gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Америк нөхрүүдтэй гэр бүлийн баяр

Нийгэм
2008-07-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-07-22

Сонин хувь тавилантай хүн олон. Батцэнгэл Грейны амьд­ра­лынх нь нэгэн мө­рөөдөл ца­гаан даашинз өмсч хуримлах байж. Түүний энэ хүсэл биел­сэн юм. Тэрээр Жон Грейтэй гэрлээд 15 жил болж байгаа. Энэ ойн баяраа "Монгол шилт­­­гээн" төвд тэм­дэглэ­лээ. Цав цагаан хури­мын даашинзтай сүйт бүсгүй бо­лох Батцэнгэл нөхрийгөө су­гадан хуримын ёслолын тан­химд орж ирснээр цайл­лага эхэлсэн юм. Г.Батцэн­гэлийн ахан дүүс, найз нөхөд бүгд цугласан байв.

Мөн гавь­яат жүжигчин Ө.Өлзий-Ор­ших, соёлын тэргүүний ажил­тан Х.Сийлэгмаа, жүжигчин Өл­зий­хүү нарын урлаг соё­лын­хон гэр бүлийн хоёрт аз жаргал хүсч ая дуугаа өргөж байлаа. Г.Батцэнгэл Монголд байхдаа Улсын ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин байж. Хамт ажиллаж явсан урлагийн нөхөд нь ч тэнд очсон байлаа.

Хуримын энэ үдэш тэ­рээр соёлын тэргүү­ний ажил­тан цол тэмдгээр шагнуулсан нь баяр дээр нь баяр нэмсэн юм. Тэр эхээс есүүлээ. Үүний­гээ бэлгэдэн ёслолын танхимд цайллаганы ширээг есөн суудалтайгаар засчээ. "Ураг төрлийнхөн, анд найзуу­даа тойруулан баярлаж бай­гаа минь миний аз жаргал. Манай худууд, ач зээ гээд 20 гаруй хүн энд Америкаас ирсэн байгаа. Мөн хоёр охины минь эцэг, урла­гийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч И.Нямгаваа эхнэ­рийнхээ хамт миний баярт иржээ. Монголынхоо уул усыг ха­раад сэтгэл үнэхээр дог­долж байна. Би аз жаргалтай хүн юм" хэмээн Батцэнгэл хэлж байлаа. Түүний нөхөр Жон Грей АНУ-ын иргэн. Грейн­­ийхэн ам бүл гурвуулаа. Батцэнгэл өөрийн төрсөн дүүгээсээ Туул хэмээх охи­ныг ноднин өргөж авсан юм байна. Өргөмөл охин нь 17 настай аж. Эднийх Чикаго хотод байдаг. Харин эдний гэрээс холгүй Г.Батцэнгэлийн хоёр том охин Н.Алеона, Н.Сарнай нар гэр бүлийн­хэн­тэйгээ амьдардаг. Тэд мөн л америк хүмүүстэй гэрлэжээ. Г.Бат­цэнгэл Америкт очоод 16 жил болж байгаа. Энэ он жилүү­дийн эхэнд тэрээр Мон­голын­хоо ардын урлагийг сурталч­лах зорилгоор тоглолт хийдэг байж.

