XVII жарны Харшлалт хэмээх шороон үхэр жилийн шинийн нэгний өглөө тогтуухан сайхан эхэллээ. Хүн бүр сайн сайхан үг хэлэлцэж, идээний дээж, сүү цагаан идээгээ барьдаг Монгол түмний минь Сар шинийн баярын энэ өглөө ирж буй жилийн өнгийг тун сайхан байхыг билэгшээлээ.
Өглөөний ургах нартай хамт ахмад настнуудаа хүндлэн золгодог ёсоор айл бүхэн амар мэндээ мэдэлцэн, ерөөлийн үгээ айлтган байна. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт УИХ-ын гишүүд, төрийн түшээд золголоо.
Ирж буй шороон үхэр жил хэдийгээр эдийн засгийн хямралтай ч Монгол түмэнд түүнийг даван туулах их чадавх байгаа гэдэгт итгэлтэй байгаа талаар эрхэм гишүүд ярьж байлаа.