gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

600 гаруй зочдыг нэгтгэсэн mobiConnect 2026-аар юу онцлов?

gogo.mn
Технологи
4 цаг 40 минутын өмнө
Twitter logo

Монголын үүрэн холбооны салбарт 1996 онд шинэ хуудас нээж байсан Мобиком өдгөө дижитал технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, нийгэм, эдийн засагт нөлөө бүхий томоохон корпораци болон өргөжжээ.

Тус компани 30 жилийн ойгоо тохиолдуулан технологийн салбарын чиг хандлага, шинэ боломж, шийдлүүдийг хэлэлцсэн MobiConnect 2026 арга хэмжээг есдүгээр сарын 21-нд зохион байгууллаа.

Арга хэмжээнд дотоод, гадаадын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцож, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, үүлэн технологи, дижитал шилжилт болон дараагийн үеийн талаар хэлэлцсэн юм.

МОБИКОМ mobispace, mobiAI, AI-Д БЭЛЭН ДАТА ТӨВӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

MobiConnect 2026-ийн үеэр Мобиком хэрэглэгч болон бизнесүүдэд чиглэсэн хэд хэдэн шинэ боломжийг танилцууллаа.

Тухайлбал, SpaceX-ийн Starlink-тэй хамтран хиймэл дагуулаас гар утсанд шууд холбогдох MobiSpace үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа зарлалаа.

Мөн хэрэглэгчийн өдөр тутмын хэрэгцээнд туслах хиймэл оюун ухаанд суурилсан mobiAI үйлчилгээг танилцуулсан юм.

Түүнчлэн хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өсөн нэмэгдэж буй тооцоолол болон өгөгдлийн хэрэгцээг хангах зорилгоор AI-д бэлэн дата төв байгуулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

“БИД ХАМТРАН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?” хэлэлцүүлгээс онцлох нь...

MobiConnect 2026-ийн онцлох хэсгүүдийн нэг нь "Дижитал эринд тэсвэртэй улс орныг цогцлоох нь буюу Кибер аюулгүй байдлын салбар хоорондын хамтын ажиллагаа" /Building a Resilient Digital Nation: Cross-Sector Cybersecurity Collaboration/ сэдэвт хэлэлцүүлэг байв.

Төр, бизнес, банк санхүү, технологийн салбар болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгээр Монгол Улсын цахим орчны аюулгүй байдлыг салбар хоорондын хамтын ажиллагаагаар хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцлээ.

Байгууллагуудын үйл ажиллагаа цахимжиж, үүлэн технологи болон хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер эрсдэл ч улам бүр олон талын шинжтэй болж байна. Тиймээс зөвхөн нэг байгууллагын хүрээнд бус, төр, хувийн хэвшил болон технологийн салбарын оролцогчид мэдээлэл, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

AI ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕСИЙН БОДИТ БОЛОМЖ БОЛГОХ НЬ...

    Мөн хурлын үеэр олон улсын технологийн салбарын төлөөллүүд хиймэл оюун ухаан болон үүлэн технологийн хөгжлийн талаар хэлэлцлээ.

    Дэлхийн үүлэн тооцооллын зах зээлийн томоохон тоглогч Amazon Web Services (AWS)-ийн Төв, Дорнод Европ болон Израиль бүсийг хариуцсан Байгууллагын борлуулалтын захирал Мариус Калмбах дэлхийн корпорацууд үүлэн дэд бүтцэд шилжиж, AI болон өгөгдлийг бизнесийн өсөлтөд хэрхэн ашиглаж буй туршлагаасаа хуваалцсан юм.

    Харин Talkdesk-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Тиаго Пайва хиймэл оюун ухааныг хүний ажлыг бүхэлд нь орлох хэрэгсэл гэхээсээ илүү хүний давуу талтай зөв хослуулах нь чухал гэдгийг онцоллоо.

