gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ясүхиро Очи: Бид цаашид юу хийхээс илүү хамтдаа юу бүтээж чадах нь чухал юм

Б.Нямдарь
Технологи
3 цаг 21 минутын өмнө
Twitter logo

Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ чиг хандлага, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон инновацын талаар хэлэлцсэн mobiCONNECT 2026 олон улсын чуулган есдүгээр сарын 21-нд боллоо.  Уг арга хэмжээнд дотоод, гадаадын 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм.

 Энд зөвхөн бид цаашид юу хийх вэ гэдэг нь гол асуудал биш. Харин бид хамтдаа юу бүтээж чадах вэ гэдэг нь илүү чухал.

Мобиком корпорацын Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи арга хэмжээний нээлтийн үеэр ирээдүйг нэг компани дангаараа бүтээх боломжгүй гэдгийг онцолж, технологийн хөгжилд олон талын хамтын ажиллагаа, түншлэл чухал болохыг тэмдэглэсэн юм.

Тэрбээр “Бид 30 жилийн өмнө Монгол Улсын үүрэн холбооны салбар дахь хүндтэй ажлаа эхлүүлсэн. Харин өнөөдөр Монголын ирээдүйд ямар боломжуудыг хамтдаа бий болгож, ямар шинэ зүйлсийг бүтээх вэ гэдэг дараагийн алхамдаа ирээд байна” гэсэн юм. 

Мөн тэрбээр илтгэлдээ дэлхийн хамгийн том Direct-to-Device (D2D) хиймэл дагуулын сүлжээ болох Starlink Mobile-тай хамтран, сонгогдсон аппликэйшнүүдийг ашиглах болон мессеж илгээж, хүлээн авах боломжийг олгох шинэ төрлийн харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлж буйг зарласан юм. 

Энэхүү mobispace үйлчилгээ нь үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээнээс гадуур байгаа хэрэглэгчид Starlink-ийн сүлжээнд холбогдон тэнгэр цэлмэг үед гар утаснаасаа мессеж илгээх, хүлээн авах, мөн D2C технологид тохируулан сонгогдсон аппликэйшнуудад хандах боломжийг олгох гэнэ. 

"БИД ҮҮРЭН ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖҮҮЛЖ, ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭСЭЭР ИРСЭН 30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ"

Мобиком корпорацын Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи:

Өнөөдрийн чуулганаар кибер аюулгүй байдал, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, дижитал шилжилт зэрэг технологийн ирээдүйн талаар бид хэлэлцэж байна. Гэхдээ энд зөвхөн бид цаашид юу хийх вэ гэдэг нь гол асуудал биш. Харин бид хамтдаа юу бүтээж чадах вэ гэдэг нь илүү чухал.

Учир нь ирээдүйг ганц компани дангаараа бүтээх боломжгүй. Үүнд олон төрлийн технологи, олон ургалч санаа, бизнесүүдээс гадна нийгмийн итгэлцэл, бүх оролцогч талуудын түншлэл хэрэгтэй.

Хүн замдаа төөрөх, автомашины хөдөлгүүр эвдрэх, цаг агаарын хүнд нөхцөлд орох зэрэг үед энэ технологи холбоо тогтоох нэмэлт боломж, тусламжийн чухал эх үүсвэр болж чадна.

Бид 30 жилийн өмнө Монгол Улсыг үүрэн технологид холбох ажлыг эхлүүлсэн. Харин өнөөдөр бид ирээдүйд юу бүтээж чадахыгаа хэлэлцэж байна. Магадгүй 30 жилийн дараа бид энэ мөчийг эргэн дурсаж, бие биедээ туслан, Монголд шинэ бизнесүүд бий болгож эхэлсэн чухал үе байсан хэмээн санах байх. Тэр үед монголчуудад ямар боломжуудыг бий болгож, Монголын нийгэм хэрхэн хөгжиж, дэвшсэнийг эргэн харах болно.

Өнөөдөр бид энд цуглаж, шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж байна гэж би харж байна. Тиймээс өнөөдрөөс энэ аяллаа эхлүүлж, ирээдүйгээ их хүсэл тэмүүлэлтэйгээр харж, түүнийг хамтдаа бүтээлцэж байгаа билээ.

Үүний нэг жишээ нь уламжлалт үүрэн холбооны сүлжээг хиймэл дагуулын технологитой хослуулсан mobilespace юм. Гар утасны сүлжээ байхгүй байсан ч Starlink-ийн хиймэл дагуулд шууд холбогдох боломжтой бөгөөд ямар нэгэн нэмэлт антен, радио төхөөрөмж шаардалгүйгээр энгийн гар утсаараа ашиглах боломжтой. Энэ нь хэрэглэгч хаана байгаагаас үл хамааран холбоотой байх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Уламжлалт үүрэн холбоо болон хиймэл дагуулын технологийг нэгтгэснээр хэрэглэгчид хаана ч байсан, хэзээ ч холбоотой байх боломжтой

Эхний шатанд mobilespace үйлчилгээгээр дамжуулан мессеж илгээж, хүлээн авах боломжтой. Мөн дата ашиглалт хязгаартай байх боловч тодорхой сонгосон аппликейшнийг ашиглах боломжтой юм.

Энэ нь ялангуяа үүрэн холбооны сүлжээ хүрдэггүй алслагдсан бүсэд ажиллаж, амьдарч буй хүмүүст чухал ач холбогдолтой. Тухайлбал, уул уурхай, барилга зэрэг салбарын ажилчид, хол замд зорчиж буй жолооч нарын хувьд онцгой нөхцөл үүссэн үед холбоо барих боломжтой байх нь амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой байж болно. Хүн замдаа төөрөх, автомашины хөдөлгүүр эвдрэх, цаг агаарын хүнд нөхцөлд орох зэрэг үед энэ технологи холбоо тогтоох нэмэлт боломж, тусламжийн чухал эх үүсвэр болж чадна.

Бид гар утасны технологийг хөгжүүлж, шинэ боломжуудыг хүмүүст хүргэсээр ирсэн 30 жилийн түүхтэй. Учир нь шинэ холбоо бүр шинэ боломжийг бий болгодог. Харин mobilespace-ийн тусламжтайгаар бид энэ хөгжлийн дараагийн алхмыг хийж байна. Уламжлалт үүрэн холбоо болон хиймэл дагуулын технологийг нэгтгэснээр хэрэглэгчид хаана ч байсан, хэзээ ч холбоотой байх боломжийг улам өргөжүүлж байна.

mobilespace - Алс хязгаараас ч холбогдоно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан