Өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээний сайтуудаар зарим хэрэглэгчид Гачууртын Шар хоолойн ам, Улиастай орчимд хүмүүс залуу мод бэлтгэсэн байна, ойг их хэмжээгээр нь сүйдэлжээ гэх зэрэг мэдээлэл гарах болов. Үүнтэй холбогдуулан манай редакцид зурвас ирсний дагуу бид газар дээрээс нь сурвалжлага хийхээр шийдсэн юм.
Юун түрүүнд ойн тухай хуультай танилцлаа. Ойн тухайн хуульд зааснаар ойг Ашиглалтын болон Хамгаалалтын гэж хоёр ангилдаг аж. Ашиглалтын бүсийн ойгоос мод бэлтгэхийг хуулиар зөвшөөрдөг бол Хамгаалалтын бүсэд цэвэрлэгээний ажил хийхээс бусдаар мод бэлтгэж болохгүй.
Улиастай орчимд бол одоо цэвэрлэгээ хийж байгаа
Түүнчлэн тусгай хамгаалалтын бүсэд цэвэрлэгээний ажил хүртэл хийдэггүй аж. Ингээд Гачууртын Шар хоолойд байрлах Гурван булаг амралтын газрыг зорилоо. Амралтын газрын арын хэсгийн уулнаас мод бэлтгэсэн байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Уулын орой хэсэг халцарсан, холоос харахад үнэхээр мод бэлтгэсэн болох нь харагдана. Гэхдээ үнэхээр залуу мод уу, эсвэл хуучин хожуулууд уу гэдэг нь мэдэгдсэнгүй. Бид амралтын газарт хүрэхээс өмнө тус хэсгийн ой хамгаалагчтай холбогдож, явж буй зорилгоо хэлэхэд “Тийм байх учиргүй” гэсэн хариу өгсөн юм.
Харин уулын оройд гарч ирээд хожуулууд аргагүй хуучирсан, саяхан мод бэлтгэсэн гэх ямар ч шинжгүй болохыг мэдэж авлаа. Ойр орчимд нь амьдардаг айл өрхүүдээс асуухад мөн л ой хамгаалагчтай ижил хариу өгсөн учраас дүрс бичлэг хийж аваад ой хамгаалагчтайгаа уулзахаар хөдөлсөн юм.
Нийслэлийн ногоон хөгжлийн газрын Гачуурт хэсгийн дарга Ц.Цогбаатар энд ажиллаад долоон жил болжээ. Түүний тайлбарласнаар Улаанбаатар хотын ногоон бүсээс сүүлийн арав гаруй жил хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдол байхгүй аж.
Учир нь нийслэлийн ногоон бүс тэр чигтээ хамгаалалтын бүсэд хамаардаг, түүнчлэн Богд уул дархан цаазтай бүс учраас мод бэлтгэх байтугай, ойн цэвэрлэгээний ажил хүртэл хийдэггүй юм байна.
Цэвэрлэгээний ажил гэдэг нь шавжинд идэгдсэн, түймэрт өртсөн зэрэг өгөршиж, муудсан модыг цуглуулж, унасан мөчрийг нь түүхийг хэлдэг аж. Ц.Цогбаатар “2000 оноос хойш Улаанбаатар хотын ногоон бүсээс хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдол байхгүй ээ. Та нарын очиж үзсэн хожуул тэр үед л бэлтгэж байсан хожуул байгаа юм. Улиастай орчимд бол одоо цэвэрлэгээ хийж байгаа” гэсэн юм.
Харин мод бэлтгэхтэй холбоотой хууль бус зүйлс орон нутгаас их орж ирдэг юм байна. Жишээлбэл Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтийн Дадал зэргээс мод бэлтгээд орж ирж байгаа машинуудад зөрчил их илэрдэг аж.
Мод бэлтгэх зөвшөөрлөө авсан хэдий ч тоо нь зөрөөд байдаг асуудалтай юм байна. 50 мод бэлтгэх зөвшөөрөл авсан бол 100 мод ачаад ирэх, 100 мод бэлтгэх зөвшөөрөл авсан бол 200 мод ачих зэргээр зөрчил гаргах нь түгээмэл.
Ой хамгаалагчдын хувьд нийслэл орчмоос мод бэлтгэх бус харин самар, жимс түүгчид, хулгайн анчид л хамгийн том асуудал байдаг гэнэ. Самар түүх хугацааг аравдугаар сараас тогтоож, тэр үед нь зөвшөөрөл олгодог.
Гэтэл иргэд наймдугаар сарын дундаас эхлээд ууланд гарчихдаг аж. Бид дараагийн сурвалжлагаар хууль бусаар самар, жимс түүгчдийн талаар та бүхэнд хүргэх болно. Ямар ч байсан хулгайн мод бэлтгэгчид нийслэлийн ногоон бүсэд халдахаа болиод уджээ.