40 дэх удаагийн Номын баяр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд энэ сарын 18-20-нд Сүхбаатарын талбайд болж байна.
“Номын соёлт ертөнц” ТББ-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй тус баяр энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа бөгөөд гадаад, дотоодын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож байна.
Энэ жилийн номын баярын онцлог нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм. Тиймээс Япон, БНСУ, БНЭУ, БНХАУ, Киргиз зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирж, соёлын солилцоо, хамтын ажиллагааны уулзалтууд зохион байгуулж байна.
Баярын үеэр:
- Номын худалдаа, шинэ номын нээлт
- Зохиолч, уншигчдын уулзалт
- Олон улсын хэвлэн нийтлэгчдийн B2B уулзалт
- Хэвлэлийн газруудын тусгай гудамж
- Ховор, хуучин номын хэсэг
- Хүүхдийн номын уншлага
- Зурагт номын гудамж
- Шатрын нээлттэй тэмцээн
- Урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа болж байна.
Номын баярын өдрүүдээр “Мэргэн ном” шагнал, зохиолчдыг дэмжих “Улаанбаатар грант”-ын эзнийг тодруулна.