Парисын баруун хойд хэсгийн Монсо цэцэрлэгт арван хүүхэд, нэг том хүн аянганд цохиулжээ. Тэдний зургаа нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ. Тэнгэр дуугарч аянга цахих үеэр тэд модон дор нуугдаж байсан байна.
Ширүүн аадар борооны улмаас талбайн теннисийн “Ролан Гаррос” тэмцээн тасалджээ. Тавдугаар сарын сүүлчээр Бангладешт 50 гаруй хүн аянганд цохиулж нас барсан юм.
Ихэнх нь цагаан будааны талбай дээр ажиллаж байсан тариачид байжээ. Аянга дэлхий даяар хэдэн зуун хүний аминд хүрдэг. Аянганд хамгийн их нэрвэгддэг улс нь Өмнөд Африк, Бангладеш, Энэтхэг, Малайз. Өмнөд Африк нь аянганы нийслэл хэмээн алдаршсан бөгөөд тус улсад жил бүр 500 орчим хүн аянганд цохиулан амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртдэг ажээ.