Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалтын албаны их эмч Д.Лхагвадуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байна гэж ярих боллоо. Нийт өвчлөлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Өнгөрсөн оны байдлаар нийт өвчлөлийн 7.7 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Голдуу 40-өөс дээш насныхны дунд өндөр байдаг. Учир нь хорт хавдар өвчилсөн даруйд илэрдэггүй. Тухай хүний дархлаанаас хамаарч илрэх хугацаа нь харилцан адилгүй. Ихэнхдээ 10-15 жилийн дараа илэрч байна.
-Хөхөнцөр вирус тээгч нь эрчүүд байдаг гэсэн. Тэгэхээр эрчүүдийг вирус тээж байна уу, үгүй юу гэдгийг илрүүлэх үзлэгт хамруулах боломжтой юу?
-Нөхөн үржихүйн насны охид буюу 10-15 насныханд гардасил вакцин хийдэг. Эрэгтэй хүн вирус тээгч гэдгээ өөрөө ч мэдэхгүй.
Олон нийтийн дунд тархмал байдалтай, нууц хэлбэрээр л дамждаг. Эмэгтэйчүүдэд хөхөнцөр вирусийн халдвар авсан тохиолдолд онцгой шинж тэмдэг илрэхгүй. Эрэгтэйчүүдийг вирус тээгч мөн, эсэхийг нь тогтоох шинжилгээнд хамруулах бололцоо ч байхгүй. Зөвхөн эмэгтэйчүүдэд л хавдрын вирус илрүүлэх эсийн шинжилгээ хийдэг.
-Зөвхөн хөхөнцөр вирусийн халдвар авснаар л умайн хүзүүний хорт хавдараар өвчилдөг үү. Өөр хүчин зүйл бий юу?
-Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг вирус нь HPV. Нэгэнт хорт хавдраар өвчилсөн тохиолдолд архи, тамхи зэрэг зүйлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь эдгээр хүчин зүйл нь хавдрын өвчлөлийг улам даамжруулдаг.
-Хорт хавдар нэг, хоёрдугаар шатандаа бүрэн эмчлэгддэг. Энэ тохиолдолд жирэмслэх боломж бий юу?
-Нэг, хоёрдугаар үе шатандаа жирэмслэх боломж бий. Гэхдээ тухайн хавдар үүсгэгч эсийн хоруу чанараас хамаардаг. Жишээлбэл, хавдрын урьтал үед нь умайн хүзүүг нь өөлөөд авчихдаг. Харин хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд умайг нь хорт хавдартай нь хамт авах мэс засал хийдэг. Тэгэхээр жирэмслэх байдал тухайн өвчний үе шатаас шалтгаална гэсэн үг.
-Зарим эмэгтэйчүүд умайн хүзүүний шархыг эмчлүүлэхгүй явбал хорт хавдар болдог гэсэн ойлголттой байдаг. Шарх хорт хавдар болох уу?
-Ерөнхийдөө умайн хүзүү шархтай байгаа тохиолдолд эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Умайн хүзүү шархтай байна гэдэг нь эсийн өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Тиймээс үрэвслийн шарх байна уу, хавдрын урьтал үеийн шарх үүссэн үү гэдгийг эсийн шинжилгээ өгч байж л мэдэх боломжтой.
-Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Эхний шатандаа ямар нэг зовиур мэдрэгдэхгүй. Удаан хугацааны дараа үтрээнээс цусархаг, идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах, хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх, гуя руу дамжиж өвдөх, бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг. Ер нь бэлгийн харилцаанд эрт орох, олон хавьтагчтай байвал хорт хавдраар өвчилнө. Иймээс эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь чухал.
-Эмчилгээний хувьд ямар дэвшил гарч байна вэ?
-Манай эмнэлгийн тоног төхөөрөмж нэлээд сайжирсан. Голдуу мэс заслын аргаар эмчилж байна. Хэвлийг нээх, мөн үтрээгээр, дурангаар гээд олон янзын аргаар мэс засал хийдэг болсон.
Б.Ганаа