АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээгдэж, 2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Анхны элсэлтээр уламжлалт анагаах ухааныг сонирхон сонгосон 35 сурагч тус ангид суралцаж байна. Тэдний дунд гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн монгол хүүхдүүд болон орон нутгаас хүрэлцэн ирсэн сурагчид багтжээ.
Тус сургалт нь зөвхөн Улаанбаатарын сурагчдад чиглээгүй бөгөөд орон нутгийн хүүхдүүдийг суралцуулах боломж бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн сургууль нь дотуур байртай тул хөдөө, орон нутгаас ирсэн сурагчид хичээл, дадлагын үйл ажиллагаандаа тогтмол хамрагдах нөхцөл бүрдэж байна.
Сургалтын хөтөлбөрт уламжлалт анагаах ухааны суурь мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан суралцуулах чиглэлийг тусгажээ. Сурагчид цаашид төрөлжсөн сургалтад үргэлжлүүлэн суралцаж, эмнэлзүйн орчинд дадлага хийх боломжтой болох аж.
Энэ хүрээнд Боловсролын сайд сурагчдад Chromebook гардуулсан байна. Ингэснээр сурагчид уламжлалт анагаах ухааны мэдлэгийг судлахын зэрэгцээ цахим орчинд мэдээлэл хайх, судалгааны арга барил эзэмших боломжтой болж байна.
Уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын түвшнээс эхлүүлж, цаашид мэргэжлийн болон дээд боловсролын шаттай уялдуулах замаар шаталсан сургалтын тогтолцоо бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаа юм. Ийнхүү уламжлалт анагаах ухааны мэдлэг, өвийг шинэ үед өвлүүлэн эзэмшүүлэхийн зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгтэй хослуулан сургах туршилтын сургалт эхэлж байна.

Эх сурвалж: Боловсролын яам