Монгол Улсын импортын хүнсний гол бүтээгдэхүүний нэг болох элсэн чихрийн ханш Нью-Йоркийн “ICE Futures” дээр өссөн байна. Их Британи улс Европын Холбоог орхих шийдвэр гаргасны дараа элсэн чихрийн фьючерсийн ханш нэг паунд тутамдаа хоёр хувиар өсч, 19.42 цент болжээ.
Монгол Улсын элсэн чихрийн зах зээлийн талаас илүү хувийг хангадаг “Материал Импекс” компани одоогоор Европ, АНУ, Бразил зэрэг улсаас бүтээгдэхүүнээ импортолж байна. Импортлогч улсаас Монгол руу тээвэрлэх зардал зэргээс хамаарч эцсийн ханш нь хэлбэлздэг боловч ерөнхийдөө олон улсын Түүхий эдийн биржийн ханшаар худалдан авч байгаа талаар тус компани мэдээллээ.
Өнгөрсөн онд Монгол Улс нийт 11 улсаас элсэн чихэр импортолсны дийлэнхийг Тайландаас авсан байна. Энэ оны эхний таван сарын байдлаар мөнгөн дүнгээр тооцоолбол импортын элсэн чихрийн 46 хувийг Тайланд, 21.6 хувийг Гватемал, 20 хувийг Энэтхэгээс авчээ.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад элсэн чихрийн импорт 20 орчим хувиар өсч, 9.8 сая ам.долларт хүрсэн байна. Харин хэмжээний хувьд 21 хувиар нэмэгдэж, 20.9 мянган тонн болсныг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байгаа юм.
Мөн энэ онд Энэтхэгээс шинээр импорт хийж эхэлсэн байна. Харин дотоодын зах зээл дэх элсэн чихрийн ханш Улаанбаатарт л гэхэд сүүлийн жилүүдэд үл ялиг өсөх өсөх хандлагатай байна. Тухайлбал нэг кг элсэн чихрийн үнэ 2014 онд 1655 төгрөг байсан бол 2015 онд 1745 төгрөг, энэ онд 1785 төгрөг болж нэмэгджээ.
Т.Элиса