gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Говьд хулангийн тоо өссөн ч авто болон төмөр зам амьдрах орчныг нь хувааж байна

Б.Мөнхчимэг
Ногоон дэлхий
3 цаг 23 минутын өмнө
Twitter logo

Говийн Бага дархан цаазат газрын /ДЦГ/хамгаалалтын захиргааны 20 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Энэ үеэр говийн байгаль хамгааллыг зөвхөн нэг зүйл амьтан, тусгай хамгаалалттай газрын хэмжээнд авч үзэх нь өрөөсгөл болж талаар судлаачид онцолж байна. Учир нь хулан, хар сүүлт зэрэг амьтдад улсын хил, хамгаалалттай газрын хилд хязгаарлагдахгүйгээр өргөн уудам нутагт нүүдэллэн амьдардаг. Мөн ургамал, шувуу, жижиг хөхтөн зэрэг олон зүйлийн чухал амьдрах орчин тусгай хамгаалалттай газрын хилээс гадна үргэлжилдэг. Тиймээс амьдрах орчныг хооронд нь холбосон “холбоос нутаг”-ийг хадгалах, экосистемийн түвшинд хамгаалалтыг төлөвлөх шаардлагатай хэмээн ярилаа. 

Өнгөрсөн хугацаанд Говийн бага ДЦГ-ын хэмжээнд 140 гаруй судалгааны ажил хийгджээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар онцлох 17 илтгэлийг танилцуулж, судалгааны өгүүллүүдийг эмхэтгэл болгон гаргах аж.

ХУЛАНГИЙН 70-80 ХУВЬ ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН Б ХЭСЭГТ ТӨВЛӨРДӨГ

Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх "Манай хамгаалалтын захиргаа Өмнөговь, Дорноговь аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрт нийт 1.58 сая га талбайг хариуцан ажиллаж байна. Монгол орны хулангийн дийлэнх буюу 70-80 орчим хувь нь манай Б хэсэгт төвлөрдөг онцлогтой. Үүнээс гадна хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, мануул зэрэг олон зүйл амьтан тархсан. Нийт 42 зүйлийн хөхтөн амьтан, 200 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн.

Говийн бусад бүс нутгийн нэгэн адил уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөгжил байгаль орчинд тодорхой хэмжээнд шинэ сорилтуудыг үүсгэсэн. Үүн дээр дэлхийн дулаарал, хур тунадасны хэмжээ багасах, булаг шанд татарч, худаг усны нөөц багасах зэрэг хүчин зүйл зэрлэг амьтдын амьдрах орчин өөрчлөгдөхөд нөлөөлж байна. 

Уул уурхай, дэд бүтцийн хөгжил цаашид үргэлжлэх нь зайлшгүй боловч түүнийг байгаль орчин, зэрлэг амьтанд ээлтэй байдлаар төлөвлөх шаардлагатай. Ялангуяа зам болон бусад бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ амьтдын шилжилт хөдөлгөөний тооцож, зам, гарц, гарамыг урьдчилан гаргаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болох бууруулах нь чухал." хэмээн ярилаа. 

10 ЖИЛД 100 ГАРУЙ ХУЛАНГИЙН ХҮЗҮҮВЧИЙН СУДАЛГААНД ҮНДЭСЛЭН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЖЭЭ

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн судлаач Г.Батбаяр "Хулангийн цөм популяци Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутагт төвлөрч байна. Тэд соргог бэлчээр, газрын гүний ус ойр, аюул багатай газарт нүүдлэн амьдардаг. Судалгаагаар Говийн Бага дархан газрын Б хэсгийн хойд хэсгийн хотгор газруудад хулан илүү их төвлөрч байгааг ажиглагдсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хулангийн тоо толгой өссөн. Энэ нь хулгайн ан буурч, байгаль хамгааллын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нэмэгдсэнтэй холбоотой. 

Бид хулангийн нүүдэлд дэд бүтэц хэрхэн нөлөөлж байгааг судлахын тулд 100 орчим хуланд хүзүүвч зүүж, сансрын дамжуулагч төхөөрөмжөөр цаг тутамд байршлыг нь хянаж байна. 2012-2013 оноос хойш 10 гаруй жилийн мэдээлэл цугларсан. Эндээс бид уул уурхай эрчимтэй хөгжиж, зам тавигдахаас өмнөх үеийн хулангийн шилжилт хөдөлгөөнийг өнөөгийн нөхцөлтэй харьцуулах боломжтой. Сүүлийн жилүүдэд хулангийн шилжилт хөдөлгөөн хумигдаж байгаа нь ажиглагдсан. Ялангуяа төмөр замтай тулахад хулан гаталж чадахгүй, төмөр замын тор даган олон хоногоор явж байна.

Төмөр замыг мал, амьтан дайруулахгүй байх зорилгоор хашаалдаг боловч энэ нь зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрсдэлтэй тул дэд бүтцийн төлөвлөлтдөө зэрлэг амьтдын нүүдлийг заавал харгалздаг болох шаардлагатай. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр төмөр зам, авто замын компаниуд болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зэрлэг амьтдын гарц, гарамыг хаана, ямар стандартаар байгуулах талаар судалж байна. " хэмээн онцоллоо.

    Гэрэл зургийг Ж.Отгонбат

    Гэрэл зургийг Ж.Отгонбат

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан