Баруун аймгууд руу хөлгийн жолоо залахаар зэхэж буй жолооч нарт туслах, зарим зүйлийг тодруулах үүднээс Увс аймаг руу зорчигч тээвэрлэдэг Т.Баяннууртай утсаар холбогдлоо. Тэрбээр, "Ач буян трейд" компанид харьяалагддаг бөгөөд фургоноор Улаангом-Улаанбаатар, Ховд-Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэдэг аж.
-Улаанбаатараас баруун аймгууд
хүртлэх зам ямар байна вэ?
-Улаанбаатараас Улаангом хүртэл
1400, Ховд хүртэл 1500-гаад км байдаг. Энэ зун бороо хур ихтэй учраас шавар
шавхай, халтиргаатай хэцүүхэн байна. Мөн зам засварын ажил хийж байгаа нэрээр
засмал замуудыг хаачихсан. Шороон зам нь энхэл донхол ихтэй, бөөн тоос,
шороон дунд л явж байна даа. Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум хүртэл 180 км
зам шороон болон цоорхой, сэтэрхий засмал замаар явна. Тэндээсээ шороон болон
эвдэрхий засмал замаар явсаар Архангай хүрнэ. Архангайгаас Тосонцэнгэл хүртэлх
зам саадгүй. Түүнээс цааш бартаа ихтэй. Баруун аймгуудыг зорьж байгаа жолооч
нар машинаа өндөрлөх хэрэгтэй болов уу. Мөн шинэ жолооч нар Цагаан даваа,
Солонготын даваагаар давахдаа анхааралтай байхгүй бол машины тормоз
барихгүй гүйх, өгсөхдөө хүч алдах зэрэг хүндрэл гардаг.
-Замд шатахуун түгээх газар олон бий
юу?
-Хангалттай. Гэхдээ үнэ нь өснө.
Улаанбаатарт А80 бензин нэг литр нь 1105 төгрөгийн үнэтэй байдаг бол Лүн сумаас
эхлээд арван төгрөгөөр нэмэгдэнэ. Замын сум бүрт 10, 10 төгрөгөөр нэмэгдсээр
Улаангом, Ховдод 1200 төгрөг болох жишээтэй. Завхан, Увс аймгуудын гэр гуанз
бензин зардаг юм. Гэхдээ зарим үед шатахуун тасардаг. Харин зам зуур АИ92
бензин ховор байдаг. Хөдөө явж байгаа машинууд ихэвчлэн А80 хийчихдэг юм.
Дизель түлшээ нийслэл болон аймгийн төвүүдээс сайн базаахгүй бол сумдад тэр
бүр байдаггүй.
-Машинаар явахад замын зардал ямар
байна вэ?
-Улаанбаатар-Улаангом чиглэлд
Фургон, УАЗ-469 машин нэг хүнийг 60 мянгаар тээвэрлэдэг. Харин автобус 55
мянган төгрөг. Ховд руу фургон бол 60 мянган төгрөг. Ачааны мөнгө гэж барагтай
бол авахгүй.
-Хэд хоног явах вэ?
-Сайн явбал хоёр хоноод л орчихно.
Гэхдээ явдлын хүн хоног тоолдоггүй гэдэг дээ гэв.
Б.Цэцэгдэлгэр