Сонин хувь тавилантай хүн олон.
Батцэнгэл Грейны амьдралынх нь нэгэн мөрөөдөл цагаан даашинз өмсч хуримлах
байж. Түүний энэ хүсэл биелсэн юм. Тэрээр Жон Грейтэй гэрлээд 15 жил болж
байгаа. Энэ ойн баяраа "Монгол шилтгээн" төвд тэмдэглэлээ. Цав
цагаан хуримын даашинзтай сүйт бүсгүй болох Батцэнгэл нөхрийгөө сугадан
хуримын ёслолын танхимд орж ирснээр цайллага эхэлсэн юм. Г.Батцэнгэлийн ахан
дүүс, найз нөхөд бүгд цугласан байв.
Мөн гавьяат жүжигчин Ө.Өлзий-Орших, соёлын тэргүүний ажилтан Х.Сийлэгмаа,
жүжигчин Өлзийхүү нарын урлаг соёлынхон гэр бүлийн хоёрт аз жаргал
хүсч ая дуугаа өргөж байлаа. Г.Батцэнгэл Монголд байхдаа Улсын ардын дуу,
бүжгийн чуулгад бүжигчин байж. Хамт ажиллаж явсан урлагийн нөхөд нь ч тэнд
очсон байлаа.
Хуримын энэ үдэш тэрээр соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан нь баяр дээр нь баяр нэмсэн юм. Тэр эхээс есүүлээ. Үүнийгээ бэлгэдэн ёслолын танхимд цайллаганы ширээг есөн суудалтайгаар засчээ. "Ураг төрлийнхөн, анд найзуудаа тойруулан баярлаж байгаа минь миний аз жаргал. Манай худууд, ач зээ гээд 20 гаруй хүн энд Америкаас ирсэн байгаа. Мөн хоёр охины минь эцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч И.Нямгаваа эхнэрийнхээ хамт миний баярт иржээ. Монголынхоо уул усыг хараад сэтгэл үнэхээр догдолж байна. Би аз жаргалтай хүн юм" хэмээн Батцэнгэл хэлж байлаа. Түүний нөхөр Жон Грей АНУ-ын иргэн. Грейнийхэн ам бүл гурвуулаа. Батцэнгэл өөрийн төрсөн дүүгээсээ Туул хэмээх охиныг ноднин өргөж авсан юм байна. Өргөмөл охин нь 17 настай аж. Эднийх Чикаго хотод байдаг. Харин эдний гэрээс холгүй Г.Батцэнгэлийн хоёр том охин Н.Алеона, Н.Сарнай нар гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг. Тэд мөн л америк хүмүүстэй гэрлэжээ. Г.Батцэнгэл Америкт очоод 16 жил болж байгаа. Энэ он жилүүдийн эхэнд тэрээр Монголынхоо ардын урлагийг сурталчлах зорилгоор тоглолт хийдэг байж.
Эх орноосоо тэнд зориод очсон уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг
байсан гэдэг. Одоо энэ ажлаа түр завсарлаад гэртээ зээ нараа хардаг болсноо
бахархан ярих дуртай аж. Тэднийгээ асрахын зэрэгцээ гэр бүлийн кино хийдэг
болжээ. Америк хүнтэй танилцаж гэр бүл болсон түүх түүний бүжигчин болсонтой
салшгүй холбоотой. Тэртээ 1991 онд Монголын урлагийн 40 гаруй уран бүтээлч
Америк орноор аялахаар оджээ. Энэ дунд Г.Батцэнгэл хоёр охиныхоо хамт явсан
гэдэг. Хүний нутагт хоёр үрээ дагуулан явсан энэ эхэд нэмэр тус болж
ирсэн хүн нь түүний нөхөр Жон Грей. Хэл усаа ойлголцохгүй хэсэгтээ мунгинасан
эдний хооронд хэлмэрч болсон зүйл нь англи хэлний бяцхан толь бичиг байсан
гэдэг. Тухайн үед Жон Грей нутагтаа гэрлийн инженер мэргэжлээр ажилладаг
байж. "Миний 18 настайгаасаа эхлэн мөрөөдсөн мөрөөдөл бол цагаан
даашинз өмсч гэрлэх ёслол байлаа. И.Нямгаваа бид хоёрыг гэрлэх үед тийм боломж
олдоогүй. Тэгээд бидний амьдрал 15 жил үргэлжлээд дуусчихсан. Дараагийн 15
жилийн амьдралаа энэ хүнтэй холбож байна. Жон Грейнтэй ханилах үед би Америкийн
хотуудаар аялан тоглолт хийгээд завгүй байсан болохоор мөн ийм боломж
гараагүй. Тиймээс энэ мөрөөдлөө одоо биелүүлж цагаан даашинз өмсч байна"
хэмээн Г.Батцэнгэл ярьж байв. Түүний том охин Н.Сарнай аавынхаа мэргэжлийг
өвлөж кино найруулагч болжээ. Саяхан Орос, Японы хамтарсан нэгэн кинонд туслах
найруулагчаар амжилттай ажилласан байна. Удаахь охин Н.Алеона багш мэргэжилтэй.
Н.Алеона хоёр хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэхэд гол анхаарлаа хандуулах
зорилгоор ажлаа түр орхижээ. Харин Нөхөр нь Нью-Йоркдоо нэлээд алдартай
хэвлэлийн нэгэн компанитай юм байна."Манай нөхөр их ажилсаг" хэмээн
нөхрөө магтах аж.
"Ээжийн минь насаараа мөрөөдөж явсан хүсэл нь биелж байна. Эгч бид хоёрын төлөө амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан миний ээж байгаагаагүй бол амьдрал утгагүй. Хөгжилтэй орны боловсрол эзэмшүүлэх зорилгоор дүүгийнхээ охиныг өргөж авсан. Тэр охины ирээдүйг сайн сайхан болгох гэж л үрчилж авсан хэрэг. Миний ээж ах дүү нараа сайн сайхан явуулах гэж одоо ч зүтгэж байгаа. Манай аав эхнэртэйгээ хамт Америкт бидэн дээр байнга очдог. Бид хоорондоо үргэлж холбоотой байдаг юм. Энэ үдэш ч аав ирсэн байгаа" хэмээн Н.Алеона ярилаа. Ингэж ярилцах зуур баярын үдэшт дуу хуурын эгшиг нэмэхээр хоёр зочин ирсэн юм. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа нар баглаа цэцэг барьсаар орж ирэв. Гэр бүл, найз нөхдөөрөө дуулж, бүжиглэх энэ баярын үдэш галын наадмаар өндөрлөх байсан. Монгол хоолоо зооглож, уулзаагүй удсан анд нөхөдтэйгээ наргин цэнгэж байсан энэ гэр бүлийнхэнд өмнөх, хойдох амьдралын ялгаа огтхон ч үгүй ажээ.Тэд цөм аз жаргалаар дүүрэн байсан юм. Хамтдаа зургаа татуулан, дуулж бүжиглэж байгаадаа бүгдээрээ сэтгэл хангалуун байв. Харин ирэх сарын 8-нд энэ гэр бүлийнхэн гэрлэлтийн 15 жилийн ойгоо Америкт тэмдэглэхээр төлөвлөжээ.
Я.Мөнгөнцэцэг