gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баруун аймгууд руу явахад зам хамгийн бэрхшээлтэй асуудал гэв

Нийгэм
2008-07-24
0
Twitter logo

Баруун аймгууд руу хөлгийн жолоо залахаар зэхэж буй жолооч нарт туслах, зарим зүйлийг тодруулах үүднээс Увс аймаг руу зорчигч тээ­вэрлэдэг Т.Баяннууртай утсаар холбогдлоо. Тэр­бээр, "Ач буян трейд" компанид харьяалагддаг бөгөөд фургоноор Улаан­гом-Улаанбаатар, Ховд-Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэдэг аж.

-Улаанбаатараас баруун аймгууд хүртлэх зам ямар байна вэ?
-Улаанбаатараас Улаан­гом хүртэл 1400, Ховд хүртэл 1500-гаад км байдаг. Энэ зун бороо хур ихтэй учраас ша­вар шавхай, хал­тиргаатай хэ­цүүхэн байна. Мөн зам зас­варын ажил хийж байгаа нэ­рээр засмал за­муудыг хаа­чихсан. Шороон зам нь энхэл донхол ихтэй, бөөн тоос, шороон дунд л явж байна даа. Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум хүртэл 180 км зам шороон болон цоорхой, сэ­тэрхий засмал замаар явна. Тэндээсээ шороон болон эвдэрхий засмал замаар яв­саар Ар­хангай хүрнэ. Ар­хангайгаас Тосонцэнгэл хүр­тэлх зам саадгүй. Түүнээс цааш бар­таа ихтэй. Баруун аймгуудыг зорьж байгаа жо­лооч нар машинаа өндөрлөх хэрэгтэй болов уу. Мөн шинэ жолооч нар Цагаан даваа, Солонго­тын даваагаар да­вахдаа ан­хаа­ралтай байхгүй бол ма­шины тормоз барихгүй гүйх, өгсөхдөө хүч алдах зэрэг хүндрэл гардаг.

-Замд шатахуун түгээх газар олон бий юу?
-Хангалттай. Гэхдээ үнэ нь өснө. Улаанбаатарт А80 бензин нэг литр нь 1105 төгрөгийн үнэтэй байдаг бол Лүн сумаас эхлээд арван төгрөгөөр нэмэгдэнэ. Замын сум бүрт 10, 10 төг­рөгөөр нэмэгдсээр Улаангом, Ховдод 1200 төгрөг болох жишээтэй. Завхан, Увс айм­гуудын гэр гуанз бензин зар­даг юм. Гэх­дээ зарим үед шатахуун та­сардаг. Харин зам зуур АИ92 бензин ховор бай­даг. Хөдөө явж байгаа ма­шинууд ихэвч­лэн А80 хий­чих­дэг юм. Дизель түлшээ нийс­лэл болон айм­гийн төвүүдээс сайн базаах­гүй бол сумдад тэр бүр байдаггүй.

-Машинаар явахад за­мын зардал ямар байна вэ?
-Улаанбаатар-Улаангом чиглэлд Фургон, УАЗ-469 ма­шин нэг хүнийг 60 мянгаар тээвэрлэдэг. Харин автобус 55 мянган төгрөг. Ховд руу фургон бол 60 мянган төгрөг. Ачааны мөнгө гэж барагтай бол авахгүй.

-Хэд хоног явах вэ?
-Сайн явбал хоёр хоноод л орчихно. Гэхдээ явдлын хүн хоног тоолдоггүй гэдэг дээ гэв.

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан