Дэлхийн чансааны эхэнд бичигдэж байгаа шилдэг жүдочид цугладаг Мастерс-2019 тэмцээн өмнөд хөршийн Чиндаод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр таван жингийн аваргууд тодорчээ.
Эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд 34 жүдоч хүч үзэж дэлхийн чансааны номер 7 Италийн М.Ломбардо алтан медаль хүртэж, манай улсын тамирчин Ганболдын Хэрлэн мөнгөн медаль хүртэв. Алтан медалийн төлөө Итали залуу манай шилдэг мастерийг өмсч орхин аваргалав.
Гүржийн Важа Маргвелашвили, олон улсын хэмжээний мастер Ёндонпэрэнлэйн Басхүү нэр хүрэл медалийн тавцанд зогслоо. Ё.Басхүү Израйлын Б.Шмайловыг вазари үнэлгээгээр ялж мастерсийн медалийн салхийг хагаллаа.