gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

OCHUN Finance өсөлтийн дараагийн алхмаа хийлээ

Бизнес
Өчигдөр
Twitter logo

OCHUN Finance-ийн олон нийтэд санал болгосон 40 тэрбум төгрөгийн "OCHUN Актив" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч арилжаа 100% биелж, санхүүжилтээ бүрэн татан төвлөрүүллээ. 

"Очир Ундраа" группийн Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Т.Гантөмөр "Манай хамт олон шударгаар хөдөлмөрлөж, олсон ашиг орлогоороо ББСБ-аа цогцлоосоор өдгөө тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг болж чадсан байна. Өнгөрсөн жил группийн алсын хараагаа 'Дэлхийд өрсөлдөх Монголыг бүтээлцэх' гэж тодорхойлсон. Үүний тулд хөрөнгийн зах зээлд идэвхтэй тоглогч байх ёстой бөгөөд ХБҮЦ бол энэ ажлын анхны алхам" хэмээн онцоллоо.

"Очир Ундраа" группийн Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Т.Гантөмөр

OCHUN Finance-ийн ТУЗ-ийн дарга Б.Билигүн "Манай групп ёс зүй, итгэлцлийг эрхэмлэдэг. Хөрөнгө оруулагч та бүхний хөрөнгийг зөв зүйтэй захиран зарцуулж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байж болно." гэж дурдаж байв.

OCHUN Finance-ийн ТУЗ-ийн дарга Б.Билигүн

ХБҮЦ нь тодорхой хөрөнгийн багцаас орж ирэх мөнгөн урсгалд тулгуурлан гаргадаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. OCHUN Finance-ийн хувьд олгосон зээлийнхээ эргэн төлөлтөөс хөрөнгө оруулагчдад хүү, үндсэн төлбөр олгох бөгөөд эдгээр зээл барьцаа хөрөнгөөр баталгаажсан гэдгээрээ давуу талтай.

OCHUN Finance өмнө нь биржийн бус зах зээлд гурван удаа хаалттай хүрээнд бонд гаргаж байсан туршлагатай. Харин энэ удаагийн ХБҮЦ нь зөвхөн OCHUN Finance бус, Очир Ундраа группийн хэмжээнд нээлттэй хөрөнгийн зах зээлд хийсэн анхны алхам болж байгаа юм.

OCHUN Finance-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл “Өсөлтийн дараагийн шатандаа зориулж босгож байгаа энэхүү 40 тэрбум төгрөгийн үнэт цаасны ард нийт 44 тэрбум төгрөгийн 1,919 зээлийн гэрээ, мөн тус гэрээнүүдийн барьцаа болсон 97.6 тэрбум төгрөгийн автомашин, үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд томоохон баталгаа юм.” хэмээн шинээр гаргаж буй ХБҮЦ-ныхаа онцлогийг тайлбарлав. OCHUN finance гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал "Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн таван жилд бонд, үнэт цаасны зах зээлд онцгой анхаарч байна. Засгийн газар ч үнэт цаас борлуулсны орлогын албан татварыг 2034 он хүртэл 90%, 2035-2040 онд 50% хөнгөлж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад маш таатай мэдээ болов." хэмээн онцолж байв.  

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал

Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр гаргасан уг ХБҮЦ-д "Таван Богд Капитал" ҮЦК үндсэн андеррайтераар, "ТДБ Секьюритиз" ҮЦК дэд андеррайтераар, "Улаанбаатар үнэт цаасны бирж" арилжааны биржээр ажиллажээ.

2008 онд байгуулагдсан OCHUN Finance 18 жилийн турш тогтвортой өсөж, өдгөө 120,000 гаруй харилцагч, 8 салбар, 80 гаруй ажилтантай болж өргөжөөд байна. 2025 оны эцсээр нийт хөрөнгө 134.1 тэрбум, зээлийн багц 118.7 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан