gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Брэнд гэж юу вэ?

Нийгэм
2009-02-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-02-09
Брэнд гэж юу вэ?

-Бизнес зөвлөгөө-
Бизнесийн тууштай чиглэл. Хэрэв та тусгай бүтээгдэхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.

Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим

1. Өргөжих зарчим The Law of Expansion
Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг.

Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш, харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулан имиджийг аюулд учруулдаг.

2. Төвлөрөх зарчим The Law of Contraction
Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно.

Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.

3. Таниулах зарчим The Law of Publicity
Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал.

Ихэнхи компани брэндчилэх стратегаа рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.

4. Рекламын зарчим The Law of Advertising
Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг.

Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртгийг нэмэгдүүлснээр

5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим The Law of Word
Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг.

Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.

6. Хоногшуулахын зарчим The Law of Credentials
Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.

7. Чанарын зарчим The Law of Quality
Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй.

Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүний нэр терлийн зарчим The Law of the Category
Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус, харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.

Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.

9. Өөрчлөлтийн зарчим The Law of Change
Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.

Өөрчлөх нөхцөлүүдэд:
-Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол
-Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл
-Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.

10. Брэндээ өргөжүүлэх зарчим The Law of Extensions
Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм.

Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ ав!

11. Нөхөрлөлийн зарчим The Law of Fellowship
Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамрах хэрэгтэй.

Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)

12. Ерөнхий нэрний зарчим The Law of Generic
Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.

13. Компаний зарчим The Law of the Company
Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай.

Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг байдлаар.

14. Доод брэндийн зарчим The Law of low brand
Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг. Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй. Хялбар сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.

15. Ах дүүгийн зарчим The Law of Siblings
Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.

Ах дүүгий зарчимууд:
-Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгож ав.
-Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав.
-Брэндүүдийг хооронд нь ялгаж өг.
-Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг.
-Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байвал "дүүтэй" бол.
-Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.

16. Хэлбэрийн зарчим The Law of Shape
Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.

Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1 нэгж өндөр х 2.25 нэгж өргөн

17. Өнгөний зарчим The Law of Color
Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.

Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.

18. Хил хязгаарын зарчим The Law of Borders
Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй.

Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдог.

19. Өөртөө үнэнч байх зарчим The Law of Consistency
Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй. Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.

20. Нэрний зарчим The Law of the Name
Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм.

Брэнд гэдэг нь компаний мөн чанар. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох зсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.

21. Мөнх бусын зарчим The Law of Mortality
Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.

22. Нэг имижтэй байхын зарчим The Law of Singularity
Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан