gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Компани" гэдэг ганц тооны үг, олон тооонд хувирсны шалтгаан нь юу вэ?

Нийгэм
2007-07-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-07-23

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “Зуучлагч товчоо”-ны маргааныг анхан шатны журмаар хэлэлцэн шийдвэр­лэв. Гурван цаг гаруй үргэл­жилсэн маргаан, мэтгэлцээний үр дүнд “Зуучлагч товчоо”-ны нэхэмж­лэлийг хэрэгсэхгүй бол­го­сон шийдвэр гаргалаа.

Гэх­дээ одоо шүүгчийн шийдвэрийн талаар ярихыг хүссэнгүй. Учир нь одоо маргаан дуусаагүй байна. Улсын дээд шүүхийн давж заалдах болон хяналтын гэсэн хоёр шатаар энэ маргаан хэ­лэл­цэгдэж байж дуусгавар болно.

Энэ маргааны цаана өөр асуудал байна. Хамгийн гол нь НХХЯ, ТӨХ гэдэг төрийн байгуул­лагуудын эрх баригчид хуулиа хэрэгжүүлэх үү, “Монгол Ньюс” гэдэг хувийн компанийн эрх ашгийн төлөө хууль зөрчих үү гэдэг өөр асуулт энэ хэргийн хувь заяаг шийдвэрлэж байна. Төрийн албан хаагчид боло­хоор асуудал зөвхөн “Зуучлагч товчоо” гэдэг байгууллагад байгаа мэтээр зориуд буруу ойлголтыг олон нийтэд өгө­хөөр улайрч байна. Яагаад гэвэл ингэж мэдэн будилах маягаар өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа нууна гэж боджээ. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн үйлдэл, баримтыг тэд одоо өөрчилж чадахгүй болсон тул тэдний эсрэг баримттай­гаар хэлэх үг байна.

Тиймээ. Яагаад маргаад байгааг нь өнгөц харвал мар­гаан үүсгэж байгаа этгээд нь “Зуучлагч товчоо”-ны хувь та­лын хувь нийлүүлэгч Л.Энх гэдэг энэ эмэгтэй мэт хараг­дана. Гэхдээ үүсгэсэн маргаан нь хууль ёсыг, шударга ёсыг хамгаалах, хуулийг гууль бол­гогч төрийн түшмэдийн эсрэг тэмцэл, нийгэмд хууль дээдлэх шударга ёсыг төлөвшүүлэхийн төлөө тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийгэмд үүс­сэн шударга бус бүх зүйлийн эсрэг иргэний нийгмийн байгуу­лагуудын тэмцээд байгаа тэр тэмцлийн өөр нэгэн хэлбэр нь байлаа. Энэ утгаараа “Зуучлагч товчоо”-г төлөөлөн маргаад байгаа Л.Энх гэгч энэ бүсгүйн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр Ганбаатар, Батзандан, Магнай, Баасан авгай нараас дутахгүй. Нөгөө талаараа тө­рийн түшмэд албан тушаалаа ашиглан дарамтлан амь на­санд нь хүрсэн нөхрийнхөө эхлүүлсэн ажлын төлөө Л.Энх гэдэг энэ бүсгүйн хийж буй тэмцлийн үргэлжлэл байлаа.

“Зуучлагч товчоо” гэдэг энэ байгууллага боломжоо дайч­лан ажилласаар 10 000 гаруй хүнийг БНСУ-д гаргаж хөдөлмөр эрхлүүлж байна. 25 хувь нь төрийн өмчид байдаг энэ ком­панитай Солонгосын тал ямар нэгэн асуудалгүй ажиллаж байлаа. Гэхдээ асуудал гарсан. Асуудлыг Солонгосын тал биш, Монголын тал эхлүүлэв.

НХХ-ийн сайд асан Л.Одон­чимэд “Зуучлагч товчоо” ХХК нь төрийн өмч давамгайлсан байх ёстой гэдэг асуудлыг тавьж түүнийгээ зөвшөөрүүлэхээр элдэв арга хэрэглэв. Өөрийнхөө намын ахмад гишүүн, Ши.Бат­баярыг сайд байхдаа байгуул­сан компанийг, түүнтэй нь хамт цагдаагийн байгууллагыг ашиг­лан эрүүгийн хэрэг үүсгэж шалгах зэргээр хэвшмэл аргуу­даа хэрэглэж дарамт гэдгийг жинхэнэ үзүүлжээ. Энэ бүхний эцэст сайд санасандаа хүрч “Зуучлагч товчоо” ХХК-ийг төрийн өмч давамгайлсан байхаар буюу 51 хувийг төр эзэмших тохиролцоонд хүрсэн билээ. Төрийн нэрийн өмнөөс сайдын эрх мэдлийн дор явагд­сан энэ дарамтыг “Зуучлагч товчоо”-г удирдаж байсан Д.Сүхбаатар даасангүй зуурдаар нас барсан харамсалтай явд­лаар энэ бүхэн дуусгавар болсон билээ.

