-Хэт халалт, малын хөлийн улмаас Ганга нуурын 90 орчим хувь нь татарчээ-
Ганга нуур ширгэсэн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх болсон. Өнөөдөр БОАЖЯ-аас Ганга нууртай холбоотой албан ёсны мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
БОАЖЯ, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамтарсан баг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын нөхцөл байдалтай танилцаад иржээ.
Ажлын хэсгийг тэнд очиход Ганга нуурын ус сүүлийн нэг сард огцом татарсан бөгөөд нуурын сайр хатаж, сул цагаан шороо боссон байдалтай угтсан байна.
Мөн цөөн тооны бор галуу, хун шувууд нуурын 10 хүрэхгүй хувьтай үлдсэн усан толион дээр бөөгнөрөх дүр зураг үзэгдсэн аж.
Эрдэмтдийн баг нуур ширгэсэн шалтгааныг “Энэ зун долоо, наймдугаар сард агаарын хэм олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч, олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэхэд хүргэсэн” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэснээс малчид усаа ойр орчмын бусад нуур, булаг тухайлбал Ганга нуураас услах болсон нь нуурын усны ширгэлтэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьсан аж.
Цаг агаарын хуурайшилт, мал ихээр бэлчээрлэх болсноос Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг, Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байна.
Одоогийн байдлаар Ганга нуурын ойр орчимд байрлах 37 өрхийн 31 орчим мянган мал Ганга нуур, Оргихын булаг, Баян булгийн уснаас ундаалж байна.
Түүнчлэн Ганга нуур орчимд гол төлөв хаврын улиралд нэлээд газрыг хамарсан хүчтэй хуй салхи салхилдаг. Хуй салхины улмаас нуурын ёроолыг элс дарж, усны татралтад мөн нөлөөлж байгаа аж.
Цаашид БОАЖЯ-наас Ганга нуурын эко системийг хамгаалах, сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан хэрэгжих юм байна.
Энэ дагуу Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас Ганга нуурыг тойрон хашаа барьж эхэлжээ.
Мөн Гангын цагаан овооны худгийн ашиглалтыг сайжруулж, нуур орчмыг малын хөлөөс тусгаарлах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Цаашид БОАЖЯ-наас Ганга нуурыг тэтгэх найдвартай эх үүсвэрийг судлах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах зэргээр нуурыг "аврах" ажиллагаа явуулах аж.