Боб Росс. Алдарт телевизийн зураач Боб 20 жилийг Америкийн нэгдсэн улсын Агаарын хүчинд зүтгэхэд зориулжээ. Тэрээр ахлах түрүүч цолтой халагдсан байна.
Морган Фрийман. Оскарын шагналт кино жүжигчин, найруулагч Морган 1955 онд АНУ-ын Агаарын хүчинд элсэж, радарын техникчээр дөрвөн жил алба хаасны эцэст 1959 онд халагджээ.
МС Хаммер. Бэйсбол тоглох гэсэн хүсэл нь бүтэлгүйтсэн Стэнли Кирк Баррел тэнгисийн цэргийн хүчинд гурван жил алба хаасан юм. Түүнийг бид рэппер MC Hammer нэрээр сайн мэдэх билээ.
Клинт Ийствүүд. Найруулагч, кино зохиолч, жүжигчин Ийствүүд 1951 онд АНУ-ын армид татагдаж байжээ. 1953 онд халагдсаныхаа дараа тэрээр Лос Анжелес хотын коллежид элсэн, кино урлагт суралцаж эхэлсэн байна.
Элвис Пресли. “Рок н Ролын хаан” Элвис 1958 онд АНУ-ын армид элсэж 1960 онд халагдсан юм. Түрүүч цолтой халагдсан тэр энэ үеэр эхнэр Присцилла Больетэйгээ танилцаж байжээ.
Чак Норрис. Жүжигчин, продьюсер Чак 1958 онд сургуулиа төгсөөд АНУ-ын Агаарын хүчинд элсэж байжээ. Солонгост бэлтгэгдэж ирээд 1962 онд халагдаж байсан түүнийг каратегийн дэлхийн аварга гэдгийг нь мэдэх үү?
Эх сурвалж: Military.com
А.Эрхэмбаяр