Талийгаачийн эхнэр Л.Энх нь хууль ёсны өвлөгчийн хувьд түүнийг төлөөлөн маргаанд оролцож асуудлыг цэгцлэх гэж их хичээж, төрийн хүссэнээр нь тохиролцож, “Зуучлагч товчоо” ХХК-ийн 51 хувийг төрд өгөх тохиролцоог дахин хийв. Ин­гээд нэг асуудал тохирч дуусч байгаа юм байх гэсэн ч харин өөр нэгэн буюу ТӨХ-ны дарга Д.Сугар гол тоглогчоор тодорч, асуудлыг эсрэгээр нь эргүүлж өөр эрх ашгийг шинээр оруулж ирж, өөрийнхөөрөө зүтгэн маргаан үүсгэв.

Энэ маргааныг цэгцлэх гэж Засгийн газар асуудлыг хэлэлцжээ. “БНСУ-д ажиллах хүч гаргах ажлыг цэгцлэх зорил­гоор” гэж бүр Солонгос улсыг тусад нь авч үзэж Засгийн газар тогтоол гаргав. Уг хоёрдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын 36 дугаар тогтоолд “... одоо энэ ажлыг эрхэлж байгаа компанитай хамтран” төрийн өмч давам­гайл­сан хуулийн этгээд байгуу­лах шийдвэр гаргаж НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл, ТӨХ-ны дарга Д.Сугар нарт даалгажээ.

Гэтэл ТӨХ-ны дарга Д.Сугар яагаад ч юм “компани” гэснийг “компа­ниуд­тай” гэж ойлгоод, олон компаниудыг хайж эхэлжээ. Бас тэрээр “одоо энэ ажлыг эрхэлж байгаа” гэж заасныг өмнө эрхэлж байсан ч болно гэж ойлгожээ. Ийнхүү ТӨХ-ны дарга Д.Сугарын ком­пани гэдэг ганц тоон дээрхи үгийг олон тоон дээр ойлгоод байгаа хувийн бодол л нь одоо энэ маргаан үүсгэх эх үүсвэр болоод байгаа билээ. Дахин хэлэхэд Солонгос явахыг хүссэн олон мянган иргэдийн эрх ашигт хохирол учруулж болох шийдвэрийг тэр хүний буруу ойлгох төдийгүй буруу хэрэг­жүүлээд байгаа шийдвэр л үүсгэж байгаа билээ.

Тэрээр дураараа аашлан холбогдох хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчин “одоо энэ ажлыг эрхэлж байгаа компаниудтай хамтран” төрийн өмчит хуулийн этгээд байгуулахдаа яагаад ч юм бас л өөрөө мэдээд төрийн өмчийн компанийн 17 хувийг нь “Мон­гол Ньюс” ХХК-д, 34 хувийг нь “Зуучлагч товчоо”ХХК-д хэмээн өөрийн хувийн өмч мэт хувааж эхлэв. Яаж мэдээд, ямар шал­гуу­раар хувь хэмжээг тогтоож байгаа нь ч ойлгомжгүй. Бид яагаад “Монгол Ньюс” ХХК гэдэг одоо ажилчин гаргах энэ үйл ажиллагааг эрхэлдэггүй хувийн компанид энэ хувийг олгохоор хууль бус хувьчлал явуулаад байгааг нь “Авлигатай тэмцэх байгууллага”-д хандаж шалгуу­лах болно.

