"The Voice of Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Саппорогийн цасны баяр дээр ая дуугаа өргөнө. Уг цасны баяр нь дэлхийн томоохон өвлийн наадмын тоонд зүй ёсоор ордог бөгөөд жил бүр нийт 2.5 сая хүн үзэхээр хүрэлцэн ирдэг аж.
Дуучин Ц.Энгүүн болон түүний баг хамт олон энэ сарын 4-нд Япон улсын Хоккайдо мужид хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг Японы "Призм" ХК болон "Монгол Контент" ХХК, "Хүрээ энтертайнмэнт" ХХК хамтран зохион байгуулж байна.
Тэрээр маргааш буюу хоёрдугаар сарын 9-нд мөн 10, 11-ний өдрүүдэд Саппорогийн Одори цэцэрлэгт хүрээлэнд болж буй цасны баярт дуулна. Дуучин маань Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, “Асахи”, “Хоккайдо” зэрэг өдөр тутмын сонины редакци болон фм-д уригдан ярилцлага өгч, НТВ телевизийн бичлэгт оржээ. Энэ үеэр Ц.Энгүүн өөрийн гурван өдрийн тоглолтын талаарх мэдээллээ хүргэхээс гадна Монгол улсаа сурталчилж байлаа.