Өнөөдөр дэлхийн ХДХВ/ДОХ ын асуудалд анхаарал хандуулах өдөр.
Ямар нэгэн олон улсын байгууллага, засгийн газар энэ өдрийг тунхаглан зарлаагүй ч ДОХ-ын халдвар авсан, өдөр бүр эдгэх эсэх нь тодорхойгүй эмчилгээ хийлгэж байгаа, өвчинтэйгээ тэмцэж байгаа хүмүүсийн хувьд өдөр бүр ХДХВ/ДОХ ын асуудалд анхаарал хандуулах өдөр юм.
Долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд өмнөд Африкийн Дурбан хотод дэлхийн ХДХВ/ДОХ-ыг бууруулах, зогсооход ажилладаг халуун ам бүл цуглан ДОХ-ын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх (вакцин), ирээдүйн төлөв байдал болон санхүүжилтийн асуудлаар эрдэмтэд ном хаялцаж байна.
Мөн томоохон сангууд санхүүгээ ярилцаж, төрийн бус байгууллагууд олж авсан туршлага, алдаа оноогоо, томоохон эрүүл мэндийн төвүүд бүтээж буй вакцины үйл явц, эмчилгээний туршлагаа солилцож байгаа юм.
Уг хурал нь хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 18 мянган зочид төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож “Тэгш боломжийг бий болгон ХДВХ-ын хүрээнд хүн болгоныг оролцуулахын тулд тодорхой баталгаатай арга замыг бий болгох нь” сэдвээр санал солилцож байна.
Манай улсыг төлөөлөн Монгол Улс дахь Глобал сангийн ажилтан Б.Гансүх, Женев дахь Глобал сангийн ажилтан Б.Уранчимэг, Азийн Хөгжлийн Банкны Залуу элчин сайд Б.Баярбаатар, Залуус эрүүл мэнд ТББ-ын ажилтан Ц.Өнөболд нар тус хуралд оролцож байгаа юм.
Дэлхийн хэмжээнд ДОХ-ын асуудалд зарцуулах донор орнуудын болоод олон улсын байгууллагуудын санхүүжилт жил ирэх тусам буурах хандлагатай байна. Тиймээс ХДХВ/ДОХ-ын хүрээнд дэх үйл ажиллагааг нарийн төлөвлөн, зорилтот бүлгүүдийг тодорхой болгож эмчилгээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд санхүүжилтийг тэнцүү хэмжээгээр зарцуулах хэрэгтэйг хурлаар цохон тэмдэглэлээ.
Монгол Улс сүүлийн 15 жилд Мянганы хөгжлийн зорилт биелүүлэх явцад хүн бүр бэлгэвч хэрэглэх тухай, жирэмслэлтээс сэргийлэх тухай тодорхой хэмжээний ойлголттой болсон ч олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэхгүй байгаа нь БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын тархалтыг нэмэгдүүлж буй гол шалтгаануудын нэг юм.
ХДХВ/ДОХ-ын гинжийг таслахад хүн бүрийн оролцоо хамгаас чухал.