    АСУУЛТАД ХАРИУЛДАГ БИШ АСУУДАЛ ШИЙДДЭГ AI 

    Хиймэл оюун ухаан хүний нөөцийг бүхэлд нь орлох бус, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх боломж.

    Илтгэлд дурдсанаар хэрэглэгчийн үйлчилгээ нь зөвхөн утас, чат, и-мэйлд хариу өгөх тухай биш бөгөөд хэрэглэгчийн асуудлыг ойлгож, шаардлагатай мэдээллийг нь таньж, эцэслэн шийдвэрлэхэд чиглэх ёстой. Иймд компаниуд AI шийдлээ хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлүүлж сургахад анхаарч эхэлжээ.

    Түүнчлэн хиймэл оюун ухаан хүний нөөцийг бүхэлд нь орлох бус, ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх боломж. AI туслахууд тогтмол давтагддаг ажлыг хурдтайгаар, өргөн цар хүрээтэйгээр гүйцэтгэх бол хүний оролцоо тодорхой нөхцөлд шийдвэр гаргах, хэрэглэгчээ ойлгох, нийцэлтэй харилцах зэрэгт чухал хэвээр байх болно гэв.

    AI-ИЙН ХЭРЭГЛЭЭ БИЗНЕСҮҮДИЙН ДЭД БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХУРДАСГАНА

    Хиймэл оюун ухааны хэрэглээ нь өргөжихийн хэрээр байгууллагууд их хэмжээний өгөгдөл боловсруулах, AI загвар ажиллуулах, мэдээллийг найдвартай хадгалахын тулд үүлэн технологи, дата төв зэрэг суурь хэрэгцээгээ шинэчлэх шаардлагатай болж байгааг AWS-ийн компанийн төлөөлөл “From Cloud to AI Agents” илтгэлдээ онцоллоо.

    Мөн Huawei-ийн Ойрх Дорнод болон Төв Азийн бүс хариуцсан Мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдэл, маркетингийн дэд ерөнхийлөгч Мохамед Мадкур AI-г тусдаа технологийн төсөл хэлбэрээр эхлүүлэхээс илүүтэй бизнесийн үйл ажиллагаатайгаа уялдуулах шаардлагатай гэлээ. Түүний танилцуулснаар байгууллагын AI-ийн хөгжил нь нэг удаагийн автоматжуулалтаар хязгаарлагдахгүй. Байгууллага AI-г үйл ажиллагаандаа улам гүн нэвтрүүлэхийн хэрээр өгөгдөл, тооцоолох хүчин чадал, үүлэн технологи, сүлжээ, аюулгүй байдал зэрэг суурь дэд бүтэц ч мөн адил шинэчлэгдэх шаардлагатай гэсэн юм. 

    ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД mobiCONNECT-Д ЦУГЛАЛАА

    Энэ удаагийн арга хэмжээнд Мобикомын үе үеийн удирдлагууд хүрэлцэн ирж, компанийн өнгөрсөн 30 жилийн түүхэн замналтай холбоотой дурсамж, туршлагаа хуваалцан, хамт олонтойгоо уулзаж, ололт амжилтаа дурслаа.

    Мобиком корпорацын Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи арга хэмжээний үеэр ирээдүйг нэг компани дангаараа бүтээх боломжгүй гэдгийг онцолж, технологийн хөгжилд олон талын хамтын ажиллагаа, түншлэл чухал болохыг тэмдэглэсэн юм. Тэрбээр “Бид 30 жилийн өмнө Монгол Улсын үүрэн холбооны салбар дахь хүндтэй ажлаа эхлүүлсэн. Харин өнөөдөр Монголын ирээдүйд ямар боломжуудыг хамтдаа бий болгож, ямар шинэ зүйлсийг бүтээх вэ гэдэг дараагийн алхамдаа ирээд байна” гээд “Ирээдүйг хамтдаа бүтээцгээе” хэмээн уриаллаа.

    Нийтлэлийг бэлтгэсэн Б.Нямдарь, Б.Мөнхчимэг

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан