Дэлхийн дулаарлын эсрэг хамгийн эрчимтэй тэмцэж байгаа 10 гаруй хотыг байгаль орчны судалгааны “CDP” байгууллага нэрлэлээ. Их Британид төвтэй, ашгийн төлөө бус энэхүү байгууллагын мэдээлснээр Лондон, Сидней, Бостон зэрэг хот жагсаалтыг тэргүүлсэн байна.
Ингэхдээ эдгээр хотууд 2050 он хүртэлх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтоо хамгийн нарийн төлөвлөсөн гэж тайлбарлажээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч дэлхийн дулааралд төдийлөн ач холбогдол өгөлгүй ирсэн ч тус улсын 20 гаруй хот өндөр үнэлгээ авч чадсан байна. Түүнчлэн Парис, Сан-Франциско хотыг эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсныг сайшаажээ.
Харин Исландын 123 мянган хүнтэй Рейкьявик хот аль хэдийн 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг болсноо зарлаад байна. “CDP” байгууллага 625 орчим хотыг судалгаандаа хамруулснаас долоон хувь нь хамгийн өндөр буюу "A" ангилалд багтжээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх хэрэгтэйг анхааруулж байна. Дэлхийн хэмжээнд нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны хоёрийг хот суурин газрууд бүрдүүлж байгаа гэдэг утгаараа энэ судалгаа чухал ач холбогдолтой юм.
Н.Номин-Эрдэнэ | @nominerdene_ndn