Эх орноосоо тэнд зориод очсон уран бү­тээл­чид­тэй хамтарч ажил­ла­даг бай­сан гэдэг. Одоо энэ ажлаа түр завсарлаад гэртээ зээ нараа хардаг болсноо бахар­хан ярих дуртай аж. Тэдний­гээ асрахын зэрэгцээ гэр бүлийн кино хийдэг бол­жээ. Америк хүнтэй танилцаж гэр бүл болсон түүх түүний бү­жигчин болсонтой салшгүй холбоотой. Тэртээ 1991 онд Монголын урлагийн 40 гаруй уран бүтээлч Америк орноор аялахаар оджээ. Энэ дунд Г.Батцэнгэл хоёр охиныхоо хамт явсан гэдэг. Хүний нутагт хоёр үрээ дагуулан явсан энэ эхэд нэмэр тус болж ирсэн хүн нь түүний нөхөр Жон Грей. Хэл усаа ойлгол­цохгүй хэсэгтээ мунгинасан эдний хооронд хэлмэрч бол­сон зүйл нь англи хэлний бяцхан толь бичиг байсан гэдэг. Тухайн үед Жон Грей нутагтаа гэр­лийн инженер мэргэжлээр ажилладаг байж. "Миний 18 настайгаасаа эх­лэн мөрөөд­сөн мөрөөдөл бол цагаан даашинз өмсч гэрлэх ёслол байлаа. И.Нямгаваа бид хоё­рыг гэрлэх үед тийм бо­ломж олдоогүй. Тэгээд бидний амьдрал 15 жил үргэлжлээд дуусчихсан. Дараагийн 15 жилийн амьдралаа энэ хүн­тэй холбож байна. Жон Грейн­тэй ханилах үед би Аме­рикийн хотуудаар аялан тог­лолт хийгээд завгүй байсан болохоор мөн ийм боломж гараагүй. Тиймээс энэ мө­рөөдлөө одоо биелүүлж ца­гаан даашинз өмсч байна" хэмээн Г.Батцэнгэл ярьж байв. Түүний том охин Н.Сар­най аавынхаа мэргэжлийг өвлөж кино найруулагч бол­жээ. Сая­хан Орос, Японы хамтарсан нэгэн кинонд тус­лах найруу­лагчаар амжилт­тай ажилла­сан байна. Удаахь охин Н.Алеона багш мэргэ­жил­тэй. Н.Алеона хоёр хүүх­дээ өөрөө өсгөж хүмүү­жүү­лэхэд гол анхаарлаа хан­дуулах зорилгоор ажлаа түр орхижээ. Харин Нөхөр нь Нью-Йоркдоо нэлээд алдар­тай хэвлэлийн нэгэн ком­панитай юм бай­на."Манай нөхөр их ажилсаг" хэмээн нөхрөө магтах аж.

"Ээжийн минь насаараа мө­рөөдөж явсан хүсэл нь биелж байна. Эгч бид хоёрын төлөө амьд­ралынхаа 30 гаруй жи­лийг зориулсан миний ээж бай­гаагаагүй бол амьдрал утга­гүй. Хөгжилтэй орны бо­ловс­рол эзэмшүүлэх зорил­гоор дүүгийнхээ охиныг өргөж авсан. Тэр охины ирээдүйг сайн сайхан болгох гэж л үр­чилж авсан хэрэг. Миний ээж ах дүү нараа сайн сайхан явуулах гэж одоо ч зүтгэж байгаа. Манай аав эхнэр­тэйгээ хамт Америкт бидэн дээр байнга очдог. Бид хоо­рондоо үргэлж холбоотой байдаг юм. Энэ үдэш ч аав ирсэн байгаа" хэмээн Н.Алеона ярилаа. Ингэж ярил­цах зуур баярын үдэшт дуу хуу­рын эгшиг нэмэхээр хоёр зочин ирсэн юм. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Са­рантуяа нар баглаа цэцэг барьсаар орж ирэв. Гэр бүл, найз нөхдөөрөө дуулж, бү­жиглэх энэ баярын үдэш галын наадмаар өндөрлөх байсан. Монгол хоолоо зоог­лож, уулзаагүй удсан анд нөхөдтэйгээ наргин цэнгэж байсан энэ гэр бүлийнхэнд өмнөх, хойдох амьдралын ялгаа огтхон ч үгүй ажээ.Тэд цөм аз жаргалаар дүүрэн байсан юм. Хамтдаа зургаа татуулан, дуулж бүжиглэж байгаадаа бүгдээрээ сэтгэл хангалуун байв. Харин ирэх сарын 8-нд энэ гэр бүлийнхэн гэрлэлтийн 15 жилийн ойгоо Америкт тэм­дэг­лэхээр төлөвлөжээ.

Я.Мөнгөнцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан