Оюутолгойн төсөлд гадаадынхны оруулна гэж буй 2.7 тэрбум доллараас хоёр
дахин их, зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтаас 5-6 дахин их орлогоо
алдах нөхцөлийг бүрдүүлжээ…
4.2. Оюутолгойн ордыг ашиглах талаар шинжээчдийн хэсгийн санал-дүгнэлт
Үйлдвэр байгуулахад төрөөс баримтлах бодлого:
1.Оюутолгойн хүдрээс металл зэс, алт бусад дагалдах металл ялгах металлаар
бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх металлургийн завод байгуулах.
2.Зүүнбаян болон БНХАУ-ыг хил хүртэл ойролцоогоор 450 км төмөр зам тавих.
3.Тавантолгойн үйлдвэрийг түшиглүүлэн 300-400 мегаваттын дулааны цахилгаан
станц байгуулах.
4.Хоёр том ордыг түшиглүүлэн орчин үеийн хотхон байгуулна.
5. Жилд дунджаар 30-40 сая тонн хүдэр олборлож, боловсруулан 300 мянган тонн
зэс 15 тонн орчим алт, бусад металл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
6. Одоогийн тодорхойлогдож байгаа нөөц баялгийг 80-100 жил ашиглахаар үйлдвэрийн
хүч чадлыг оновчтой тогтоох.
7. Ордыг Монгол талын өмч давамгайлсан хамтарсан үйлдвэрээр ашиглах зэрэг
болно.
Энэ тооцоог хийхэд Эрдэнэт үйлдвэрийн зарим зардлыг 1.3-1.5 дахин өсгөсөн ба
нэг грамм алтны үнийг 14 ам.доллар, мөн дэлхийн ижил төстэй зэсийн үйлдвэрүүдийн
хөрөнгө оруулалт, өөрийн өртгийн түвшинг харгалзан үзлээ. Улсын төсөвт жил бүр
татвар төлбөр хэлбэрээр бага хувилбарт 260-270 сая, их хувилбарт 700-гаад сая
доллар орох боломжтой бөгөөд түүнээс гадна хүн амын орлогын албан татвар, ус,
газар ашигласны төлбөр, гаалийн татвар, 68 хувийн татвар зэргийн нэмбэл үлэмж өсөх
нь тодорхой байна…
5.Оюутолгойн ордыг ашиглах үйлдвэр байгуулах гэрээ хэлэлцээр хийх үед
анхаарах асуудлууд, санал, зөвлөмж
1.... Ордыг ашиглах төрийн бодлого тодорхой байх ёстой.
2. ... Дээр тодорхойлсон зарчмын асуудлуудыг УИХ, Засгийн газар сайшааж, Оюутолгойн
ордыг ашиглах төрийн бодлого болгон үүний үндсэн дээр энэ ордын ашиглах болон
говийн бүсийн ашигт малтмалыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг
боловсруулах,
3.Энэ техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох байгууллагууд хэлэлцэж зохих
шийдвэр гаргасны дараагаар ордыг ашиглах аливаа гэрээ хэлэлцээрийг хийж болох
юм.
4.Энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө, урд жилүүдэд байгуулсан бүх
тогтвортой байдлын гэрээнд төр, засгийн зүгээс дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх
нь зүйтэй.
Өнөөгийн байдлаар, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хийсэн тулгуур материал
нь үйлдвэрийн хүч чадлыг үндэслэлгүй өндрөөр авч түүхий эд зөөх, цөлмөх бодлогыг
баримталсан, тэгэхдээ бүтээгдэхүүний үнийг доод хэмжээгээр авч, нэг талын өрөөсгөл
ашгийг эрх ашгийг харгалзсан техник эдийн засгийн баримжаа төдий тооцон дээр хөрөнгө
оруулалтын гэрээний төслийг хийжээ. Ийм гэрээг байгуулбал Монгол Улсын эрх
ашигт нөхөж баршгүй ноцтой хохирол учирна гэдэг нь ч ойлгомжтой байна.
Эцсийн эцэст энэ гэрээг хийснээр Монгол Улсад юу үлдэх, бид юу хүртэх вэ гэдэг
гол асуудал билээ. Хуулийн дагуу өмчлөх эрхийг “Айвенхоу майнз” компанид шилжүүлж,
тэд 66 хувийг эзэмшиж бид 34 хувьтай үлдэх юм. Энэ нь хэдий хэмжээний баялаг вэ
гэдэг маш тодорхой бус. Бид ашгийн 55 хувийг авна гэж Сангийн яамныхны хийж буй
ухуулга гэрээнд тусгагдаагүй, үндэслэгдээгүй байна. Энэ зөвхөн ганц хувилбараар
хийсэн баримжаа төдий тооцооны нотолгоогүй үзүүлэлт юм.
Төр засгаас Оюутолгойг стратегийн ордод оруулсан боловч, төрд ногдох хувь
хэмжээ нь дөнгөж 34 хувь байгаа нь Монгол Улсын стратегийн орд гэж үзэх утга
учиргүй болгож байна.
…УИХ-ын дарга асан Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчиж энэ хуульд маш их засвар
хийсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Мөн хууль батлагдсаны дараагаар энэ хуулийг
хэлэлцүүлэх батлуулах ажлыг гардан хариуцаж байсан эдийн засгийн байнгын
хороо, тухайлбал, Ц.Дамиран, Д.Одхүү болон УИХ-ын тамгын газрын хариуцлагатай
ажилтнууд батлагдсан хуульд хуйвалдааны замаар ноцтой өөрчлөлт оруулсан нь
хожим тодорхой болсон. Энэ гэрээний үндэс болсон хуулийн засвар хийсэн
заалтууд ч Үндсэн хууль зөрчсөн тухай бидний хэсэг нөхдийн бичсэн өргөдөл Үндсэн
хуулийн Цэцэд хянагдаж маргаан үүсгээд долоон сар болж байна. Ц.Нямдоржийн
засварыг хэрхэн шийдэх талаар УИХ дүгнэлт гаргаагүй тул Цэцийн хуралдаан
гацаанд ороод байна.
Хэсэг эрдэмтэд