Уг нь НХХЯ болон Солонгос улсын Хөдөл­мөрийн яамны хооронд 2004 болон 2006 онд тус тус байгуул­сан “БНСУ-д ажиллах хүч явуу­лах тухай Харилцан ойлголц­лын санамж бичиг”-ийн хүрээнд БНСУ-д Монгол Улсаас ажил­лах хүч үйл ажиллагааг эрх­лэхээр тусгайлан нэр заагдан уг үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа төрийн өмчийн оролцоотой “Зуучлагч товчоо” ХХК нь одоо энэ үйл ажил­лагааг эрхэлж байгаа нь бат­лаг­даж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 36 дугаар тогтоолд заасан шалгуурыг хангаж байлаа. Харин “Монгол Ньюс” ХХК энэ шалгуурыг хан­гах­гүй байлаа. Учир нь энэ компани гэрээт ажилчин биш, дадлагажигч явуулж байсан бөгөөд БНСУ-д хөдөлмөр эрх­лэл­тийн бүртгэлийн системийг өөрчилснөөр гадаад орноос дадлагажигч авахаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон байлаа. Тиймээс ч “Монгол Ньюс” ХХК 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дадлагжигч гаргахаа зогсоосон байлаа. Үүнийг 2006 оны байгуулсан санамж бичигт тусгайлан зүйл болгон оруул­сан байлаа. Үү­нээс харахад Засгийн газрын тогтоол гарсан 2007 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хууль ёсоор зөвхөн Зуучлагч товчоо ХХК нь л БНСУ-д ажилчин гаргах ажлыг эрхэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд байгуулах тухай ТӨХ-ны 88 дугаар тогтоол гарсан 2007 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ч зөвхөн “Зуучлагч товчоо” БНСУ-д ажилчин гаргах үйл ажиллагааг дангаараа эрхэлж байлаа.

Тиймээс ч өмнө нь НХХЯ-тай байгуулсан тохиролцоо болон одоо энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа гэдгээрээ “Зууч­лагч товчоо” ХХК-ийн хувийн тал 49 хувиа хадгалж үлдэх хууль ёсны эрхтэй байлаа. Тиймээс ч энэ байр сууриа хамгаалж, тохиролцоо­гоо мөр­дөхийг НХХЯ болон ТӨХ-ноос шаардаж байсан билээ. Гэтэл “Монгол Ньюс” ХХК-д 17 хувийг өгөх гэсэн төрийн албан ту­шаалт­ны сонирхлоос шалт­гаа­лан “Зуучлагч товчоо”-нд 49 хувийг эзэмших эрхийг нь хязгаарлан, буруу шийдвэр гаргаж маргаан үүсэх үндэс­лэлийг тавьсан билээ.

Одоо энэхүү маргаан буд­лианыг үүсгэсэн төрийн албан тушаалтнууд өөрсдийн хууль бус үйл ажиллагааг нуухын тулд 13000 хүнийг Солонгост явуулах нь их л баатарлаг үйл мэт харагдуулах гэж хичээж байна. Тэгвэл “Зуучлагч товчоо” 10 150 хүнийг явуулчихсан. Одоо 1600 хүнийг явуулах гээд ажиллаж байна. Энэ хүмүүс ард түмэн биш гэж үү. Өөрсдийн үзэмжээр зөвхөн даргын эрх ашигт нийцэж байгаа хэсэг нь ард түмэн болоод өөрт нь таалагдаагүй хэсэг нь ард түмэн биш болгох гээд байгааг ялгаварлан гадуурхах гэдэг бөгөөд ингэж ялгаварлан га­дуурхахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг билээ. Өөрийнхөө эрх ашигт л нийцэж байвал Үндсэн хууль ч юу ч биш болгодог хууль ёсгүй төрийн албан хаагчдын буруугаас нийгэмд шударга ёс алдагдаж байгаагийн сонгодог жишээ нь энэ байна. Тиймээс “Зуучлагч товчоо” зөвхөн шударга ёсыг л хүсч байна.

Тэгэхээр одоо явагдаж байгаа маргаан бол Төрийн өмчийн хороо, Зуучлагч тов­чоо хоёрын маргаан биш, яг үнэндээ шүүхээр энэ хоёр бай­гуул­лагын хэн ялах нь чухал биш. Энэ бол ТӨХ-ны дарга Д.Сугар болон түүний найз нар, “Зуучлагч товчоо” хоёрын мар­гаан юм. Энэ бол шударга ёс, хууль бус үйлдлийн эсрэг тэм­цэл юм. Хууль, шударга ёс ялах ёстой. Хууль хэрэгждэг шударга ардчилсан нийгмийн баталгаа нь шүүх байдаг. Энэ утгаараа хараат бус шүүх шударга ёсыг тогтоож өгвөл дараа нь бүх хүнд өгөөжөө өгөх болно.

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн 2007 оны зургадугаар сарын 23-ны өдөр Монгол телевизээр ярьсан “Нүүр тулсан ярилц­лага”-даа хэлсэн “Хууль хэрэг­жихгүй байна. Хууль хэрэгжих­гүйгээс хариуцлагын тогтолцоо байхгүй боллоо. Шийдвэр гар­гах түвшинд хууль зөрчсөн буруу шийдвэр гарч байна” гэсэн үгийг дахин сануулъя.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан