Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “Зуучлагч товчоо”-ны маргааныг анхан шатны
журмаар хэлэлцэн шийдвэрлэв. Гурван цаг гаруй үргэлжилсэн маргаан,
мэтгэлцээний үр дүнд “Зуучлагч товчоо”-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон
шийдвэр гаргалаа.
Гэхдээ одоо шүүгчийн шийдвэрийн талаар ярихыг хүссэнгүй. Учир нь одоо маргаан
дуусаагүй байна. Улсын дээд шүүхийн давж заалдах болон хяналтын гэсэн хоёр
шатаар энэ маргаан хэлэлцэгдэж байж дуусгавар болно.
Энэ маргааны цаана өөр асуудал байна. Хамгийн гол нь НХХЯ, ТӨХ гэдэг төрийн
байгууллагуудын эрх баригчид хуулиа хэрэгжүүлэх үү, “Монгол Ньюс” гэдэг хувийн
компанийн эрх ашгийн төлөө хууль зөрчих үү гэдэг өөр асуулт энэ хэргийн хувь заяаг
шийдвэрлэж байна. Төрийн албан хаагчид болохоор асуудал зөвхөн “Зуучлагч
товчоо” гэдэг байгууллагад байгаа мэтээр зориуд буруу ойлголтыг олон нийтэд өгөхөөр
улайрч байна. Яагаад гэвэл ингэж мэдэн будилах маягаар өөрсдийн хууль бус үйл
ажиллагаагаа нууна гэж боджээ. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн үйлдэл, баримтыг тэд
одоо өөрчилж чадахгүй болсон тул тэдний эсрэг баримттайгаар хэлэх үг байна.
Тиймээ. Яагаад маргаад байгааг нь өнгөц харвал маргаан үүсгэж байгаа этгээд нь
“Зуучлагч товчоо”-ны хувь талын хувь нийлүүлэгч Л.Энх гэдэг энэ эмэгтэй мэт
харагдана. Гэхдээ үүсгэсэн маргаан нь хууль ёсыг, шударга ёсыг хамгаалах,
хуулийг гууль болгогч төрийн түшмэдийн эсрэг тэмцэл, нийгэмд хууль дээдлэх
шударга ёсыг төлөвшүүлэхийн төлөө тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийгэмд үүссэн
шударга бус бүх зүйлийн эсрэг иргэний нийгмийн байгуулагуудын тэмцээд байгаа
тэр тэмцлийн өөр нэгэн хэлбэр нь байлаа. Энэ утгаараа “Зуучлагч товчоо”-г төлөөлөн
маргаад байгаа Л.Энх гэгч энэ бүсгүйн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр
Ганбаатар, Батзандан, Магнай, Баасан авгай нараас дутахгүй. Нөгөө талаараа төрийн
түшмэд албан тушаалаа ашиглан дарамтлан амь насанд нь хүрсэн нөхрийнхөө эхлүүлсэн
ажлын төлөө Л.Энх гэдэг энэ бүсгүйн хийж буй тэмцлийн үргэлжлэл байлаа.
“Зуучлагч товчоо” гэдэг энэ байгууллага боломжоо дайчлан ажилласаар 10 000
гаруй хүнийг БНСУ-д гаргаж хөдөлмөр эрхлүүлж байна. 25 хувь нь төрийн өмчид
байдаг энэ компанитай Солонгосын тал ямар нэгэн асуудалгүй ажиллаж байлаа.
Гэхдээ асуудал гарсан. Асуудлыг Солонгосын тал биш, Монголын тал эхлүүлэв.
НХХ-ийн сайд асан Л.Одончимэд “Зуучлагч товчоо” ХХК нь төрийн өмч давамгайлсан
байх ёстой гэдэг асуудлыг тавьж түүнийгээ зөвшөөрүүлэхээр элдэв арга хэрэглэв. Өөрийнхөө
намын ахмад гишүүн, Ши.Батбаярыг сайд байхдаа байгуулсан компанийг, түүнтэй
нь хамт цагдаагийн байгууллагыг ашиглан эрүүгийн хэрэг үүсгэж шалгах зэргээр
хэвшмэл аргуудаа хэрэглэж дарамт гэдгийг жинхэнэ үзүүлжээ. Энэ бүхний эцэст
сайд санасандаа хүрч “Зуучлагч товчоо” ХХК-ийг төрийн өмч давамгайлсан байхаар
буюу 51 хувийг төр эзэмших тохиролцоонд хүрсэн билээ. Төрийн нэрийн өмнөөс
сайдын эрх мэдлийн дор явагдсан энэ дарамтыг “Зуучлагч товчоо”-г удирдаж
байсан Д.Сүхбаатар даасангүй зуурдаар нас барсан харамсалтай явдлаар энэ бүхэн
дуусгавар болсон билээ.
Талийгаачийн эхнэр Л.Энх нь хууль ёсны өвлөгчийн хувьд түүнийг төлөөлөн
маргаанд оролцож асуудлыг цэгцлэх гэж их хичээж, төрийн хүссэнээр нь
тохиролцож, “Зуучлагч товчоо” ХХК-ийн 51 хувийг төрд өгөх тохиролцоог дахин
хийв. Ингээд нэг асуудал тохирч дуусч байгаа юм байх гэсэн ч харин өөр нэгэн
буюу ТӨХ-ны дарга Д.Сугар гол тоглогчоор тодорч, асуудлыг эсрэгээр нь эргүүлж өөр
эрх ашгийг шинээр оруулж ирж, өөрийнхөөрөө зүтгэн маргаан үүсгэв.
Энэ маргааныг цэгцлэх гэж Засгийн газар асуудлыг хэлэлцжээ. “БНСУ-д ажиллах хүч
гаргах ажлыг цэгцлэх зорилгоор” гэж бүр Солонгос улсыг тусад нь авч үзэж
Засгийн газар тогтоол гаргав. Уг хоёрдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын
36 дугаар тогтоолд “... одоо энэ ажлыг эрхэлж байгаа компанитай хамтран” төрийн
өмч давамгайлсан хуулийн этгээд байгуулах шийдвэр гаргаж НХХ-ийн сайд
Д.Дэмбэрэл, ТӨХ-ны дарга Д.Сугар нарт даалгажээ.
Гэтэл ТӨХ-ны дарга Д.Сугар яагаад ч юм “компани” гэснийг “компаниудтай” гэж
ойлгоод, олон компаниудыг хайж эхэлжээ. Бас тэрээр “одоо энэ ажлыг эрхэлж
байгаа” гэж заасныг өмнө эрхэлж байсан ч болно гэж ойлгожээ. Ийнхүү ТӨХ-ны
дарга Д.Сугарын компани гэдэг ганц тоон дээрхи үгийг олон тоон дээр ойлгоод
байгаа хувийн бодол л нь одоо энэ маргаан үүсгэх эх үүсвэр болоод байгаа билээ.
Дахин хэлэхэд Солонгос явахыг хүссэн олон мянган иргэдийн эрх ашигт хохирол
учруулж болох шийдвэрийг тэр хүний буруу ойлгох төдийгүй буруу хэрэгжүүлээд
байгаа шийдвэр л үүсгэж байгаа билээ.
Тэрээр дураараа аашлан холбогдох хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчин “одоо
энэ ажлыг эрхэлж байгаа компаниудтай хамтран” төрийн өмчит хуулийн этгээд
байгуулахдаа яагаад ч юм бас л өөрөө мэдээд төрийн өмчийн компанийн 17 хувийг
нь “Монгол Ньюс” ХХК-д, 34 хувийг нь “Зуучлагч товчоо”ХХК-д хэмээн өөрийн
хувийн өмч мэт хувааж эхлэв. Яаж мэдээд, ямар шалгуураар хувь хэмжээг тогтоож
байгаа нь ч ойлгомжгүй. Бид яагаад “Монгол Ньюс” ХХК гэдэг одоо ажилчин гаргах
энэ үйл ажиллагааг эрхэлдэггүй хувийн компанид энэ хувийг олгохоор хууль бус
хувьчлал явуулаад байгааг нь “Авлигатай тэмцэх байгууллага”-д хандаж шалгуулах
болно.
Уг нь НХХЯ болон Солонгос улсын Хөдөлмөрийн яамны хооронд 2004 болон 2006 онд
тус тус байгуулсан “БНСУ-д ажиллах хүч явуулах тухай Харилцан ойлголцлын
санамж бичиг”-ийн хүрээнд БНСУ-д Монгол Улсаас ажиллах хүч үйл ажиллагааг эрхлэхээр
тусгайлан нэр заагдан уг үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа төрийн өмчийн
оролцоотой “Зуучлагч товчоо” ХХК нь одоо энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа нь
батлагдаж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 36 дугаар тогтоолд заасан
шалгуурыг хангаж байлаа. Харин “Монгол Ньюс” ХХК энэ шалгуурыг хангахгүй
байлаа. Учир нь энэ компани гэрээт ажилчин биш, дадлагажигч явуулж байсан бөгөөд
БНСУ-д хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн системийг өөрчилснөөр гадаад орноос
дадлагажигч авахаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон байлаа. Тиймээс ч
“Монгол Ньюс” ХХК 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дадлагжигч гаргахаа
зогсоосон байлаа. Үүнийг 2006 оны байгуулсан санамж бичигт тусгайлан зүйл
болгон оруулсан байлаа. Үүнээс харахад Засгийн газрын тогтоол гарсан 2007 оны
хоёрдугаар сарын 16-ны өдөр хууль ёсоор зөвхөн Зуучлагч товчоо ХХК нь л БНСУ-д
ажилчин гаргах ажлыг эрхэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй төрийн өмч давамгайлсан
хуулийн этгээд байгуулах тухай ТӨХ-ны 88 дугаар тогтоол гарсан 2007 оны
гуравдугаар сарын 15-ны өдөр ч зөвхөн “Зуучлагч товчоо” БНСУ-д ажилчин гаргах үйл
ажиллагааг дангаараа эрхэлж байлаа.
Тиймээс ч өмнө нь НХХЯ-тай байгуулсан тохиролцоо болон одоо энэ үйл ажиллагааг
эрхэлж байгаа гэдгээрээ “Зуучлагч товчоо” ХХК-ийн хувийн тал 49 хувиа хадгалж үлдэх
хууль ёсны эрхтэй байлаа. Тиймээс ч энэ байр сууриа хамгаалж, тохиролцоогоо мөрдөхийг
НХХЯ болон ТӨХ-ноос шаардаж байсан билээ. Гэтэл “Монгол Ньюс” ХХК-д 17 хувийг өгөх
гэсэн төрийн албан тушаалтны сонирхлоос шалтгаалан “Зуучлагч товчоо”-нд 49
хувийг эзэмших эрхийг нь хязгаарлан, буруу шийдвэр гаргаж маргаан үүсэх үндэслэлийг
тавьсан билээ.
Одоо энэхүү маргаан будлианыг үүсгэсэн төрийн албан тушаалтнууд өөрсдийн хууль
бус үйл ажиллагааг нуухын тулд 13000 хүнийг Солонгост явуулах нь их л баатарлаг
үйл мэт харагдуулах гэж хичээж байна. Тэгвэл “Зуучлагч товчоо” 10 150 хүнийг
явуулчихсан. Одоо 1600 хүнийг явуулах гээд ажиллаж байна. Энэ хүмүүс ард түмэн
биш гэж үү. Өөрсдийн үзэмжээр зөвхөн даргын эрх ашигт нийцэж байгаа хэсэг нь
ард түмэн болоод өөрт нь таалагдаагүй хэсэг нь ард түмэн биш болгох гээд
байгааг ялгаварлан гадуурхах гэдэг бөгөөд ингэж ялгаварлан гадуурхахыг Үндсэн
хуулиар хориглосон байдаг билээ. Өөрийнхөө эрх ашигт л нийцэж байвал Үндсэн
хууль ч юу ч биш болгодог хууль ёсгүй төрийн албан хаагчдын буруугаас нийгэмд
шударга ёс алдагдаж байгаагийн сонгодог жишээ нь энэ байна. Тиймээс “Зуучлагч
товчоо” зөвхөн шударга ёсыг л хүсч байна.
Тэгэхээр одоо явагдаж байгаа маргаан бол Төрийн өмчийн хороо, Зуучлагч товчоо
хоёрын маргаан биш, яг үнэндээ шүүхээр энэ хоёр байгууллагын хэн ялах нь
чухал биш. Энэ бол ТӨХ-ны дарга Д.Сугар болон түүний найз нар, “Зуучлагч
товчоо” хоёрын маргаан юм. Энэ бол шударга ёс, хууль бус үйлдлийн эсрэг тэмцэл
юм. Хууль, шударга ёс ялах ёстой. Хууль хэрэгждэг шударга ардчилсан нийгмийн
баталгаа нь шүүх байдаг. Энэ утгаараа хараат бус шүүх шударга ёсыг тогтоож өгвөл
дараа нь бүх хүнд өгөөжөө өгөх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны зургадугаар сарын 23-ны өдөр Монгол
телевизээр ярьсан “Нүүр тулсан ярилцлага”-даа хэлсэн “Хууль хэрэгжихгүй
байна. Хууль хэрэгжихгүйгээс хариуцлагын тогтолцоо байхгүй боллоо. Шийдвэр гаргах
түвшинд хууль зөрчсөн буруу шийдвэр гарч байна” гэсэн үгийг дахин сануулъя.